Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-ЭМЯ-наас хатуу хөл тогтоох талаар санал, хүсэлт огт гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 99 хувь нь өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдаад байна.
Сүүлийн 24 цагт 785 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 55852 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 729, орон нутагт 56 тохиолдол илэрсэн байна.
Нас барсан таван хүмүүсийн тухайд:
- Тавдугаар сарын 14-нд онош нь батлагдсан 78 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 79 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 46 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Шалтгаант бус нас баралт нэг бүртгэгдсэн. 33 настай эмэгтэй барилга дээрээс унаж, Covid-19 хавсарсан шинжтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 1 847 246 ИРГЭН I ТУН, 1 025 326 ХҮН II ТУНДАА ХАМРАГДЖЭЭ
Өчигдөр нийт 82017 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Улаанбатар хотод 945 738 хүн нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 677 055 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 901 508, хоёрдугаар тунд 348 271 хүн хамрагдсан байна.
ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч ДАРХЛАА ТОГТСОН ГЭЖ ТАЙВШИРЧ БОЛОХГҮЙ
Эрүүл хамгаалахын гавьяат ажилтан эмч А.Амбасэлмаа: Нийслэлд цар тахлын тархалт өргөн хүрээг хамарсан. Халдварын нийт тохилдлын 88.3 хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Халдварын тархалт өндөр байгаа энэ үед нийт батлагдсан тохиолдол нэмэгдсээр байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4249 хүн байгаагаас 3876 хүн нь нийслэлд эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн 46-49.5 хувийн биеийн байдал хөнгөн, үлдсэн хувь нь нэн хүнд зэрэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа. Тиймээс нийслэлийн хүн амын дунд халдварын тохиолдол буурсан гэж тайвширч болохгүй. Лабораторийн тохиолдол буурсан мэт харагдаж байгаа ч шинж тэмдэггүй илэрч байгаа халдварууд нэмэгдэж байна. Тийм учраас хавьтал болсон иргэд дор бүрнээ хувийн ариун цэвэр, халдвар хамгаалалтын дэглэмийг сахих шаардлагатай. Монгол Улс вакцин гарах хүртэл нэг жилийн хугацаанд халдварын тархалтыг барьж чадсан. Бид хүн амаа бүх нийтэд нь дархлаажуулахаар эрчимтэй ажиллаж байна. Нэгдүгээр тунд ихэнх иргэд хамрагдсан байгаа. Харин хоёрдугаар тун дээр эргэлзэх тохиолдлууд байна. Халдвараас сэргийлэх гол арга бол вакцин. Вакцины бүрэн тунд хамрагдсан ч 21 хоног болоогүй тохиолдолд халдварт өртөх эрсдэл байна. Халдвар дотоодод анх бүртгэгдсэн цаг үетэй харьцуулахад өнөөдөр иргэн бүр амны хаалтыг тогтмол хэрэглэж байна. Вакцинаа хийлгэсэн ч дархлаа тогтсон гээд орхиж болохгүй. Вакцины ач холбогдлыг ойлгож, бүрэн тунд хамрагдсан тохиолдолд сайхан цаг удахгүй ирнэ. Хоёр дахь тунд нийт иргэдийн 80 орчим хувь хамрагдсан тохиолдолд халдварын эрсдэл буурна.
Зочин 2021-05-28 66.181.161.51
"ЭМЯ: Хатуу хөл хорих санал, хүсэлт огт гаргаагүй" гэж хэрэгт орохоос айсан мэт ингэж ярих буруу!! Шаардлагатай бол ЭМЯ энэ байтугай санал гаргах үүрэгтэй!!! Мэргэжлийн яам бол олны дургүйцэл, хийрхэлээс айж дальдичдаг улс төрч биш шүү!!!!
Зочин 2021-05-28 69.131.138.225
Teriig chine Ta nar bish HUUK meddiim.
Зочин 2021-05-28 119.40.100.170
саналаа гаргаач дээ үхлээ
Зочин 2021-05-28 202.131.245.243
Монголд вакцинжуулалт биш БНХАУ-ын SinoPharm (Wuhan) компаний VeroCells вакцины туршилт явагдсаныг эд нар өөрсдөө ингээд баталчихлаа.
ЗОЧИН 2021-05-28 158.208.192.248
Энэ хятад вакцин үнэнээ үйлчилгээгүй байна. Хоёр тундаа хамрагдсан 3000 хүн халдвар авна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Зүгээр л ус шахуулсан юм биш үү?
Зочин 2021-05-28 119.40.100.170
ядаж архи хийчихгүй дэ
zochin 2021-05-28 192.82.65.103
вакцин тариулсан бол өвчин хөнгөн тусна. вакцинд хамрагдсан хүмүүсээс нас барсан тохиолдол байхгүй.
Зочин 2021-05-28 66.181.190.135
ИХСЭЭД БАЙВАЛ ХОРИХГҮЙ ГЭЭД ЯАХ ЮМ БЭ! ОРКУУД ҮНЭНДЭЭ Л ХЭРЭГ АЛГА. НЭГ ТЭНЭГ ХҮҮХЭН ЖУКОВ ХУДАЛДААНЫ ТӨВ РҮҮ АМНЫ ХААЛТГҮЙ БАЙЖ ОРООД. ҮҮДЭНД НЬ СУУСАН ХҮН ХАЛУУНАА ҮЗҮҮЛЖ, МАСК ЗҮҮЖ ОР ГЭСЭН ЧИНЬ ШУУД ДАЙРААД ОРЧИХСОН. ЛАЛРЫН МАЛ ОЛОН ХҮНД ГАЙ БОЛЖ БАЙНА ДАА!
Зочин 2021-05-28 202.179.24.200
шууд гаргаад шидчихээч
Зочин 2021-05-28 66.181.181.212
ШҮЛСНЭЭС ЧУХАМ ИЛРҮҮЛЭХ ЮМ БҮТЭЭЛЭЭ ГЭЖ ОЛОН САР РЕКЛАМДСАН ХААНА БАЙНА. ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙГАА ЦЭГҮҮДИЙН ТООГ ЦӨӨЛСӨН. АВЧ БАЙГАА ШИНЖИЛГЭЭНҮҮДИЙН 10% ХАЛДВАР ИЛЭРЧ БАЙНА ГЭДЭГ ХАЛДВАР ОГТ БУУРАХГҮЙ БАЙГААГ ИЛТГЭЖ БАЙНА. 2 САРААС МАНАЙД ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛСЭН. ЭМЧ НАР ОДООЧ ХАЛДВАР АВЧ БАЙНА
Зочин 2021-05-28 202.21.107.102
2 тун хийлгээд олон хүн өвдөөд байгааг ойлгохгүй юм. Вакцин хамгаалдаггүй юмуу.
Zochin 2021-05-28 103.68.107.114
Халдвар буурахгуй нэмэгдээд байнаа
Иргэн 2021-05-28 139.5.217.77
Вакцинд ийм өндөр хувиар хамрагдаад байхад уул нь халдвар буурах ёстой биз дээ.
Харин эсрэгээрээ нэмэгдээд байх юм.
Энэ вакциний үр дүн гэж байна уу?
Zochin 2021-05-28 147.161.192.81
Халдвар ер буурахгүй байна. Учрыг нь олох хэрэгтэй манай эрдэмтэд. Ийм үед л эрдэмтэн судлаачид ажиллаж байх ёстой.
Зочин 2021-05-28 103.26.193.131
Сонгууль гэж солиорч өвчин тарааж явахаа больмоор юм. Ерөнхийлөгч сонгогдоод юу л гийгүүлэв гэж
Зочин 2021-05-28 202.179.17.209
Сонгуулийн дараа хөл хорио нтр гэж солиорохгүй шүү.
Зочин 2021-05-28 139.5.218.72
Израйль улс вакцин хийж эхлээд 10 сарын дараа л амьсгаа авахтай болсныг сана. Халдвар хамгааллын дэглэмээ сайн барь. 2-р тун хийлгээд 14 хоносны дараа л дархлаа тогтоно гэж энэ хүиүрс мөн ч олон хэлж байна даа.
Зочин 2021-05-28 192.82.80.30
Хуцмой. Израелийн вакцинжуулалт 12-р сард эхэлж, 2-р сараас эхэлж эрчимжсэн юм. 4-р сараас эхэлж үр дүн нь гарсан юм.
Зочин 2021-05-28 66.181.181.212
ЭМЧ НАР ЯАГААД ТЭГВЭЛ ХАЛДВАР АВЧ ӨВЧЛӨӨД БАЙГАА ЮМ. ТЭД ЧИНЬ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАМРАГДСАН ШҮҮ ДЭ.
Зочин 2021-05-28 66.181.161.84
Shaaa shaaa
Зочин 2021-05-28 66.181.181.212
ВАКЦИНЫ НӨЛӨӨ ХАРАГДАХГҮЙ БАЙНА. САЯНЫ ХАЛДВАРЫН БУУРАЛТ ӨМНӨХ ХӨЛ ХОРИОНЫ ҮР ДҮН ЮМ. ӨДИЙД ВАКЦИНЫ ҮР ДҮН ГАРЧ БАЙХ ЁСТОЙ. ОДОО ХАЛДВАР БУЦААД ӨСЧ БАЙНА. ДОТООДЫН ХАЛДВАРАА ДАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
hol horiogoo changalii 2021-05-28 202.21.109.41
Songuuliin daraa hol horio togtoo. Ovchin bol togloom bish
Зочин 2021-05-28 103.26.193.131
Хуцмой. Бүтэн хагас жил хөл хорионд дампуурлаа штээ.
илд 2021-05-28 202.126.88.61
х** сонгуулиа боль хүүкийг гаргачихаад шагналд нь хөл хорионд орох юмуу х** МАНгаруудаа
Irged 2021-05-28 202.21.109.41
Hol horiogoo songuuliin daraa zarlaj hofolgooniog nam zogsoo
тпд 2021-05-28 202.126.88.61
нэртэйгээр нь манай хүүкийг гаргачихаад тарвагны нүхэндээ орцгоо гэж байгаа юмуу ард түмнээ үнэн басч байндаа
Болио боль, сонгууль өхгүй 2021-05-28 202.9.46.205
1- р тун тариулсан 13 мянга, 2 тун тариулсан 3 мянга давсан хүн халдвар авсан
Зочин 2021-05-28 202.21.118.6
Яагаад яагаад вэ, 60-70 хувь хамрагдахад л хар аяндаа сүргийн дархлаа тогтдог байхад ийм үр дүнтэй байна вэ, бодоод үз л дээ, чанарын асуудал бас ухамсар, хандлага нөлөөлж байна шүүдээ, дэндүү харамсалтай, 100 хувь байгаад ч сайжрахгүй шүү дээ одоо,
nogoo gaihaltai sain hujaa vaktsinii vr dvn garch bna.. 2021-05-28 202.131.225.197
hyatad vaktsiniig nogoo magtan duulagch garuud haan bna. orosiin sputnikiig aviy gehed muulaad hujaa vaktsin hamgiin sain darhlaa togtoj bna geed baisan haan bna. ingej hotod 98 hubi tariulaad bhad odor bvr 700 garui garch bna.. iim baga hvnees shinjlgee abahad shuu.. oros vaktsin 1 sayiig aban gej hudalaa baahan shoudaj bgaad odoo tag boood bna.zahialgaa ogson batalgaajsan mongoo ogson geed l baisan bvgd hudalaa bna…
Зочин 2021-05-28 202.9.40.4
Орсууд өөрсдөө хэдэн сар өөрийнхөө вакцинийг тарьсан боловч өдөрт илэрч буй халдварын тоо огт буухгүй харин ч өсч байгаа. Харин АНУ, Их Британи, Израйл гэх мэт улсуудын өдөрт шинээр илрэх өвчлөлийн тоо огцом буурч байгаа
О 2021-05-28 45.82.254.106
Хужааа вакцины үр дүн муу тул 80 биш 100 хувь тариулах хэрэгтэй.
tenegt malaa 2021-05-28 202.131.225.197
tegeed ch nemergui ch dee. 2 dahi tungaa hiilgeed 3000 hvn ovdojee. yaj iim baij boloh be dee. ene chin ogt togtohgui bnaa gesen vg za…
Зочин 2021-05-28 66.181.181.17
Сонгуульд зориулсан үйл ажиллагаа явагдаад байна уу даа? Өнгөцхөн харахад өвчлөлийн тоо багасаад байна гэх яг нарийн тооцвол шинжилгээ өгсөн хүний 10 орчим хувь нь өвчилсөн хэвээрээ байна шүү дээ. одоо нас баралт буухаа болив. Эх баригч нам бол зөвхөн өөрсдийгөө гэхээс хүн ам цөөтэй улс орноо хиаруулах юу ч биш гэсэн бодолтой ажиллах юм. үхэж хэвтсэн хулхи хурандаа, жинхэнэээрээ ахлах дэслэгч хувиа хичээж хятадуудын гар хөл болсон ковид-р мөнгө босгож сонгуульд ороцож байгаа нoвшийн бaaс өвчилө
Зочин 2021-05-28 202.131.225.150
Covid yu bolood bnaa ene humus chine er ni uvchin zowlon baihgui aytai l baina shuu