Вакцины бүрэн тунд хамрагдсан ч амны хаалтаа зүүх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч амны хаалтаа зүүх шаардлагатай

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч амны хаалтаа зүүх шаардлагатай

Энэ долоо хоногоос эхлэн аймаг, орон нутагт вакцины хоёрдугаар тунгийн тарилга эхэлнэ. Вакцины нэгдүгээр тунд орон нутгийн иргэдийн 80 гаруй хувь нь хамрагдаад байгаа бөгөөд товлолын хугацаандаа хоёрдугаар тунгаа тариулснаар Covid-19 халдварын эсрэг бүрэн тунд хамрагдах юм.

Хэдийгээр бүрэн тунд хамрагдсан ч вакцин тариулснаас хойш 14 -21 хоногийн хугацаанд халдвар авахаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай аж.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнөөдөр /2021.05.27/ Covid-19 халдварын эсрэг вакцин хийлгэсэн ч халдвар авсан маш олон хүн бий. Гэхдээ энэ нь нийт вакцин хийлгэсэн хүнийхээ дөнгөж 0.5 хувь нь. Түүнчлэн хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэсэн ч халдвар авсан 3 мянга гаруй хүн байгаа” талаар дуулгасан.

Ирэх сарын дунд үе гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаа хүртэл аль болох орон нутаг, бусад аймаг, сумд руу зорчихгүй байх, ялангуяа вакцинд хамрагдаагүй 17 хүртэл насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, орон нутаг руу явуулахгүй байх, халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Дашрамд дурдахад,  Улаанбаатар хотын иргэдийг зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл вакцины бүрэн тунд хамруулах ба зургадугаар сарын 15-ны дотор орон нутгийн иргэдэд давтан тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ.

Сануулахад, вакцины II тунгаа хийлгэсэн ч 14 хоног дархлаа суугаагүй үедээ халдвар авч, таван хүн нас баржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж