Анхаар: Цар тахлын давлагаа дахин тархах эрсдэлтэй байна | News.MN

Анхаар: Цар тахлын давлагаа дахин тархах эрсдэлтэй байна

Анхаар: Цар тахлын давлагаа дахин тархах эрсдэлтэй байна

Анхаар: Цар тахлын давлагаа дахин тархах эрсдэлтэй байна

Вакцинд хамрагдсан таван хүн Covid-19-ийн халдвараар нас барсныг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр өчигдөр мэдээлсэн. Гэхдээ Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр  иргэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан тохиолдолд халдвараар өвчлөх эрсдэл буурах төдийгүй өвдсөн ч биеийн байдал хүндрэхгүй гэсэн юм.

Хөгжиж буй орнуудын дунд вакцинжуулалтаар тэргүүлж яваа Монгол Улсад Covid-19 халдварын дараагийн давлагаа эрчимтэй үүсч магадгүй байгааг албаны хүмүүс анхааруулах болсон.  Энэ тал дээр Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ зэрэг холбогдох албан байгууллагууд ямар зохицуулалт хийж ажиллаж буй талаар хүргэж байна.

ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДИЙГ “ФАЙЗЕР” ВАКЦИНД ХАМРУУЛНА

Монгол Улсын хэмжээнд 53 мянга гаруй жирэмсэн эх байгаа аж. Одоогийн байдлаар жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг БНХАУ-ын “Вероселл”  вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа. Харин Засгийн газрын өчигдрийн /2021.5.27/ ээлжит хуралдаанаар Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авсан 100 мянган тун “Файзер” вакцинд зорилтот бүлгийн эхчүүд буюу хавсарсан өвчтэй, жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг хамруулах шийдвэр гаргажээ. “Вероселл”  вакциныг жирэмсний 14-36 дахь долоо хоногийн хугацаанд хийж байгаа бол бусад вакцины хэрэглэх заалт ч ижил аж. Хамгийн гол нь дархлаажуулалтад хамрагдах эхчүүд жирэмсэн үеийн чихрийн шижинтэй, Covid-19-ийн халдварт өртөх эрсдэлтэйн дээр илүүдэл жинтэй тохиолдолд эмчийн заавар, зөвлөмжийн дагуу сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Хэрэв нэгдүгээр тундаа “Вероселл” вакциныг хийлгэсэн бол хоёрдугаар тундаа “Файзер” вакциныг хийлгэх боломжгүй заалттай байна.

ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН 3000 ХҮН ӨВЧИЛСӨН

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөрийн мэдээлснээр тавдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр тунд 1 843 635 хүн хамрагдсанаас 0.5 хувь буюу 9200 гаруй иргэн, хоёрдугаар тунд 944.249 хүн хамрагдсан байгаагаас 3000 орчим иргэн Covid-19-өөр халдварлажээ. Вакцинд хамрагдсан иргэдэд дархлаа шууд 100 хувь тогтоно гэсэн ойлголт байхгүй учраас иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах ёстой. Халдварын тохиолдол батлагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдахаас өмнө өвчилсөн байх магадлалтай. Мөн вакцин хийлгэснээс хойшхи 14 хоногоос өмнөх хугацаанд халдвар авсан байж магадгүй гэлээ.

ДЭМБ-ын зөвлөснөөр бүрэн тун тариулсан иргэд 21 хүртэлх хоногийн хугацаанд хувийн дэглэмийг сайтар баримталж, олон нийтийн газарт зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг анхааруулж байгаа. Хэдийгээр дархлаажуулалтад иргэдийн дунд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа ч биеийн байдал харьцангуй хөнгөн байгааг онцолсон юм.

ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖИЛ НИЙСЛЭЛД ДУУСЧ, ОРОН НУТАГТ ЭРЧИМЖИНЭ

Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 2 067 292 иргэн бий. Үүнээс нийслэлийн хувьд 2021.5.27-ны байдлаар 944 531 хүн нэгдүгээр тун, 656 704 нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа. Харин орон нутгийн тухайд 899 104 хүн нэгдүгээр тун хийлгэсэн бол 251 084 иргэн хоёрдугаар тунд хамрагджээ. Тиймээс Засгийн газрын зүгээс ирэх сарын 1-н гэхэд нийслэлийн бүх иргэнийг вакцинд хамруулж дуусгах ажлыг зохион байгуулж байгаа. Мөн зургадугаар сарын 15-ны дотор орон нутгийн нийт иргэдийг вакцины давтан тунд бүрэн хамруулах ажлыг төлөвлөсөн. Иймд иргэдийг ДЭМБ-ын зөвлөснөөр цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв сонголт болох дархлаажуулалтад сайн дураар идэвхтэй хамрагдахыг холбогдох албаны мэргэжилтнүүд уриалж байгаа юм. Нэг хүн өвчилснөөр тухайн гэр бүлийн 2-4 хүн халдвар тээгч болох эрсдэлтэй тул халдварын голомтыг хумихын тулд хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах ёстой. Вакцин хийлгэж, дархлаа бүрэн тогтоогүй үед халдварын хүндрэх эрсдэл бага хэдий ч таван хүн нас барсан тохиодол бүртгэгдсэн. Тиймээс хүн бүр эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж амны хаалтыг тогтмол зүүх шаардлагтай байна. Хөл хорио тогтоогоогүй нөхцөлд халдварын дараагийн давлагаанд хэн ч өртөх эрсдэл өндөр билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-28 203.91.115.56

Хятад вакцин хийгээд байхад улам их тараад байдаг Анхнаасаа спутник хийсэн бол

Avatar

Зочин 2021-05-28 103.57.95.188

Dampuurch yavj baij yun hugjij bui oron be? deer doorgui buun anarhistuud, hulgaichuud yamar ch zasag zahirgaa alga

Avatar

Зочин 2021-05-28 70.187.130.64

Эрх баригчид бид нараас жинхэнэ үнэнийг нууж байна.1000 гаруй гарч байснаа гэнэт 700 ,500 гарна гэж байхгүй юм Дэлхийн эрүүл мэндийн сайт дээр байгаа мэдээлэл, эрүүл мэндмйн яамнаас өгч байгаа мэдээ хоер хоорондоо зөрж байна лээ шүү .Вакцин хийлгэснээрээ дэлхийд дээгүүр байгаа гээд байгаа мөртлөө үхэж байгаа хүмүүсээр ч дэлхийд дээгүүр орж байна даа .ядуу орнуудын ковакс хөтөлбөрт орж муу вакцин авчирчихаад , бид мөнгөө төлөөд илүү сайн вакцин авсан бол ийм байдалд хүрэхгүй байсан.

Avatar

Зочин 2021-05-28 85.218.48.83

Хаана ч адилхан шүүү

Avatar

Зочин 2021-05-28 202.9.46.242

Vakzin bgad ch nemer alga bugd jujig bugd hudlaa show ym dA

Avatar

Зочин 2021-05-28 122.201.31.192

Сонгуулийн дараа хөл хорио тоох магадлал өндөр байна. Тиймээс сонгуулиа болъё.

Avatar

Bold o 2021-05-28 223.39.130.59

Hyatad vaktsin 2 tun hiigeed 10 %-iin darhlaa togtooj bgaa bogood ter 10%-ni 6 sar hurtel darhlaa togtooj chadahgui bgaag hyatadiin erdemted sayhan yarij bsan aa odoo tag duugui bolson bn lee ..naidvargui vaktsin gesen shuu

Avatar

Зочин 2021-05-28 185.220.100.254

Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас, бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэж худал мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна.

Avatar

Зочин 2021-05-28 202.21.109.107

sain duriinh l gene..udahgui hiilgeegui bol tursun huuhdiig chini emnelegt yzehgui geh meteer ayaglaad ehelne dee..irgediig odoo yaaj bna..hiilgeegui bol ajil hiilgehgui,ajil hiij bgaa bol ajlaas ni halna,end tend orj oruulahgui,huduu yavj bolohgui geed l..

Avatar

Зочин 2021-05-28 202.9.47.47

Вакцин хамгаалж яадахгүй байна. Хамгийн хувиа бодогчид хар амиа бодоод вакцин хийглэчихсэн би өвдөхгүй гээд тэнэж байгаад халдвар тээгч болоод халдварыг улам их тарааж байна. Гэтэл тэр сулруулсан вакцин чинь өөрөө халдварлуулж өвчилөлийг улам ихэсгэж байна. Вакцин тариулагчид бол бүгд халдвар тээгчид бөгөөд хорлон сүйтгэгчид юм. Хийлгээгүй хүмүүсээ вакцин хийлгэгчидээс өөрсдийгөө хамгаалья.

Avatar

Зочин 2021-05-28 202.179.21.229

За боль доо хө !

Avatar

МТ 2021-05-28 202.131.249.122

ТӨР ЗАСАГТАА БИД ИТГЭСЭН ҮҮ ИТГЭСЭН. ТЭДНИЙ БҮХ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛСЭН ҮҮ БИЕЛҮҮЛСЭН. ГЭТЭЛ ОДОО 2-Р ТУНГАА ХИЙЛГЭЭД 14 ХОНОСОН БҮРЭН ДАРХЛАА ТОГТСОН БАЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС ЯАГААД ХАЛДВАР АВААД БАЙНА. ОДОО БИД ЮУНД ИТГЭХ ЮУНД НАЙДАХ ВЭ.

Avatar

Зочин 2021-05-28 202.131.245.243

Нэг муу дэслэгчид итгэж байдаг тэнэг л байна даа. Ха ха ха ха ха ха.

Avatar

Хэнд ч бүү итгэ 2021-05-28 202.126.88.164

хэнд ч бүү итгэ тэр дундаа …

Avatar

Зочин 2021-05-28 70.187.130.64

Зочин нь
Одоо хүмүүс Төр засагт биш зөвхөн өөрсөдөө найдаарай.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайт руу ороод хараарай . Тэнд бүх зүйл ойлгомжтой байгаа . Хяатад вакцин хийлгэсэн улсуудын халдвар ихсээд үхэл буурахгүй байгааг үзээрэй.Бид нар чанар муутай вакцин хийлгэсэн учир ийм байдал хүрлээ Англи Америк тохиолдол нь буурууд үхэл хэд дахин буурсан . Монголд өдөрт 5 хүн гэхэд АНУ500 хүнтэй тэнцэнэ.Тэгэхэд АНУ өдөрт 500 хүн үхэхгүй байна. Одоо Хайртай Өвөө Эмээ Аав. Ээжээ яаж хамгаалах вэ

Avatar

muu vaktsin bnaa. 2021-05-28 202.55.191.130

manai nogoo hyatad vaktsiniig magtagchid haachivdaa .. aguu hyatadiin vaktsin hamgiin sain oros vaktsin muu geed oriolood surtalchilaad baisan chin vr dvng haraachee. iim ondor dvntei hiigeed baihad odor bvr iim ih garch bna.. orosiin sputinkeer tariulmaar bna…

Avatar

Зочин 2021-05-28 103.57.93.171

Халдварын тохиолдол батлагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдахаас өмнө өвчилсөн байх магадлалтай гэсэн байна. халдвар авсан, өвдсөн, бас эдгэрсэн хүнд вакцин шаардлагагүй тул эсрэг биет үүссэн эсэхийг нь шалгаж байж вакцинд хамрагдахыг шаардах хэрэгтэй санагдах юм.

Avatar

Рөр 2021-05-28 66.181.184.21

х***а вакцин чинь яасан гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2021-05-28 202.131.245.243

Туршилт гэсэн үг.

Avatar

вакцин хийлгэсэн хүн 2021-05-28 192.82.65.225

засгийн газар монгол вакцин туршсаны хариуд хятдаас хэдэн $ авсан нь сонин байна, тэр мөнгөө авмаар байна

Avatar

Зочин 2021-05-28 202.131.245.243

Монголд вакцинжуулалт биш вакцины туршилт явагдаж байгааг эд нар өөрсдөө тнгээд баталчихлаа.

Avatar

/*-*/ 2021-05-28 49.0.142.169

Нам Засаг эртнээс бултах нүхээ ухаж байна

Avatar

Зочин 2021-05-28 192.82.91.162

Эрчүүд хамгийн их үхэж байхад ялгаварлан гадуурхаж бүх юмны хойгуур хийдэг. Дайн дажин хийж нийгмийн бүх буруу хандлагатай тэмцэх цаг угаас болжээ. Монголд эмэгтэйчүүдийг хэзээнээс дахин шүтэх шаардлага байхгүй. Хүүхэд төрүүлэх нь байгалийн жам юм.

Avatar

Bat 2021-05-28 174.212.42.25

h*** novshoo emegteichyyd yr hyyhdee osgoj erchyyd ni dain dajin oron geree baridag yum

Avatar

Зочин 2021-05-28 203.91.118.254

сонгууль хэн очиж өгөх вэ бөөн тахал

Avatar

Зочин 2021-05-28 180.149.93.98

сонгуулийн сурталчилгаа гээд хүн цуглуулаад байхаар аргагүй ш дээ

Avatar

Зочин 2021-05-28 192.82.72.246

s*****g maluud odoo tiim humuus baihgui oorsdoinhoo spouse, kins , lover ,slut daa l hiih gej baigaa niz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж