Их Эе: Л.Чинбат, Х.Баянмөнх, А.Сүхбат нарыг урьжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

Их Эе: Л.Чинбат, Х.Баянмөнх, А.Сүхбат нарыг урьжээ

Их Эе: Л.Чинбат, Х.Баянмөнх, А.Сүхбат нарыг урьжээ

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их Эе хурал маргааш/2021.05.29/ Бөхийн өргөөнд хуралдана. Цар тахлын улмаас 2019 оноос хойш хэд хэдэн удаа хойшлогдсон энэхүү хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэнэ.

Гацууртын Л.Чинбат 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Б.Бат-Эрдэнэ аваргад хадаг барьж, холбооны тамгаа гардуулан өгсөн билээ. Харин 2020 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн хүсэлтээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Их Эе хурал болох хүртэл дэд тэргүүн Ц.Магалжав тэргүүний үүрэг гүйцэтгэгч болсон. Гэвч саяхан Л.Чинбатын талаас мэдэгдэл гарган, Ц.Магалжавын холбоог хууль бус, эрх зүйн чадамжгүй Их Эеийг дангаар хуралдуулах гэж байна гэв.

Хариуд нь Ц.Магалжавын холбооноос “УБЕГ-ын архиваас шүүн үзэхэд МҮБХ-г үүсгэн байгуулагч болох нэр бүхий бөх, бөхийн зүтгэлтэн (Р.Нямдорж, П.Даваасамбуу, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням) түүний дараа холбооны тэргүүнээр сонгогдон бүртгэгдсэн Р.Нямдорж /1990 он/, Л.Чинбат /2018 он/, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав /2021 он/ гэсэн бүртгэлүүд байгаа бөгөөд Монгол бөхийн олон жилийн маргааныг эцэслэхэд дээрх эрхэмүүд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна. Иймд 1990, 2018 онуудад тэргүүнээр сонгогдон ажилласан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ мөн 2017 оны Ээлжит бус Их Эеээр тэргүүнээр сонгогдон УБЕГ-т бүртгэгдсэн Л.Чинбат, Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, зөвлөхүүд болох дархан Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Ж.Ганболд нарыг өөрсдийн шавь нарын хамт хүрэлцэн ирж, Монгол бөхийн асуудлаар хуралдан, сонгох сонгогдох эрхээ эдэлж оролцохыг уриалж байна” гэж мэдэгдэл гаргажээ.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцохгүй мөн бусдыг оролцуулахгүй үйлдэл, санаа агуулбал та бүхний олон жилийн хоорондын тэмцэл Монгол бөхийн төлөө бус хувийн чанартай байсанг нотлон харуулж байна гэж үзнэ гэжээ.

Ямартай ч маргааш Монголын үндэсний бөхийн холбооны хууль ёсны тэргүүн сонгогдох нөхцөл бүрэн бүрджээ. Гэхдээ Л.Чинбат хүрэлцэн ирэх үү гэдэг эргэлзээтэй байна. Энэ удаагийн Их Эе хуралдаанд 256 төлөөлөгч оролцоно гэдгийг мэдэгдсэн. Үүнд,

  1. Улсын аварга – 12,
  2. Улсын арслан – 11,
  3. Улсын гарьд – 10,
  4. Улсын заан – 27,
  5. Сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан – 6,
  6. Аймгийн бөхийн холбоо ба Налайх, Багануур – 69,
  7. 21 аймгийн бөхийн төлөөлөл – 84,
  8. Бөхийн зүтгэлтэн – 5,
  9. Бөх судлаач -5,
  10. Бөхийн тайлбарлагч – 5,
  11. Жаяг дэгийн баг -5,
  12. Засуулуудын төлөөлөл -5,

Нийт 256 төлөөлөгч оролцоно. Их Эе хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны дараагийн тэргүүнийг сонгох, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүргүүлэх заалтууд болон үндэсний бөхийн холбооны дүрмийн талаар хэлэлцэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж