ЧУУЛГАН: НДШ-ийг 2 хувиар бууруулах төслийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

ЧУУЛГАН: НДШ-ийг 2 хувиар бууруулах төслийг хойшлуулав

ЧУУЛГАН: НДШ-ийг 2 хувиар бууруулах төслийг хойшлуулав

Улсын Их хурлын /УИХ/ баасан гаригийн /2021.05.28/ чуулган эхэллээ. Чуулганаар  “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын 23 гишүүн тавдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Дараа нь Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын  гишүүн Д.Ганбатаас  Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг өнөөдөр  сонсох байсан ч уг асуудлыг хойшлуулахаар болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгалаа. 

Түр хороо  байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Тэрбээр "Монгол Улсын хүн амын 48 орчим хувь нь оршин суудаг, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний  66.7 орчим хувийг бүрдүүлж байгаа Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудал байна. Эдийн засаг нийгмийн бүх талын асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж,холбогдох хууль тогтоомжийн уялдааг хангах чиглэлээр ажиллах Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах талаар тогтоолын төсөл боловсрууллаа. Тогтоолын төслийг түр хорооны эрхлэх асуудлыг тодорхойлон байгуулах болон тогтоолыг дагаж мөрдөх хугацааг заасан хоёр заалттайгаар боловсруулсан бөгөөд тус хороо нь Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдээс бүрдэнэ.Төрийн байгуулалтын байнгын хороо тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар "Түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн" гэлээ.

Түр хороо байгуулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх буюу 56.4 хувь нь дэмжиж,  тогтоолын төсөл батлагдав. 

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул эцэслэн батлахад бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Дараагийн асуудал болох  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар товлосон ч хойшлууллаа.

Учир нь хууль санаачлагч болон ажлын хэсэг байхгүй тул Дэгийн тухай хуульд зааснаар эцэслэн батлахыг хойшлуулна гэж заасан тул ийнхүү хойшлуулсан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж