Дөрвөн жилийн өмнөхийг бодвол Монгол Улсын найм дахь удаагийн ээлжит сонгууль харьцангуй нам тайван болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид 14 хоногийн хугацаанд багтаж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сонгогчдодоо бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах хуультай. Нийт сонгогчдын 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр ажиллах эрхтэй болдог.
Хэрэвзээ ганц шаттай сонгууль болбол арван дөрвөн хоногийн дараа шинэ Ерөнхийлөгчөө өлгийдөн авна. Хоёр шаттны сонгууль болбол гурван нэр дэвшигч гурвуулаа “өвдөг шороодож” ч магадгүй. Ёстой тэр өдрийн тэнгэр мэдэх биз. Ганц үнэн юм бол зургаа дахь Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон эсвэл гурвуулаа хамтдаа ойчсон бай сонгуулийн дараа Монголын улс төр том хөдөлгөөнд орно. Анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд “морь” сойж буй ХҮН-д Д.Энхбат ялах нь биш сонгогчдод нам нь танигдах нь чухал. Д.Энхбат ялагдлаа ч ХҮН-д гарзгүй. Ялсан ч ХҮН-ы хүн болохгүй.
Тэгвэл Ардчилсан нам жинхэнэ нам болох эсвэл Женко группэд өвлөгдөх үгүй нь шийгдэгдэнэ. Эрх баригч МАН-д хүндийн хүчний төв өөрчлөгдөж магадгүй. Үгүй гэхнээ намын дарга, Ерөнхий сайдын төлөөх шинэ тулаан эхэлнэ.
УНАСАН БӨХ УУРТАЙ
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчий зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг хуульчилж үүнийг өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөх болсноор Х.Баттулгын Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах хугацаа дуусгавар болж байна. Гэсэн ч Ерөнхийлөгч болох л эрхгүй болохоос улс төрийн бусад боломжууд түүнд нээлттэй. Түүний улс төрд, Төрийн ордонд эргэх ирэх нэг зам бий. Тэр нь Ардчилсан намыг удирдах биш өмчлөх. Ардчилсан намыг өөрийн болгохын тулд дотоод хүчийг нь сулруулж, эв нэгдлийг нь бусниулах гээд өнгөрсөн жилүүдэд С.Эрдэнийн хэлсэнчлэн хамаг хар хүчээ зарцуулсан. Үүний үр дагавар нь өнөөдөр хэдэн хэсэг болж бутарсан АН. Нэг хэсэг нь “Тесо”-гийн мөнгөтэй нөхөрлөж, нөгөө хэсэг нь үнэт зүйл, үзэл бодлоо хамгаалан тэмцэж, үлдсэн нь анхааралтай ажиглагчид болж хувирчээ.
С.Эрдэнэ ялагдвал Ардчилсан намын төлөөх цусгүй дайны тэргүүнд Х.Баттулга зогсоно. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын эзэн болох гэсэн түүний хүсэлд С.Эрдэнэ “Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ, алсын газраас тоос гаргадаг туурай чинь хаана вэ” гээд салаавч үзүүлчихсэн. Арван жил Монголын хаан суух гэсэн санаархлыг нь У.Хүрэлсүх тас цавчихсан. Унасан бөх ууртай байгаа.
У.Хүрэлсүхийг унагахаас С.Эрдэнийг унагах нь амархан бөгөөд Х.Баттулгад илүү хонжоотой. У.Хүрэлсүх мэхэнд нь унавал бүр ч сайн. Хоёр биш гурван туулай буудах түүний мэх цагаан сонголт. Дөрвөн жилийн өмнө хужаагийн оршуулгын цаас гэж хашгиралдаж байсан ялсан монголчууд өнөөдөр цагаан сонголтыг уриалах болсон нь ч ийм учиртай юм.
Сценарийг нь харвал Х.Баттулга Ардчилсан намд аврагчийн дүрээр алхаж орох, аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүүтэй Сонгинохайрхан дүүрэгт хүч үзэх биз. Н.Энхбаярын эрх хүүг биш экс Ерөнхийлөгчийг гишүүнээр сонгох магадлал өндөртэйг тэр мэдээж тооцоолсон байх. Х.Баттулга ясны тамирчин бас наймаачин хүн. Хэзээ хаана мэхээ хийж барьж ахиулахаа аль хэдийнэ тооцсон суугаа биз. Цаашлаад Ардчилсан намыг өөртөө авчихвал Х.Баттулгын дараагийн сонирхол нь Монгол Улсын Ерөнхий сайд болох. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө чөлөөлдөг, сайд нараа томилдог том эрх мэдэлтэй болсон билээ. Ерөнхий сайдын мэдэлд АТГ, ТЕГ ирсэн. Тэгэхээр 2024 оны сонгуульд Х.Баттулга "багаа" олонх болгож, өөрөө Ерөнхий сайд болохын тулд Төрийн ордноос явсан өдрөөсөө л улс төрөө хийнэ.
Тиймээс Женко ардчилсан намынхан энэ удаад Ардчилсан намын болон С.Эрдэнийн эсрэг хар хүчээ тавьж байна. Үндсэндээ, Ардчилсан нам үзэл бодлын нэгдэл байх, үгүй бол “Женко” группын охин компани болох сонголттой нүүр тулж мэднэ. Яг л жүдогийн холбоо, эсвэл МоАХ шиг загалмайлсан эцэгтэй болно гэсэн үг.
Ардчилсан намын залуус өдгөө арагшаа суугаад С.Эрдэнийгээ элэглэж байна. Гэхдээ маргааш уйлах цаг тэдэнд ирж мэднэ.
МАН-ЫН ХЯМРАЛ
МАН-ын төдийгүй Монголд жинхэнэ хямрал наадмын дараа л эхэлнэ. Эдийн засаг, эрүүл мэнд талаасаа тун хүнд нөхцөл байдал биднийг хүлээж байна. Дайрин дээр давс үрж, эрх баригчдын дунд том зодоон явагдана. Эхнээсээ ч зодолдоод эхэлчихсан.
Эрх баригч намаас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялсан ч эс ялсан ч намынхаа тамгыг өгнө. Хэдийгээр өнгөрсөн нэгдүгээр сард засгийн тамгаа дүүдээ өгсөн ч хөшигний араас УИХ-ыг Засгийн газартай нь удирдаж ирсэн. Ерөнхийлөгч болбол албан ёсоор Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ хоёроо даргалана. Гэхдээ мэдээж, тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэвээр байх юм бол шүү дээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 100 хоног дээр намаа авах сонирхолтой байгаагаа ил шулуухан зарласан. Түүний ард “Херо” байгаа. “Херо”-гийн ард Женко Баттулга ч байгаа. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч Х.Баттулгатай харилцаагаа муутгах сонирхолгүйгээ зуу хоногийн төрсөн өдрөөрөө хэлсэн. У.Хүрэлсүх аав талаасаа Хэнтийнх, ээж талаасаа Говь-Алтайнх гэдэг. Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан хоёр хоёулаа түүний “нутгийн дүү” нар гэсэн үг. Г.Занданшатар түүний “амин найз”. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшихээс ч хэцүү сонголттой нүүр тулах нь. Унасан ч, ялсан ч, хүссэн ч эс хүссэн ч МАН-ын дараагийн даргыг тодруулахад тэр оролцох болно.
Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах улс төр сонирхол татаж байна. Бүр Ерөнхийлөгчийн сонгуулиас ч илүү дажин болно. Засаг ч ганхаж мэднэ.Л.Оюун-Эрдэнийн засгийг "түр" гэж тооцсон болохоор МАН-ын ах нар нь сайн дураараа сайдын суудлаас татгалзсан байх.
ZOCHIN 2021-05-28 103.111.68.3
Za sandal shireenii asuudal l uls ornii hogjliig hoish tataj baigaa shuu. Toroor iheehen oroldood baival ard tumen odoo zugeer haraad suuhgui baih.
Зочин 2021-05-28 202.126.88.62
oyunerdene erunhii saidaar ahluilsan ene zasag jinhene chitsaga tsarailj bn sh de kovid ediin zasag export import nas baga medleg nimgen uchraas zasag oligtoi bj chadahgui bn
Зочин 2021-05-28 66.181.177.223
Одоо Баттулгын талынхан хоёр удаагийн санал хураатаар нэр дэвшсэн гурвын алийг нь ч санал өгсөн сонгогчдын олонхи болгохгүйн тулд цагаан сонголт хийхийг бодно. АН хоёр хуваагдана. Уугуул АН-ын партизанууд Эрдэнийг дэмжэнэ. Баянхонгор, Увс, Сүхбааатрын АН-ынхан Баттулга, Цоггэрэл, Батсуурь нарынхаа үгээр цагаан сонголт хийнэ.Нэр дэвшүүлсэн гурван намынхан, СЕХ аттулгынхны мэхэнд орж, дахин сонгууль явуулж зардал чирэгдэл болгохгүйн тулд ажиллана биз.
najmi 2021-05-28 63.78.50.66
home
ylcuun xamgaaltad 2021-05-28 63.78.50.66
cpok
2.g/shuudan dood tal ni $ 100 gutliin xaitsagnii xemjeetei ni,- cuctmd bxgyi mnryu.nusex xamaaralgyi baix, indexe mallana biz 2021-05-28 63.78.50.66
1.A/tv xairtsag ylirald neg shaligyi, polpot byxnvalidaj bn shyy.
Зочин 2021-05-28 202.126.90.41
Сонгуулийн жүжигийг Эбэ дэглэж бна.Эрдэнэ нэрээ татаж Энхбат хүчтэй арсалдөгё болохнээ
Зочин 2021-05-28 66.181.184.141
Либерал ардчилсан тогтолцоонд авах зүйл их байгаа нь ойлгомжтой ч нийгмийн доторх ядуурлыг бууруулахад тодорхой үр дүн үзүүлэхгүй байгаад анхаарах болжээ.1 голлох улстөрийн хүчин төрийн эрхийг барьж төрийн капитализмын чиглэл гэж ОХУ-д Мишустин Белоусовын чиглэл ч гэж ч яригдаж Чубайс зэрэг либерал чиглэлийн зүтгэлтнүүдийг шахаж өөрчлөж байна. Үүнээс бид өөрийн орныхоо хөгжлийн чиг хандлагад ямар дүгнэлт хийх ёстой вэ
Choirson ovoo nar 2021-05-28 66.181.161.117
Neh ih yum unshsan bolj haragdah geed yadtsan oros shkoltoi ovoo nar zailaa. Uheed og. Esvel Angli hel sur. Orosuudin ardchilal gej yamar nudnii bulai baigag n Hodorkovski, Navalniigiin hereg haruulj bn. Odoo zailtsan bai daa huuchin niigmiin shaarnuudaa. Bush, Trump, Biden yarihguin bol sudlahguin bol ter chigtee sonoson kommynuudtaigaa avsandaa or
Зочин 2021-05-28 202.55.191.42
Манай улсыг либералууд биш тэдний буянаар оодорсон неокоммунистууд хорлодгийг мэддэгүймүү.
Зочин 2021-05-28 192.82.81.198
Баттулга хийсэн сайн зүйлтэй хүн шүү тэгж яривал.Нус.мн ээ?
зочин 2021-05-28 192.82.88.27
Хүрэлсүх ерөнхийлөгч болоод Женкогийн гэмт үйлдлүүдийг шалгуулж цаашдын замаа засахгүй бол өөрөө эргээд унах нүхээ бэлдэж мэдэх юм.
Зочин 2021-05-28 202.179.26.153
УИХ нь МАН, ЗГ нь МАН, Ерөнхийлөгч бас МАН байх уу? Хмм..
mgl 2021-05-28 192.82.76.45
jinhene uher mongol temtseldeen.
Зочин 2021-05-28 103.212.116.68
ОЮУЭРДЭНЭ НАМ АВААД ЯВЧИХ ХЭМЖЭЭНИЙ ПОТЕНЦИАЛТАЙ ДҮР БОЛ ОГТ БИШ. МЭДЛЭГ МЭРГЭЖИЛ КРУГОЗОР УХААН ГЭЭД ТҮҮНИЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ШАЛГУУР ГАНЦ Ч БАЙХГҮЙ.ХЭРВЭЭ ТЭГВЭЛ 2024 МАН НАВС НҮДҮҮЛНЭ.Г.ЗАНДАНШАТАР БУЙР СУЙР САЙТАЙ АЛСЫН БОДОЛТОЙ ХҮН ӨӨРӨӨ НАМ АВАХГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ Л БАЙХ
Зочин 2021-05-28 202.9.46.176
Яасан муухай амтай г***й вэ? мөн бурваа. Юу ч болохгүй. Мэдээж Хүрэлссүх ерөнхийлөгч болно. МАН/МАХН намын засгийн газарт өөрчлөлт орохгүй. Баттулга их хуралд өрсөлдөх нь юу л бол. Эрдэнэ үймэээн дэгдээх гэж оролдохгүй, түүнийг дагах хүн олдохгүй, Баттулга дэмжихгүй, Элбэгдорж цухуйхгүй. Энхбатад тэр жилийнх шигээ үймээнд орлцооп зугтаах хэрэг гарахгүй, томоожсон юм шиг байдаг.
Зочин 2021-05-28 202.55.191.42
Хүрэлсүх ялсан ч ялагдсан ч намын даргын суудлаа өгнө. Аа мэдээж ми болон энкаяр зүгээр хараад суухгүй. Гое уйлаан майлаан болно. Тэсэн ядан хүлээж байядаа
Amin Naiz genii? 2021-05-28 23.92.142.182
Ham hulgaichuud gevel deergui yu?
Зочин 2021-05-28 139.5.216.52
Зочин
[104.244.74.211]22 минутын өмнө
Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас эсвэл бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэх мэт айлган худлаа мэдээ тарааж ирц бүрдүү
Зочин 2021-05-28 64.119.18.177
Эргүү мал вэ чи
Зочин 2021-05-28 109.252.87.127
Завхан аймшгийн засаг дарга . Энхбатын сурталчилгаанд оролцвол ажиллаач хална гэсэн . Энийг тайлбарлах огооч намынхан.
Иргэн 2021-05-28 66.181.184.141
Одоогийн ЕС Оуюн-Эрдэнэ завсрын хүн. Түүнд100 жилийн түүхтэй МАН-ыг удирдаж толгойлох мэдлэг боловсрол чадвар буурь суурь туршлага байхгүй "хоол болтол шийр зугаа " гэж МАН-ын гишүүд үзэж байна. Оюун-Эрдэнэ ээ, Юун МАН-ын дарга болох. Хирээ мэдэж бяраа тань. МАН-ын дарга болохроор туршлагатай боловсролтой удирдаж чаддагаа улсдаа байтугай дэлхийд таниулсан хүн байна.
Нэргүй 2021-05-28 203.91.115.56
Монгол улсыг төргүй!? Засаггүй байлгах сонирхол хэнд байх ёстой вэ!? Больж үз таминь!? Саналаа бүгдээрээ өгөөд энэ муухай өвчнөөсөө салад нэг сайхан болмоор байнаа!? Саналаа битгий өг гээд байгаа хүмүүс бол Монголыг мөхөөх гэсэн зорилготой хүмүүсийн л мөрөөдөл төдий зүйл!?
Зочин 2021-05-28 203.91.115.56
Монгол улсыг төргүй!? Засаггүй байлгах сонирхол хэнд байх ёстой вэ!? Больж үз таминь!? Саналаа бүгдээрээ өгөөд энэ муухай өвчнөөсөө салад нэг сайхан болмоор байнаа!? Саналаа битгий өг гээд байгаа хүмүүс бол Монголыг мөхөөх гэсэн зорилготой хүмүүсийн л мөрөөдөл төдий зүйл!?
Иргэн 2021-05-28 203.91.115.56
Монгол улсыг төргүй!? Засаггүй байлгах сонирхол хэнд байх ёстой вэ!? Больж үз таминь!? Саналаа бүгдээрээ өгөөд энэ муухай өвчнөөсөө салад нэг сайхан болмоор байнаа!? Саналаа битгий өг гээд байгаа хүмүүс бол Монголыг мөхөөх гэсэн зорилготой хүмүүсийн л мөрөөдөл төдий зүйл!?
МИеэгийн тал хонзонгоо авна 2021-05-28 139.5.216.52
Мие улстөрд эргэж ирнэ
Иргэн 2021-05-28 203.91.115.56
М.Энхболд дарга тэгэх хүн бишээ!?
Зочин 2021-05-28 185.220.100.254
Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас эсвэл бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэж худал мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна.
Ардчилсан намаа дэмжигч 2021-05-28 202.126.90.41
Ихэс дээдсийн ерөнхийлагч хүрэлсүх эгэл борчуудын ерөнхийлөгч нь эрдэнэ юм шүү ухаарагтун
Зочин 2021-05-28 150.129.141.235
Элбэгдорж бүх нийтлэл ухаантай утга учир багатай энэ бүх юманд нь оролцож, чиглүүлдэг юм байх даа. Бүх нийтлэл нь Х.Баттулга гэдэг хүнийг харлуулах гэж оролдох юм. Арга барсан утга учиргүй юм бичих юм. Нус.мн энэ бүгдийнхээ төлөө авилгалч Элбэгдоржоос хэдэн төгрөг авдаг юм бол доо…
Зочин 2021-05-28 139.5.219.230
ЁСТОЙ Л ХОВ ХООСОН ТААМАГ БАЙНА ДАА. ГЭХДЭЭ МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ
Зочин 2021-05-28 64.119.21.145
Энэ 2 Э буюу Элбэгдорж, Энхбаяр 2 ч ёстой салдаггүй ойтон хамуунууд юмаа. Монголыг эргүүлж дуусгах нь ээ.
Зочин 2021-05-28 66.181.182.37
АН яах аргагүй хэт барууны /фашист/ нам юм биш үү. Гитлер яг ийм араншинтай хүн байсан гэдэг. Цагаан сонголт хийхийг уриалж байгаа нь АН-аас төр засгийн эрхийг булаан авах ялт санаархал мөн. Яагаад гэвэл эх оронч шударга нөхөр Хүрэлсүхээс хэн айх нь нэн илэрхий зүйлээ
Зочин 2021-05-28 202.126.90.70
ГАЙТАЙ СОНГУУЛИАС БОЛЖ АЙМГУУДАД БАЙДАЛ ЭРС ДОРДОЖ ЭХЭЛЛЭЭ…БАРУУН АЙМГУУД ТҮРҮҮЧЭЭСЭЭ УЛААН ТҮВШИНД ШИЛЖСЭН….
БАЛАЙ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ДЭЭР НЬ ХИЙХ АЖИЛГҮЙ МӨРТӨӨ БАГТАЖ ЯДСАН ИХ МӨНГӨТЭЙ АРД ИРГЭД НЬ АЯЛААД ГУЛИАЛААД САЛАХГҮЙ….!!!!
Зочин 2021-05-28 49.0.158.86
Оюунэрдэнэ мэтийн нөхдүүд үнэндээ л ерөнхий сайд хийж чадахгүйн байна. чаддаг хүн МАН-д байхгүй юм уу.
Zochin 2021-05-28 103.68.107.114
Залхаж байна
Монгол улсын иргэн 2021-05-28 185.220.101.212
Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас, бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэж худал мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна. Тэд бас дахин дахин сонгууль явуул
Зочин 2021-05-28 202.179.27.38
ЦАГААН СОНГОЛТ УУХАЙ.
Санаа зовж байна. 2021-05-28 202.21.125.22
Монголын ард түмэнд цагаан сонголт хийхээс өөр гарц байхгүй болжээ.
ИРГЭН 2021-05-28 202.179.15.3
Ц НЯМДОРЖ Л ТӨРД ОЙРТОХГҮЙ БОЛ БОЛОО ШҮҮ ДЭЭ ХАХА
Зочин 2021-05-28 202.131.245.243
элбэгдорж зодоонд оролцох нь уу?
Балмад Буриад 2021-05-28 66.181.161.89
Муу ёрлосон н**ш вэ чи Баттулгаа аваад 7 уулын цаагуур далд ор Чи өөрөө тэр зодооныг өдөөгч чиний зөгнөл биелэхгүй май чи
Иргэн 2021-05-28 66.181.182.77
Амарбаясгалан хүн чанаргүй хөгийн гар
Иргэн 2021-05-28 66.181.182.77
СҮ, Миеэ, Ж,Эрдэнэбат, Номтой нар нэгдэнэ, ялна
иргэн 2021-05-28 139.5.216.245
МАН-д өмнө нь үзэгдэж харагдаагүй цоо шинэ уур амьсгал сэвэлзэнэ. Харвард төгссөн гэх даам гарсан тоодон дэгдээхэй нар яаж засагладгийг бас төрийн хууль цаазыг ард түмэнтэй нь үл хайхарч хээв нэг тохуурхаж байгааг харлаа үзлээ шүү дээ. МАН-ыг хуучин муу нэрнээс нь салгаж орчин цагийн тулахтай улс төрийн хүчин болгоход дараагийн шинэ үе хэрэгтэй болсоныг илтгэнэ.
Энхээ 2021-05-28 103.212.118.212
МАН тарах ёстой
irgen 2021-05-28 202.131.229.94
Ардчилсан намын залуус өдгөө арагшаа суугаад С.Эрдэнийгээ элэглэж байна. Гэхдээ маргааш уйлах цаг тэдэнд ирж мэднэ.
Zochin 2021-05-28 66.181.183.35
Mongolchuudaa Mongoliinhoo ireeduin toloo bid KOMMUNISTUUDIG 70 JIL DEMJSEN. ODOO 2021 OND eronhiilogchiin songuuliar TSAGAAN SONGOLT OGCH KOMMUNISTUUDIIG MAHGARUUDIIG ZAILUULYA. TED BAYAN BNA, AARHUU BNA. BIDNII DEEGUUR LUIVRIIN OFFSHORCHDIINHOO MONGOOR NISEED BIDNIIG DEERELGEJ BNA. MONGOLCHUUDAA BUGD TSAGAAN SONGOLTIIG OGIE. BID ARDCHILALIIG DEMJINE…
zochin 2021-05-28 66.181.183.35
Mongolchuudaa Mongoliinhoo ireeduin toloo bid KOMMUNISTUUDIG 70 JIL DEMJSEN. ODOO 2021 OND eronhiilogchiin songuuliar TSAGAAN SONGOLT OGCH KOMMUNISTUUDIIG MAHGARUUDIIG ZAILUULYA. TED BAYAN BNA, AARHUU BNA. BIDNII DEEGUUR LUIVRIIN OFFSHORCHDIINHOO MONGOOR NISEED BIDNIIG DEERELGEJ BNA. MONGOLCHUUDAA BUGD TSAGAAN SONGOLTIIG OGIE. BID ARDCHILALIIG DEMJINE..
Зочин 2021-05-28 66.181.183.35
Mongolchuudaa Mongoliinhoo ireeduin toloo bid KOMMUNISTUUDIG 70 JIL DEMJSEN. ODOO 2021 OND eronhiilogchiin songuuliar TSAGAAN SONGOLT OGCH KOMMUNISTUUDIIG MAHGARUUDIIG ZAILUULYA. TED BAYAN BNA, AARHUU BNA. BIDNII DEEGUUR LUIVRIIN OFFSHORCHDIINHOO MONGOOR NISEED BIDNIIG DEERELGEJ BNA. MONGOLCHUUDAA BUGD TSAGAAN SONGOLTIIG OGIE. BID ARDCHILALIIG DEMJINE.
К.К.К. 2021-05-28 202.72.242.139
Дэлхий харж байгаа. Үмхий жалгын үзэлтэй эргүүнүүдээ. Тамын тогоондоо битгий буцлаач. Өнөөдрөөр амьдрагсад???
Зочин 2021-05-28 64.119.19.9
Монгол төрийн буглаа Нямдоржийгоо солиод Амарбаясгаланг Шадар сайд болгочихвол улс оронд хэрэгтэй байгаам даа.
Зочин 2021-05-28 192.82.86.107
Ж.Нямсүрэн гэдэг монгол "Ванга төрсөн юм уу. Их л вангадажээ.
Зочин 2021-05-28 192.82.68.94
Ард нь элбэгдорж байгаа юм аа.
дэмжигч 2021-05-28 202.131.226.206
Амарбаясгаланд Шадар сайд, эсвэл ЗГХЭГ-ын даргын суудлыг нь өгөөл шийдчиж болохгүй юм уу
Зочин 2021-05-28 174.212.42.25
g***
Батсайхан 2021-05-28 203.91.115.53
Хүрэлсүх нэр дэвшигчийг огт ойлгохгүй байгаа шүү дээ. Би Ерөнхийлөгч болбол улс орны хөгжүүлээд л байгалийн баялгийг тэгш хувиарлаад л чухам энэ улс орныг өөд нь татна гэх юм. Энэ чинь Засгийн газрын хийдэг ажил биз дээ. Ерөнхийлөгч маань Монгол улсаа л гадаад төлөөлнө, үндэсний эв нэгдлийн баталгаа л болно. Би л бүх зүйлмийг хийдэг хийнэ гэх уриаг нь гайхаад л байна шүү.
Зочин 2021-05-28 202.126.89.52
Хүк сонгогдох нь монголд хэрэгтэй
Зочин 2021-05-28 192.82.68.94
Оргон зайлсан дэслэгч үү?
Зол 2021-05-28 66.181.161.89
Хүрэлсүх оргоогүй тэнэг ээ
Зочин 2021-05-28 103.57.92.53
ард түмэн харсан.
Зочин 2021-05-28 43.242.243.207
Хоёр шаттай ерөнхийлөгчийн сонгууль гэдэг нь эхний шат нь Уих суудалтай намууд нэр дэвшүүлнэ гэдэг ойлголт шүү. 50 хувьд хүрэхгүй бна гэдэг нь зүгээр өөр ойлголт шүү. Эхний удаа хүрэхгүй я байж болно, хүрч болно. мөн 2 хүн үлдээд 50 хувьдхүрэхгүй байж бас болно шүү. Тэр нь нь энэ хоёр шаттайд огт хамаагүй
Зочин 2021-05-28 192.82.68.246
Женко мулгуу улстөрөөс 7 уулын цаагуур далд ороосой .
Зочин 2021-05-28 43.242.243.73
Дандаа 1 ийм золбин явган яриа шиг юм бичхийн. Одоо тэтгэвэртээ гараач ямбийсан авгай нар
Зочин 2021-05-28 66.181.177.165
Elbgdrj, hurlsh, er ni manan ter chigtee Enhbataas aisandaa umduu norgotsgooj bga bololtoi! Morid ergesen, tsag negentee ergeseen!
Зочин 2021-05-28 43.228.129.229
Элбэгдоржийн сайт бил үү танайх чинь ха ха шууд мэгэдэгдэж байна.
Дел 2021-05-28 202.55.188.88
хүүк ялах нь ойлгомжтой шууд тангарагаа өргө мөнгөнд хэмнэлтэй ккк
Зочин 2021-05-28 66.181.176.21
Энэ жилийн сонгууль хууль бус, нэр дэвшигчид нь хууль бус, ёс зүйгүй учраас цагаан сонголт өгөх буюу оролцохгүй хүн маш олон байх болов уу. Хүрэлсүхтэй бол хариуцлагаас зугтдаг аймхай, араас хутгалдаг түгжил, хулгайчдыг хамгаалдаг хулгайч, хуулийг уландаа гишгэгч. Тийм хүний үнэргүй хүнд санал өгч байвал улс орноо, тусгаар тогтнолоо, гэр бүлээ, үр хүүхдээ л нулимж байгаатай адил. С.Эрдэнэ, Д.Энхбат хоёр бол зүгээр л амны хүүхэд, захиалгын хүүхэлдэй. Тэд 10 хувийн санал ч авахгүй.
Зочин 2021-05-28 202.9.46.205
Цагаан сонголт
ХҮРЭЛСҮХ РҮҮ ГАР БАРИХ ГЭЖ ДАЙРАГСАД МОНГОЛЫН ХАР МАСС ЮМ ТЭДЭНД ӨНӨӨДРИИН МӨНГӨ ЧУХАЛ ГОРЬДОЖ БАЙНА 2021-05-28 66.181.161.46
ӨНӨӨХ Л НАМУУДЫН АЛБАН ТУШААЛЫН ДАЙН ХУЙВАЛДААНЫГ Л МУУХАН ЯВЦУУ БИЧЖЭЭ, СОНГУУЛЬ БОЛГОНЫ ДАРАА УЛСТӨРИИН ШИНЭ СОЁЛ УРАГШАА ТЭМҮҮЛСЭН АЛХАМУУД БАЙХ ЁСТОЙ, 1970 ОНООС ХОЙШ БОЛСОН ЯПОН ИЗРАЙЛЬ СИНГАПУРЫН ХӨГЖИЛ БОЛ ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ, ХҮН-ЭНХБАТ ИИМ ШИНЭ ХАНДЛАГЫГ ТӨРҮҮЛЖ БАЙНА ЙМАГУУДЫН УУЛЗАЛТУУДЫГ ХАРВАЛ ЭНХБАТЫН УУЛЗАЛТАНД ЦӨӨН Ч ШУДАРГА ХӨДӨЛМӨРЧ АЛСЫГ ХАРСАН ИРГЭД ОЧИЖ БАЙНА,