"ЭМД-аар үйлчилдэг байгууллага бүр цахимжиж, хурууны хээгээр үйлчилнэ"

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

"ЭМД-аар үйлчилдэг байгууллага бүр цахимжиж, хурууны хээгээр үйлчилнэ"

"ЭМД-аар үйлчилдэг байгууллага бүр цахимжиж, хурууны хээгээр үйлчилнэ"

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр /2021.5.27/ "Эрүүл мэндийн даатгалын цахим шинэчлэл" сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга А.Бат-Оргил холбогдох асуултын хүрээнд ерөнхий мэдээллийг өгөв.


-Эрүүл мэндийн даатгалын газарт хийсэн цахим шинэчлэлтийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэд, даатгуулагчийн цагийг хэмнэх үүднээс тодорхой үйлчилгээнүүдээ цахимжуулж байна. Энэ хүрээнд цэнхэр дэвтрийг халж, цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалын төлбөрөө өгөх гэж банкинд дараалалд зогсч цаг үрэх шаардлагагүй болсон. Ухаалаг утасны аппликейшнийг ашигласнаар эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломж бүрдсэн гэж ойлгож болно. Мөн эмнэгийн байгууллагаар үйлчлүүлж буй хүмүүс хурууны хээгээ уншуулж, үйлчлүүлдэг болсон зэрэг давуу талуудыг дурдаж болно.

-“E-daatgal” аппликейшныг ашигласнаар иргэд ямар үйлчилгээг авах боломжтой вэ?

-Энэ бүтээгдэхүүний гол зорилго хамгийн түгээмэл үйлчилгээг иргэдийн өөрсдийн гарт хүргэж байгаа хэлбэр юм. Даатгалын төлбөрөө төлөх болон эрүүл мэндийн даатгалаар эрүүл мэндийн тусламж авсан хувийн түүхээ харах боломжтой. Хэрэв аваагүй тусламж, үйлчилгээ байх юм бол даатгалын байгууллагад хандана. Мөн тусламж авсан сэтгэгдлээ хуваалцах боломжтой. Эм тарианы мөнгө авсан гомдол санал иргэдээс их ирдэг. Үүнийг цахимаар ЭМДЕГ-т илгээж болно. Холбогдох мэргэжилтнүүд асуудлыг шуурхай шийдвэрлэж, ажиллаж байгаа. Үүнээс гадна иргэд, аж ахуй нэгжүүдийн санал хүсэлтийг авч байна. Ингэснээр иргэд өөрийн эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээгээ хянах боломж бүрэн хэмжээнд бүрдсэн гэж ойлгож болно. Хэрэв цахим системд нэвтрэх болон бусад асуудал үүсвэл 1800-1363 дугаарт хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

-Эрүүл мэндийн даатгалын төлбөр төлсөн мэдээллээ хаанаас харах боломжтой вэ?

-ЭМДЕГ-ын орлогыг Нийгмийн даатгалын байгууллага бүрдүүлдэг. Даатгал төлөлтийг цахим хуудаст хандах шалгах боломжтой. Мөн лавлагаа авах тохиолдолд “E-Mongolia” төрийн үйлчилгээний системээс авч болно.

-Эрүүл мэндийн байгууллагууд хурууны хээгээр үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдал хангалтгүй байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авч байгаа л бол хурууны хээгээр үйлчилгээ авч буй иргэн болон даатгуулагч зайлшгүй баталгаажуулах шаардлагатай. Хэрхэн баталгаажуулах талаар болон программ хангамжийн мэдээлэл манай цахим хуудаст байгаа. Тэгэхлээр энэ талаар мэдээллийг хүссэн иргэд цахим хуудаст хандаж авах боломжтой. Хурууны хээгээр үйлчлэх шийдвэрийг гаргасан учир нь хүний өмнөөс үйлчилгээ авах тохиолдол их гардаг байсантай холбоотой. Тиймээс хяналтын функцуудыг нэвтрүүлж байгаа. Мөн зарим иргэний хурууны хээ таарахгүй зөрөх тохиолдол бий. Энэ тохиолдолд тодорхой маягтыг бүрдүүлж, мэдээллээ илгээснээр ЭМДЕГ-аас хяналт тавьж даатгалыг олгох зохицуулалт хийж ажиллаж байгаа.

-Цаашид ямар ажил үйлчилгээг хийхээр төлөвлөж байна вэ?

-Цаашид “E-Daatgal” аппликейшныг хөгжүүлэх, хэрэглэгчдэд илүү хялбар болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн иргэд, даатгуулагч ЭМДЕГ-тай шууд харилцах боломжийг бүрдүүлж тусгай дугаарыг ажиллуулж байгаа. Үүнээс гадна даатгуулагчид албан ёсны пейж хуудаст хандаж чатботоор үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Нөгөө талаас ЭМДЕГ-ын гэрээт 2000 гаруй эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл зөвхөн тухайн аймаг, орон нутагтаа л харьяалагддаг байсан бол аймаг хооронд харилцан мэдээлэл солилцох томоохон шинэчлэлтийг хийж байгаа. Тухайлбал, Баян-Өлгийд байгаа эрүүл мэндийн байгууллага, Хэнтий, Хөвсгөлд байгаа эрүүл мэндийн байгууллагатай мэдээллээ солилцох, үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Үүнийг нэвтрүүлэхийн тулд аж ахуй нэгжүүд нэгдсэн мэдээлэл солилцох платформд шинэчлэлтийг хийж, мэдээллээ оруулах шаардлагатай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж