ЭМЯ: Хатуу хөл хорих санал, хүсэлт огт гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Хатуу хөл хорих санал, хүсэлт огт гаргаагүй

ЭМЯ: Хатуу хөл хорих санал, хүсэлт огт гаргаагүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

-ЭМЯ-наас хатуу хөл тогтоох талаар санал, хүсэлт огт гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 99 хувь нь өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдаад байна.

Сүүлийн 24 цагт 785 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 55852 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 729, орон нутагт 56 тохиолдол илэрсэн байна.

Нас барсан таван хүмүүсийн тухайд:

  • Тавдугаар сарын 14-нд онош нь батлагдсан 78 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 79 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 46 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Шалтгаант бус нас баралт нэг бүртгэгдсэн. 33 настай эмэгтэй барилга дээрээс унаж, Covid-19 хавсарсан шинжтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 1 847 246 ИРГЭН I ТУН, 1 025 326  ХҮН II ТУНДАА ХАМРАГДЖЭЭ

Өчигдөр нийт 82017 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Улаанбатар хотод 945 738 хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 677 055 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 901 508, хоёрдугаар тунд 348 271 хүн хамрагдсан байна.

ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч ДАРХЛАА ТОГТСОН ГЭЖ ТАЙВШИРЧ БОЛОХГҮЙ

Эрүүл хамгаалахын гавьяат ажилтан эмч А.Амбасэлмаа: Нийслэлд цар тахлын тархалт өргөн хүрээг хамарсан.  Халдварын нийт тохилдлын 88.3 хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Халдварын тархалт өндөр байгаа энэ үед нийт батлагдсан тохиолдол нэмэгдсээр байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4249 хүн байгаагаас 3876 хүн нь нийслэлд эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн 46-49.5 хувийн биеийн байдал хөнгөн, үлдсэн хувь нь нэн хүнд зэрэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа. Тиймээс нийслэлийн хүн амын дунд халдварын тохиолдол буурсан гэж тайвширч болохгүй. Лабораторийн тохиолдол буурсан мэт харагдаж байгаа ч шинж тэмдэггүй илэрч байгаа халдварууд нэмэгдэж байна. Тийм учраас хавьтал болсон иргэд дор бүрнээ хувийн ариун цэвэр, халдвар хамгаалалтын дэглэмийг сахих шаардлагатай. Монгол Улс вакцин гарах хүртэл нэг жилийн хугацаанд халдварын тархалтыг барьж чадсан. Бид хүн амаа бүх нийтэд нь дархлаажуулахаар эрчимтэй ажиллаж байна. Нэгдүгээр тунд ихэнх иргэд хамрагдсан байгаа. Харин хоёрдугаар тун дээр эргэлзэх тохиолдлууд байна. Халдвараас сэргийлэх гол арга бол вакцин. Вакцины бүрэн тунд хамрагдсан ч 21 хоног болоогүй тохиолдолд халдварт өртөх эрсдэл байна. Халдвар дотоодод анх бүртгэгдсэн цаг үетэй харьцуулахад өнөөдөр иргэн бүр амны хаалтыг тогтмол хэрэглэж байна. Вакцинаа хийлгэсэн ч дархлаа тогтсон гээд орхиж болохгүй. Вакцины ач холбогдлыг ойлгож, бүрэн тунд хамрагдсан тохиолдолд сайхан цаг удахгүй ирнэ. Хоёр дахь тунд нийт иргэдийн 80 орчим хувь хамрагдсан тохиолдолд халдварын эрсдэл буурна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж