Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

МОНГОЛБАНК /МОНГОЛ УЛСЫН ТӨВ БАНК/

Монголбанкнаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарласан Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 1 сараар сунган 2021 оны 7 дугаар сарын 01ий өдрийн 16.00 цаг болгосныг үүгээр мэдэгдэж байна.

Монголбанк аж ахуйн нэгж байгууллагуудаас Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтийг холбогдох баримт, материалын хамт ирүүлэхийг урьж байна.

Аж ахуйн нэгж нь Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг Монголбанкны Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам-д заасан шаардлагыг хангасан баримт, материалын хамт ирүүлэх бөгөөд зөвшөөрлийн хураамж 5,000,000.0 төгрөгийг Монголбанкны 6112001 тоот дансанд тушаасан байна(тусгай зөвшөөрөл олгосон эсэхээс үл хамааран буцаан олгохгүй болохыг анхаарна уу).

Сонгон шалгаруулалтын хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа:

Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 01ний өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлэх бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид давуу эрх тооцохгүй.

Тусгай зөвшөөрөл авах сонирхолтой этгээд Монголбанкны цахим хуудсанд байршуулсан Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам-ын дагуухүсэлт болон баримт, материалыг бүрдүүлнэ үү.

Хүсэлт хүлээн авах хаяг: Монголбанк /Төв банк/,Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Улаанбаатар хот, Монгол Улс.

Утас: 976-11-323298

Имэйл хаяг:  pcr@mongolbank.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж