Цэцэд тэнцэх хүн олдохгүй байна | News.MN

Цэцэд тэнцэх хүн олдохгүй байна

Цэцэд тэнцэх хүн олдохгүй байна

Цэцэд тэнцэх хүн олдохгүй байна

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод хоёр жил гаруй хугацаа өнгөрч, Улсын дээд шүүх Цэцийн гишүүний сонгон шалгаруулалт зарласан. Улсын дээд шүүхээс гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилж,  Ш.Цогтоог чөлөөлсөн. Харин Д.Солонгын оронд томилох хүн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн олонхын санал авч чадаагүй учраас хоёр ч удаа сонгон шалгаруулалтыг зарласан. Эхний сонгон шалгаруулалтыг Улсын дээд шүүхээс зарласан ч шүүгчдийн олонхын санал авч чадаагүй учраас дахин зарлаад буй.  Сүүлийн сонгон шалгаруулалтад Б.Баттулга, Ч.Нямсүрэн, В.Оюумаа, Б.Улаанбаатар нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн ч олонхын санал аваагүй.

Яг одоо Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан байгаа юм.

Үндсэндээ Цэцийн гишүүний томилгоо ийн хоёр жил гаруй хугацаанд томилогдож чадахгүй байсан нь Ерөнхийлөгч, МАН-ын оролцоотой байснаас үүдсэн. Бүрэн эрх нь дуусгавар болсон хоёр гишүүнийг Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ томилсон учраас Улсын дээд шүүхээс санал болгох байсан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Улсын дээд шүүхийн удирдлагыг чөлөөлж, томилох эрхийн дагуу Цэцийн гишүүний  томилгоонд нөлөөлөл өндөр байсан.  Хэрэв Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнийг томилбол Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгчийн эрх мэдэл илүү батжиж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж ч үүсэх байсан.

Гэвч эрх баригч МАН Цэцийн гишүүний томилгоонд оролцож, өөрсдийн эрх мэдлийг бататгах санаархал нь өндөр, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэвшүүлэхгүйн тулд хамаг л аргаа хэрэглэсэн. Энэ хугацаанд эрх баригчид шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг батлуулж, Улсын дээд шүүх, шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог байсныг болиулж чадсан юм.

Тэдний баталсан хууль 2021 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн нөлөөлөл шууд утгаараа байхгүй болсон гэсэн үг. Ийн шүүхийн багц хууль баталсны дараагаар эрх баригчид Цэцийн гишүүдийн томилгоог түргэвчилж, хоёр гишүүний оронд сонгон шалгаруулалт зарлаж, нэг гишүүнийг нь томилсон. Одоо дахин нэг гишүүнийг нь томилж чадахгүй, эсвэл шүүгчдийн олонхын санал авч чадахгүй гурван жилтэйгээ золгох вий. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон ч дараагийн гишүүн томилогдтол үүрэгт ажлаа хийх  үүрэгтэй учраас Цэцийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Гэхдээ л бүтэн хоёр жил гаруй хугацаанд Цэцийн гишүүнээ томилж чадахгүй байна гэдэг өөрөө улс төрөөс хамааралгүй гэж харах үндэслэлгүй юм.

Улсын дээд шүүх сонгон шалгаруулалтаа дахин зарласан, нийт шүүгчдэд “таалагдахгүй” бол хуулиараа дахиад л сонгон шалгаруулалт зарлана. Энэ мэтчилэн явсаар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд байна. Эрх баригчдын яриад байсан шударга шүүх, Үндсэн хуулийн Цэцийн бие даасан байдлыг бий болгох шүүхийн тухай багц хуулийн хэрэгжиж эхэлсэн нь эрх баригчдын нөлөөллийг бууруулаагүй хэмээн тодорхой хүрээнд хардсаар буй.

Хууль тээг болж байна уу, эрх баригчдад Цэцийн гишүүнээ томилж чадахгүй байна уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-28 103.57.95.172

Монголын нөөц дуусчээ. Дандаа гологдмол нь үлдсэн. Эсвэл худлаа онолчид ирээдүйд өөрсдийнхээ нэрийг дэвшүүлэх байх. Ичихгүй. Одоо байганууд захиалга биелүүлэгчид. Тэгж л нэг юм албан тушаалдаа тогтож байгаа юм.

Avatar

Зочин 2021-05-28 192.82.67.190

Анхнаасаа ажилд хүн авахдаа мэдлэгийг нь биш өөр юмыг нь харж авахаар одоо ингээд хамаг газрын ажил зогсоно оо.

Avatar

Уншигч 2021-05-28 192.82.93.14

Ер нь хуулийнхан, ялангуяа шүүхийн бүтэц дотор чадвартай хуульч байхгүй тэр тусмаа шудрага хүн бүр байхгүй, дээр нь МАН -д таалагдах хүн хэрэгтэй байдаг иймээс хүн томилж чадахгүй.

Avatar

Зочин 2021-05-28 202.126.88.157

МАН-д б**с Одбаяраас өөр олигтой хүн олдохгүй байхаа.

Avatar

ЗОЧИН 2021-05-28 64.119.20.116

ОЛДОХГҮЙ БИШ Д.СОЛОНГО НЬ ҮГ ДУУГҮЙ ӨГСӨН ДААЛГАВРЫГ НЬ МАН-Д БИЕЛҮҮЛЖ ӨГДӨГ. ШИНЭ ХҮН ЭРДЭНЭБУЛГАН ШИГ ХҮРЭЛСҮХИЙН ТАЛД ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ГЭДЭГ ШИНЭ ШАЛГУУРТАЙ БОЛСОН Ш ДЭЭ

Avatar

Зочин 2021-05-28 150.129.141.235

МАНгасын дохио зангаагаар үг дугуй тушаал гүйцэтгэх хүн олдохгүй байгаа биз. Эрдэнэбулган шиг эргүү толгой. Түүнээс ажлаа шударгаар биелүүлээд явах хүн хаа сайгүй байна. Монголчууд аа, энэ сонгуулиар МАНгасыг дарах бүх аргаа хэрэглэцгээе…

Avatar

зочин 2021-05-28 66.181.161.33

Хугацаа нь дууссан Солонго гишүүн дараа нь Хөх хотын Консулаар томилогдох болсон гэж бичсэн байсан Солонго юу хийсэн болоод консулаар шагнуулж байгаа юм болоо

Avatar

Зочин 2021-05-28 150.129.141.235

Хуурамч дүгнэлт гаргаж, хуулийг уландаа гишгэсэнийхээ төлөө МАНгасаас шагналаа хүртэж байна ааа…

Avatar

Зочин 2021-05-28 103.57.94.201

Худлаа ярьж хуурмаг юм хийдэг хүн тэнцэнэ. Сая нэр дэвшсэн хэд хэтэрхий шударга ажиллах гээд байсанаас болж тэнцэхгүй байгаа юм байлгүй дээ.

Avatar

Зочин 2021-05-28 66.181.161.45

nadad neg hun bn sayhan tugssun uvuu ni mongoliin huuliin salbariig undeslesen hun bii

Avatar

Зочин 2021-05-28 122.201.22.128

би тэнцэе л дээ

Avatar

Зочин 2021-05-28 43.228.129.229

Daldagasan uls udahgui tseerlelee huleene ee

Avatar

БИ ЧАДНА 2021-05-28 202.179.15.3

ЦЭЦЭД ХҮН ЧАНАРТАЙ ХҮН ОЛОЖ ТАВИХАД БЭРХ УЛС ОРНОО ГЭСЭН АЛЬ НЭГ НАМЫН КУКЭЛДЭ БОЛХООРГҮЙ ӨӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ ХУУЛИЙН ҮНЭНЧ ЁС ЗҮЙТЭЙ ХҮН Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ТИЙМ ХҮН ТУН ХОВОР ДОО ОДОО МОНГОЛ УЛСАД : БИ ХАРИН БАЙНА ДАА НАМАЙГ Ч ОЛОЖ ХАРАХГҮЙ ЛДЭЭ ХАХА

Avatar

Мэргэжилтэн 2021-05-28 202.126.89.44

Цэвэрлэгч ч олдохгүй байна энэ улсад

Avatar

Зочин 2021-05-28 192.82.82.26

lol

Avatar

зочин 2021-05-28 59.153.114.80

Олдохгүй ч гэж дээ. Өмнөх нэр дэвшигчидэд дотор Пэлжидийн Амаржаргал гэж гологдохооргүй
судлаач байсан даа уг нь. Удмаараа судлаач эрдэмтэн, Амаржаргал бол Үндсэн хууль судлаач эрдэмтэн.

Avatar

ЗОЧИН 2021-05-28 64.119.20.116

МАН-ЫХАН ОДБАЯРЫН НАЙЗ ЭРДЭНЭБУЛГАНЫГ Л ТАВЬСАН

Avatar

Badarch taxar 2021-05-28 202.126.90.61

Enhbayar l tenstene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж