Л.Баттөр: Халдварын тоо, нас баралт өсч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Л.Баттөр: Халдварын тоо, нас баралт өсч болзошгүй

Л.Баттөр: Халдварын тоо, нас баралт өсч болзошгүй

Улсын хэмжээнд вакцинд хамрагдсан covid-19-ийн халдвараар таван хүн нас баржээ. Гэхдээ эдгээр хүмүүс нь вакцинаас болоогүй бөгөөд архаг хууч өвчтэй, вакцин хийлгээд 14 хоноогүй байхдаа халдвар авсан байна. Мөн сүүлийн үед халдварын тоо буурахгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа бөгөөд цаашид халдвар, нас баралт буурахгүй байж болзошгүй гэдгийг анхааруулав.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:

-Хатуу хөл хориог цуцалсан ч өдөрт бүртгэгдэх тохиодлын тоо нэмэгдэж байна. Хөл хорионы үр дүнд халдварын тохиолдол, нас баралтын тоо буурч байсан. Гэхдээ эргээд давалгаа үүсэх хандлагатай байна. Ингэхээр тохиолдлын тоо, нас баралт өсч болзошгүй. Эсрэг заалттай, эргэлзсэн иргэд их байна. Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь нь халдвар авсан байсан. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн ч 14 хоногийн дотор халдвар аваад, дархлаа тогтохгүй байна. Үүнийг бид судалж байгаа. Монгол улсад Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүс дотроос 5 нь вакцин хийлгэсэн хүмүүс. Гэхдээ вакцинаас болоогүй.  Эдгээр хүмүүс вакцин хийлгээд 14 хоногийн дотор халдвар авсан. Мөн архаг хууч өвчин нөлөөлсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж