Д.Нямхүүгийн гомдлыг шийдэх шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

Д.Нямхүүгийн гомдлыг шийдэх шүүх хурал хойшлов

Д.Нямхүүгийн гомдлыг шийдэх шүүх хурал хойшлов

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн  захирал асан  Д.Нямхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд  ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан. Тэгвэл тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2021.05.27/  Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хурлыг хэлэлцжээ. Улмаар  хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан учраас  шүүх хурлыг  зургадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшуулах шийдвэр гаргасан байна.

Түүнийг нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, дөнгөж төрсөн эмэгтэйг шалдан нүцгэн авч явсан хариуцлагаа хүлээж засаг огцорсон. Энэ асуудалд ХӨСҮТ-ийн дарга хариуцлага давхар алдсан гэж Эрүүл мэндийн экс сайд үзсэн. Т.Мөнхсайхан Д.Нямхүү хоёрын зөрчил гүнзгийрч, хэн нь ажлаа өгөх вэ гэдэгт тулж байсан юм. 

Д.Нямхүү өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж ийнхүү  шүүхэд хандаад байна. Д.Нямхүүгийн хувьд ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажиллажээ. 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд тус төвийн захирлаар томилогдсон бөгөөд  өнгөрсөн хугацаанд  дөрвөн  удаа албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гарч байжээ.  ХӨСҮТ-ийн даргаар өдгөө Л.Баттөр ажиллаж байна. Д.Нямхүү ХӨСҮТ-д ажиллаж байхдаа эмнэлгээ засаж сайжруулахад анхаараагүй гэж иргэдийн зүгээс шүүмжлэл гаргадаг билээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж