Намуудын НАЙМАА | News.MN

Намуудын НАЙМАА

Намуудын НАЙМАА

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаатай холбоотойгоор улс төрийн намууд  хөдөлгөөнд оров. Тухайлбал, МАН, МАХН-ын дарга нар хамтын ажиллагааны гэрээнд дөрөвдүгээр сарын 29-нд  гарын үсэг зурсан. Улмаар МАН татан буугдах хүсэлтээ  тавдугаар сарын 21-нд Улсын дээд шүүхэд өгсөн бөгөөд өнөөдөр /2021.05.28/ Улсын дээд шүүх МАХН-ын үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлээс хасах тухай хүсэлтийг хэлэлцэнэ. Тус нам нь намынхаа их хурлыг хийж, намаа татан буулгахыг гишүүд нь дэмжсэнээр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

ЭВ НЭГДЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, ҮЛГЭРЛЭН НЭГДЭЖ БАЙНА

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-МАН, МАХН нэгдсэн нь улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 1-нд 100 жилийн ойн үеэр нэгдэх асуудал яригдаж байсан ч цар тахлаас үүдэж намынхаа бүх гишүүн, анхан шатны байгууллагын саналыг авахын тулд цаг алдаж, удаан явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэх саналтай байгаа. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч учраас бид үүнийг бэлгэдэж, өөрсдөөсөө эв нэгдлийг эхлүүлж, үлгэрлэн нэгдэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн.  Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. Тодорхой шалтгааны улмаас өөр, өөр байр суурьтайгаар салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнгээ өгсөн" гэв. Мөн тэрбээр МАН-ын удирдах албан тушаалд МАХН-ын 2200 хүн очих болохыг хэлсэн юм.

МАН, МАХН, ХҮН ШИГ ЗҮҮНИЙ НАМ БАЙГУУЛАХГҮЙ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл улс төрийн шинэ нам байгуулах шийдвэр гаргаснаа  тавдугаар сарын 12-нд дуулгасан. Түүний хувьд  29 жил зүтгэсэн Ардчилсан намаас /АН/ гарах өргөдлөө өгөөд шинэ нам байгуулж буйгаа зарласан юм.  Энэ талаар Ц.Оюунгэрэл мэдээлэхдээ, “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан АН-аас гарлаа. Ингэхдээ МАН, МАХН, ХҮН шиг зүүний нам байгуулахгүй. Намын нэрийг их олон удаа бодсон Ингээд холбогдох байгууллагуудаас Иргэний оролцооны нэгдэл нам (ИОНН) гэсэн нэр баталгаажуулж авлаа. Энэ намаа зах зээлд итгэдэг, хувийн хэвшилд итгэдэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг иргэдийн өмнө нээлттэй байлгана. Хүний эрх чөлөөг хамгийн чухал гэж боддог хүмүүст хаалгаа нээж байна. Залуучууд гар утаснаасаа орж болдог аппликэйшн бий болгоно. Өөрсдийгөө бүртгүүлээд фракц, цүнх баригч шаардлагагүйгээр өөрийгөө танилцуулаад орж болдог платформ бий болгоно. Өөрөөр хэлбэл иргэд гэрээсээ өөрсдийгөө бүртгүүлээд улстөрийн үйл ажиллагаанд оролцож болно” гэдгийг онцолсон юм. 

Л.ГҮНДАЛАЙ НАМАА ЭХНЭРТЭЭ ШИЛЖҮҮЛЭВ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хувьд АН-ын даргад өрсөлдсөн ч намын гишүүдийн дэмжлэг авч чадаагүй. Тэрбээр АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн учраас Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая намын даргын бүртгэлээ өөрчлүүлэхээр хүсэлт гаргасныг нь Улсын дээд шүүх хүлээн авч, тус намын даргаар Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяаг бүртгэсэн.  Л.Гүндалай 2015 оны гуравдугаар сард АН-аас гарч, Ард түмнээ хайрлая намыг байгуулсан байдаг. Тэрбээр намаа улсын бүртгэлд бүртгүүлэх үеэр “Үнэндээ нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдэж чадахгүй, ард түмэн цөхөртлөө хүлээлээ. Улс төрийн шинэ хүчин гарч ирж, шинэ бодлого гаргаж ирж, улс орны нийгэм эдийн засгийг өөрчлөхгүй юм бол өнөөдрийн эрх баригчид ажлаа хийж чадахгүй байгаа. Тийм болохоор улс төрийн намууд халаагаа өгч, шинэ намууд гарч ирэх, ард түмэн шинэ сонголттой болох, улс төрийн тавцанд өрсөлдөх боломж өгөх улс төрийн хүчин гарч ирж байна” хэмээн мэдэгдэж байв. Л.Гүндалай нь “ Ард түмнээ хайрлая нам”-ын даргаар ажиллаж, хэд хэдэн удаагийн сонгуульд өөрөө болоод гэр бүлээрээ нэр дэвшиж байсан ч улс төрийн хувьд амжилт олоогүй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэм ахын дүү 2021-05-28 103.212.118.212

ОЮУНГЭРЭЛ ЭЭ, ӨӨРИЙН НАМАА ХАРЬ НӨХӨРТӨӨ БЭЛЭГЛЭЖ БОЛНО ШҮҮ

Avatar

Иргэн 2021-05-28 66.181.184.141

МАН-ын ахмад гишүүд бүгд МАХН-д гишүүнээр элсч байсан ба улс төрийн цаг үеийн өөрчлөлтийн дагуу МАН-ын гишүүнээр явж байгаа.МАН,МАХН гэж салсныг зарим нэг хүний буруугаас болсон түр зуурын үзэгдэл гэж үзэж ирсэн яваандаа нэгдэнэ гэдэгт итгэж байсан тэр зүйл 100 жилийн ойгоороо болж байгаад сэтгэл хангалуун байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Avatar

Зочин 2021-05-28 202.126.90.40

Анх шинэ байгуулагдаж байгаа намын гишүүдийн тоог хэт бага буюу 800гаар тогтоосноос болж бороооны дараах мөөг шиг олон намтай болсон үүнийг засах хэрэгтэй тэхгүй бол хэн дуртай мөнгөтэй болгон нам байгуулж тоглож байна

Avatar

Зочин 2021-05-28 202.126.89.51

Сэтгүүлч нэртэй ямарч боловсрол улс төрийн соёлгүй Сосорбурам чи жааханч гэсэн юм уншиж тархиа цэнэглээч .МАХН Хүрэлсүхтэй нэгдээгүй харин МАНтай нэгдсэн шүү дээ…гэх мэтээр ойлгомжгүй зүйл сараачхаа больж үз.

Avatar

Зочин 2021-05-28 202.126.90.70

Балай СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ОНЛАЙНААР ЯВУУЛААСАЙ !!! АЙМГУУДААР ЭРГҮҮ 3 ДЭВШИГЧ ЯВЖ УУЛЗАЛТ ХИЙГЭЭД БААХАН ХҮН ШАВУУЛААД БАЙДАЛ ЭРС ДОРДОЖ ЭХЭЛЛЭЭ…
БАРУУН АЙМГУУД ТҮРҮҮЧЭЭСЭЭ УЛААН ТҮВШИНД ШИЛЖСЭН.

БАЛАЙ СОНГУУЛЬ ХУРДАН ДУУСААСАЙ !!!!

Avatar

Зочин 2021-05-28 185.220.101.212

Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас, бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэж худал мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна.

Avatar

Зочин 2021-05-28 203.98.77.101

ГҮНДАЛАЙГИЙН НАМ БОЛ ЗӨВХӨН СОНГУУЛИЙН ҮЕД Л "АМЬ ОРДОГ". ОЮУНГЭРЭЛ ГУАЙ НЭР БОДСОНООС ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН НАМ ГЭСЭН БОЛ ОЙЛГОМЖТОЙ БАЙХ БАЙЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-05-28 223.136.6.99

Balai yum

Avatar

Зочин 2021-05-28 202.55.188.101

MAN namdaa humuus elsuulj 200000 taraagaad baina shuu, ingej sanal hudaldaj avch baina shalgaarai!!!

Avatar

Зочин 2021-05-28 150.129.141.235

МАНгас 100 жилээрээ ерөнхийлөгчтэй болохын тулд бүх хууль дүрмийг уландаа гишгэж, ҮХЦ, шүүх, СЕХ, гэх бүх төрийн болон хууль хяналтын бүх байгууллагыг удирдан Сонгууль гэдэг эмгэнэл жүжигт тоглож байна. Нэг намын дарангуйлал тогтож, хуулийг дураараа тайлбарлаж, засч, зөрчиж байна…

Avatar

зочин 2021-05-28 202.21.120.66

ишш чаваасдаа Гүндалайг одоо тоож сонгох хүн байгаа болов уу. үе нь өнгөрсөн гэдгээ мэдэхгүй байгаа юм байхдаа балай балай юм яриад байдаг

Avatar

СИОНИСТ 2021-05-28 66.181.161.46

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИДИИН УР ЧАДВАР ДЭНДҮҮ СУЛ ЗАЛХУУ БАЙНА ЮМ УНШИХГҮЙ ХЭРҮҮЛ ХУЙВАЛДААН СОНИН ЮМ БАЙХДАА ТОО БАРИМТ СУДАЛГАА ДҮГНЭЛТ ДЭЛХИИН ХАНДЛАГА ОГТ АЛГА ХАЛТУР

Avatar

БОЛОВСРОЛ ТААРУУ СЭТГҮҮЛЧ БАЙНА 2021-05-28 66.181.161.46

ЭНД СОНИРХОЛТОЙ АЛСЫГ ХАРСАН ЮМ ОГТ АЛГА НЭГ ГИШҮҮНТЭЙ ЭЛЭГ ДООГ БОЛСОН НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАХ 5-8% САНАЛ АВААГҮЙ БОЛ ГЭСЭН ДЭЛХИИН ЖИШИГ ХЭРЭГТЭЙ ЮМ ГЭР БҮЛИИН НАМ Ч БАЙХ ШИГ ХАРИН ХҮН-ЭНХБАТ ГЭСЭН ХОЛБОО ШИНЭ СОЁЛ НЭВТРҮҮЛЖ БАЙГАА ТАЛААР ЮУ Ч АЛГА НАЙМАА ГЭСЭН БОЛ ДЭВШИЛ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ЭБЕРТ ХЭЛСЭН ЮМ,

Avatar

Наадах чинь сайхан санаа байна 2021-05-28 202.21.107.114

2-3 жилийн дараалан 10% санал аваагүй бол намыг татан буулгадаг байвал нээрээ зүгээр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж