Энэ долоо хоногоос эхлэн аймаг, орон нутагт вакцины хоёрдугаар тунгийн тарилга эхэлнэ. Вакцины нэгдүгээр тунд орон нутгийн иргэдийн 80 гаруй хувь нь хамрагдаад байгаа бөгөөд товлолын хугацаандаа хоёрдугаар тунгаа тариулснаар Covid-19 халдварын эсрэг бүрэн тунд хамрагдах юм.
Хэдийгээр бүрэн тунд хамрагдсан ч вакцин тариулснаас хойш 14 -21 хоногийн хугацаанд халдвар авахаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай аж.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнөөдөр /2021.05.27/ “Covid-19 халдварын эсрэг вакцин хийлгэсэн ч халдвар авсан маш олон хүн бий. Гэхдээ энэ нь нийт вакцин хийлгэсэн хүнийхээ дөнгөж 0.5 хувь нь. Түүнчлэн хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэсэн ч халдвар авсан 3 мянга гаруй хүн байгаа” талаар дуулгасан.
Ирэх сарын дунд үе гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаа хүртэл аль болох орон нутаг, бусад аймаг, сумд руу зорчихгүй байх, ялангуяа вакцинд хамрагдаагүй 17 хүртэл насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, орон нутаг руу явуулахгүй байх, халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын иргэдийг зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл вакцины бүрэн тунд хамруулах ба зургадугаар сарын 15-ны дотор орон нутгийн иргэдэд давтан тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ.
Сануулахад, вакцины II тунгаа хийлгэсэн ч 14 хоног дархлаа суугаагүй үедээ халдвар авч, таван хүн нас баржээ.
Зочин 2021-05-27 64.119.27.109
2 ДАХЬ ТУНГАА ХУГАЦАА АЛДАЖ ХИЙЛГЭСНИЙ ГАЙ ЮУ? ЭНЭ ВАКЦИН НЬ ХУЛХИ ЮМ УУ?
ugaasai hujaa vaktsin ch dee. 2021-05-27 202.55.191.130
hulhi muu vaktsin bnaa…
Зочин 2021-05-27 90.35.124.75
Хятад вагцины 50% нь огт дархлаа тогтоохгүй байгаа юм чинь яаж маскгүй явах вэ дээ!
Зочин 2021-05-27 202.9.46.250
Монголд хүн дарга болхоороо бүгд тэнэг болдог юм байна. Энэ нь дарга суудалд байна уу? Анхнаас нь тэнэг хүн дарга болгоод байна уу?
Зочин 2021-05-27 139.5.216.118
eleg avahnee ene alnuud
Зочин 2021-05-27 122.201.22.128
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ АЛМАЙРЧИХСАН БАЙХ ШИГ БАЙНА АА. ОДОО БҮР ВАКЦИНТЭЙ Ч МАСКАА БИТГИЙ АВ ГЭЭД ЭХЭЛЛЭЭ. ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч МАСК АВАХ АРГАГҮЙ БОЛООД БАЙГАА ЮМ БОЛ ВАКЦИН ХИЙЛГЭХ ХЭРЭГ БАЙНА УУ
Зочин 2021-05-27 202.131.246.118
Харин тийм ээ. Маскгүй зуны төлөө гээд хошигчуулж байгаад баахан х***а вакцин шахаж Туршилтанд л оруулсан юм шиг байна да
Зочин 2021-05-27 202.131.246.118
Xujaa х***а гэж бичиж ч болохоо байж ээ
Зочин 2021-05-27 139.5.216.118
news.mn h@jaa site huuhuuz nar ni ajilluuldag boloboor ter
_ 2021-05-27 66.181.161.75
Вакцины 2 дахь тунг хийлгэсэн бололтой хар банди нар гудамжинд маскгүй арзайгаад яваад байдаг болжээ!!! 2 тун хийлгэсэн хүн өөрөө дархлаатай болох боловч нуугдмал ковид тээгч байдаг учраас бусдад хамгийн ноцтой тараагч болдог аюултай гэсэн шүү!!!
Зочин 2021-05-27 202.21.108.58
Вакцинжуулалт биш халдваржуулалт, өвчлөлжүүлэлт хийчихсэн бна шд, сүүлийн үед зүрх судасны хүндрэлээс нас барсан хүмүүсийн тоог гаргаснуу, эмч нар аргагүйдэн вакцинаас л болсон бх гэж эвлэрч байна.
Зочин 2021-05-27 124.158.67.234
2-r tun yagaad irehgui bnaa?
Зочин 2021-05-27 64.119.22.5
💉🏥😷😷😷💀💀💀
Зочин 2021-05-27 64.119.22.5
💉💉🏥😷😷😷🧤🧤🧤💀💀💀
Зочин 2021-05-27 202.126.88.163
Дарга нар яагаад амны хаалт зүүдэггүй юм бол оо
Зочин 2021-05-27 122.201.22.128
ДАРГА НАР ХАЛДАХГҮЙ Ш ДЭЭ. ТЭР ХҮҮХ ГЭДЭГ НӨХӨР ЧИНЬ ДЭЭР ҮЕД ГАР б** ЗҮҮЖ АВААД КОРОНААГ БУУДНА ГЭЭД АЙЛГААД ГҮЙГЭЭД БАЙДАГ БАЙСАН БИЗ ДЭЭ