БНХАУ-д хэдийн 71 гол эргээсээ хальсан тул эрх баригчид үерийн улиралд бэлдэж эхэлжээ. Шинхуа агентлагийн мэдээлснээр цаг уурын албаныхан дэлхийн цаг уурын өөрчлөлт цаашид илүү аюултай цаг агаарын үзэгдлүүд дагуулна хэмээн дүгнэж байгаа гэнэ. Албаныхны мэдээлж байгаагаар сүүлийн хэдэн долоо хоногийн турш Хятадын төв болон өмнөд нутгуудаар орсон борооны хэмжээ түүхэн дээд цэгтээ хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10 хувиар нэмэгджээ.
Улмаар Хөх мөрөн зэрэг голууд эргээсээ хальж, дараагийн хэдэн долоо хоногийн турш усны түвшин улам нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн албаныхны анхааруулж байгаагаас харахад зургадугаар сараас наймдугаар сарын сүүл үе хүртэл үерийн хэмжээ буухгүй бололтой. Ялангуяа Ухань хот болон ойролцоо нутгуудаар дайрч өнгөрдөг хэсэгтээ Хөх мөрний усны түвшин энгийн үеийнхээсээ хоёр метрээр нэмэгдсэн байгаа нь цаашид ноцтой аюул дагуулна хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өнгөрсөн жил хур тунадасны хэмжээ 1961 оноос хойш үзэгдсэн хоёр дахь хамгийн өндөр түвшиндээ хүрснээр Хятадын өмнөд хэсэг болон Солонгосын хойгт ноцтой үер болж, ургац хураалтад муугаар нөлөөлсөн билээ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-05-27 165.227.226.123
Үерийн аманд буусан хөдөөний голдуу дуракууд минь одоо яана даа. Хэлээд үг авахгүй өөдөөс түмэн зовлон тоочно, бороо орохоор байдгаа усанд урсгачаад надад туслаадах гэж загнана.
ИРГЭН 2021-05-27 202.21.114.66
Manaid ch gesen ene jil boroo tsas ihtei baina.Zundaa goluud us ihtei vertei baih ni dee
Зочин 2021-05-27 150.129.142.43
ene zun ch mongold uunees aimaar yum bolno
Малчин 2021-05-27 202.126.88.198
Байгаль эхтэйгээ зохицож амьдрахаас өөр аргагүй, хөгжил гэж хөөрцөглөөд л байдаг, хүн гэдэг амьтан энэ хорвоогийн хамгийн тэнэг амьтан юм даа, хөөрхий. Дандаа өөрийн гараар бүтээсэн юмандаа ороогдож байдаг. Газар хөдөллөө, цүнами боллоо, хэн хамгийн их хохирох бэ, хамгийн их өндөр байшин барилга…
Сануулга 2021-05-27 66.181.189.166
Улс төрийн их хийрхэл, тэнгэр газар байгалийг удирдана гээд солиорсноос үүдэлтэй байх өө
Badarch taxar 2021-05-27 202.126.88.190
Hoishoogo Mongolig ezlej tariagaa tarihaas oor argagvi boljee stergee 23 ond oruuliya da
Зочин 2021-05-27 139.5.216.118
z**l nohoin h****
Зочин 2021-05-27 202.21.124.22
Гол ус, үерийн далантай ойр, бүр дотор нь барьсан барилгууд маань яана даа.