Кремлийг эсэргүүцэгч, ОХУ-ын сөрөг хүчний том төлөөлөл болсон Алексей Навальный өдгөө чанга дэглэмтэй шоронд ял эдэлж байгаа билээ. Түүний Instagram хуудсанд энэ долоо хоногт орсон шинэ нийтлэлд дурдсанаар түүний эсрэг эрүүгийн гурван ч хэрэг шинээр үүсгэн шалгаж эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 24-нд мөрдөн байцаагч Навльныйн хоригдож буй шоронд очиж, гурван хэргийн тухай Навальныйд дуулгасан гэнэ. Цахим хуудсанд нийтэлсэн нийтлэлдээ тэрбээр хошигнон “би өдөр ирэх тусам улам ноцтой, танхай, хүнд гэмт хэрэгтэн болж байна. Намайг зүгээр нэг шоронгийн өрөөнд цай уугаад сууж байна гэж битгий бодоорой” хэмээн бичжээ.
Өөрийнх нь хэлснээр мөрдөн байцаагч нар Навальныйг авлигалын эсрэг сангаасаа хандивын мөнгө шамшигдуулсан, хүний эрх зөрчсөн, шүүгчийг заналхийлсэн хэмээн шалгаж байгаа аж.
Харин Оросын мөрдөн байцаах хорооны мэдэгдэж байгаагаар авлигалын эсрэг сан болон хүний эрх зөрчсөн тухай хэргүүдийг эртнээс шалгаж байгаа бөгөөд шүүгчид заналхийлсэн хэргийг хоёрдугаар сараас эхлэн судалж эхэлсэн гэнэ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ