Ерөнхий сайд “Токио 2020” олимпод оролцох баг тамирчдад амжилт хүслээ | News.MN

Ерөнхий сайд “Токио 2020” олимпод оролцох баг тамирчдад амжилт хүслээ

Ерөнхий сайд “Токио 2020” олимпод оролцох баг тамирчдад амжилт хүслээ

Ерөнхий сайд “Токио 2020” олимпод оролцох баг тамирчдад амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Засгийн газар баг, тамирчдаа бүхий л талаар анхаарч дэмжинэ. Өнөөдрийн шийдвэр бол сэтгэлийн дэм юм. Та бүхэн минь авъяас чадвар, хурд хүчээ дайчлан өндөр амжилт үзүүлж монгол түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн алтан соёмбот төрийн далбаагаа өндөрт өргөж, олимпийн медальтан олноор төрүүлэхийн ерөөл дэвшүүлээд Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтоход төрийн далбаа гардууллаа.
Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох “Манай тамирчид Токиогийн олимпод амжилт гаргах бүрэн бололцоотой. 2008 оны олимпийн амжилтаа бататгах бүрэн итгэлтэй байгаа” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Олимп 2021-05-27 43.242.243.26

Манай Манан 3хан сая хүнийг хөгжүүлж чадахгүй байгаа нь үнэн. Яахаараа заавал өө хэн билээ чөлөөнд гарсан Түвшинтэй зүйрлэдэг юм бэ. Манангийн нэг ч гэсэн зөв шийдвэрийг зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч бэлтгэл хийж үзээгүй нөхдүүд боль. Тамирчин байж үзээгүй бол ядаж л өглөө болгон Бурханыхан өмнө 108 мөргөөд сурчих.

Avatar

зочин 2021-05-27 192.82.72.79

Тэртэй тэргүй улсын мөнгөөр туйлж байгаа тамирчдаа хэтэрхий даврааж архичин, хар тамхичин, зодоочин болгож даврааж байна. Ядуу мөртлөө манайх шиг цамаан, юм үзээгүй улс байхгүй байна шүү.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-05-27 66.181.184.155

Токиогийн Олимп хойшлогдож байгаа шүү дээ. Өвчний үүр болсон газар руу явж болохгуй гэж олон орны эмч нар уриалж байна. Японы иргэдийн бараг 90 хувь нь олимпыг цуцлахыг шаардаж байна. Япон улс өөрөө иргэдээ вакцинжуулж чадахгуй мунгинаж байна: 128 сая хүнтэй Япон дөгөж 3 сая иргэнээ вакинд хамруулсан байна. Нэг удаа нэгэн өдөр 10 мянган хүнд вакцин хийснээ "маш том амжилт" гэж хэвлэлээр шуугиж байна. Энэ жил Японд Олимп болохгуй….

Avatar

Зочин 2021-05-27 64.119.22.5

Түвшинбаяр шиг чөтгөрүүд шүү. Бүгд тэмцэлдэж байгаа гэж жүжиглэж, Монголын ард түмнийг хуурч ирсэн чөтгөрүүд юм. Эдний сэтгэл нь хор шар, атаа чөтөөгөөр дүүрсэн чөтгөрүүд юм. Хүнийг хайрлахгүй алж чадах чөтгөрүүдийг дэмжих шаардлага байхгүй.

Avatar

Z 2021-05-27 106.157.236.85

Ene olymp tsutslagdaasai. Bitgii hiigdeesei

Avatar

допингтой бөхииг үзэхгүй 2021-05-27 66.181.161.78

урамшуулал нэмдэг нь маш зөв төриин хувцас мөрдэстэй баахан тэжээвэр бөхчүүд жудо чөлөөтөөр юу ч чадахгүй дарга болж мөнгө хулгайлна сэргээшдэнэ хүн зодно хөдөө гарч наадам үймүүлнэ онгироо баячууд нутгиин зөвлөл сагсууран их мөнгөтэй барилдаан хиинэ ыг

Avatar

Зочин 2021-05-27 64.119.22.5

Түвшинбаяр шиг чөтгөрүүд шүү. Бүгд тэмцэлдэж байгаа гэж жүжиглэж, Монголын ард түмнийг хуурч ирсэн чөтгөрүүд юм. Эдний сэтгэл нь хор шар, атаа чөтөөгөөр дүүрсэн чөтгөрүүд юм. Хүнийг хайрлахгүй алж чадах чөтгөрүүдийг дэмжих шаардлага байхгүй.

Avatar

Зочин 2021-05-27 66.181.161.30

Малнууд хоосон ирнэ биз арчаагүй улсын мөнгөөр зугаалах дуртай эр эм яаагий нар

Avatar

Мөнхжаргал 2021-05-27 59.153.115.236

Мал

Avatar

Зочин 2021-05-27 64.119.22.5

Түвшинбаяр шиг чөтгөрүүд шүү. Бүгд тэмцэлдэж байгаа гэж жүжиглэж, Монголын ард түмнийг хуурч ирсэн чөтгөрүүд юм. Эдний сэтгэл нь хор шар, атаа чөтөөгөөр дүүрсэн чөтгөрүүд юм. Хүнийг хайрлахгүй алж чадах чөтгөрүүдийг дэмжих шаардлага байхгүй.

Avatar

Зочин 2021-05-27 66.181.161.30

Хүүкын ббоовыг хөхдөг оюунаа яяаашка эргүү бацаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж