Төр, хувийнхан хамтарч орон сууцны 8 хороолол барина

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

Төр, хувийнхан хамтарч орон сууцны 8 хороолол барина

Төр, хувийнхан хамтарч орон сууцны 8 хороолол барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дундаж давхрагынхныг дэмжих үүднээс "Залуус 1, 2, 3" орон сууцны хорооллыг барихаар болсон. Энэ ажлыг  ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариуцаж буй юм.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3,995 өрх 295  тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм. Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны найман хороолол барих төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 100 орчим мянган иргэн 28,569 айлын орон сууцанд амьдрах юм.

Засгийн газар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр баталсан. Нийслэлд 100000 айлын орон сууц барих бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 47,149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Улсын хэмжээнд 897 мянга гаруй  өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц,  бие даасан тохилог сууцанд, үлдсэн 209 мянга нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон гэрт амьдарч байна. Нийслэлийн 411 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянга нь өөрийн гэсэн сууцгүй гэсэн статистик мэдээ гарчээ.

Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих хүрээнд Ерөнхий сайд орон нутгаас гадна нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна.  Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт ажиллах бөгөөд тус дүүрэгт жишиг хороолол, газар чөлөөлөлт, дэд төвийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тухайлбал жишиг орон сууцны төсөл хэрэгжүүлж энэ намар ашиглалтад оруулна. Зарим хороонд гэхэд 120 хашааны 300 орчим айлын газрыг чөлөөлж орон сууц барьж байгаа юм байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж