Фото: Сарны бүтэн хиртэлт

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

Фото: Сарны бүтэн хиртэлт

Фото: Сарны бүтэн хиртэлт

Нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдлийг сарны бүтэн хиртэлт хэмээн нэрлэдэг билээ. Сар бүтэн хиртэх нь тийм ч ховор үзэгдэл биш боловч энэ сарын 26-27-нд шилжих шөнө үзэгдсэн сарны хиртэлт бол нэн онцгой үзэгдэл юм. Учир нь энэ удаад зөвхөн сарны хиртэлт бус, илүү том, илүү тод харагддаг их тэргэл сар, улаан сар гарах үзэгдлүүд зэрэг зэрэг давхацсан байна.

Олон улсын одон орон сонирхогчид эл үйл явдлыг “Super flower blood moon” буюу их цэцгэн улаан тэргэл сар хэмээн нэрлэдэг аж. Их тэргэл сар гэдэг нь сар дэлхийг тойрох замдаа дэлхийтэй хамгийн ихээр ойртдог байрлалдаа ирж, улмаар 14 хувь том, 30 хувь тод харагдах үзэгдэл юм. Түүнээс гадна сар бүхлээрээ дэлхийн сүүдэрт ороход дэлхийн агаар мандлыг нэвтлэн гарч буй нарны гэрэл улаан туяатай болж, саран дээр ойж байгаа учир илүү том, илүү тод тэргэл сар бүхэлдээ улаан өнгөтэй болж харагдаж байгаа аж.

Эл үзэгдлийг монголчууд эртнээс зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл сар хэмээн түүхэнд тэмдэглэсээр иржээ. Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл сар гарсан өдөр наадам хийж, туг сүлдээ тахиж, дайснаа дарах ёслол үйлдэж, холын аян дайн, нүүдэл эхлүүлдэг уламжлалтай байжээ. Мөн энэ өдөр төрсөн хүүхдийг агуу их хувь заяатай хэмээн үздэг аж. Жишээлбэл, Их Монгол улсын хаан Тэмүүжинг зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл сартай өдөр төрсөн хэмээн түүхчид үздэг гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж