Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.05.27) мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Шинээр 653 тохиолдол илэрч хоёр хүн нас барлаа. Мөн 533 эдгэрч эмнэлгээс гарлаа. Төвийн зургаан дүүргийн 160 гаруй хорооноос халдвар илрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 625 тохиолдол, хөдөө орон нутаг 28 тохиолдол бүртгэгдлээ. Одоогоор хөнгөн 2167 иргэн, хүндэвтэр 1521 иргэн, хүнд 479 иргэн, маш хүн 118 иргэн нийт 4285 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Маш хүнд хүмүүсийн хувьд амь нас нь эрсдэлд байна. Өдөрт дунджаар 55 мянган хүн вакинжуулалтад хамрагдаж байна. Улсын хэмжээнд нэгдүгээр тундаа 1 843 634 хүн, хоёрдугаар тундаа 944 249 хүн хамрагдаад байна.
Л.БАТТӨР: ХАЛДВАР, НАС БАРАЛТЫН ТОО ӨСЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:
-Өдөрт бүртгэгдэх тохиодлын тоо нэмэгдэж байна. Хөл хорионы үр дүнд халдварын тохиолдол, нас баралтын тоо буурч байсан. Гэхдээ эргээд давалгаа үүсэх хандлагатай байна. Ингэхээр тохиолдлын тоо, нас баралт өсч болзошгүй. Эсрэг заалттай, эргэлзсэн иргэд их байна. Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь нь халдвар авсан байсан. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн ч 14 хоногийн дотор халдвар аваад, дархлаа тогтохгүй байна. Үүнийг бид судалж байгаа. Монгол улсад Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүс дотроос 5 нь вакцин хийлгэсэн хүмүүс. Гэхдээ вакцинаас болоогүй. Эдгээр хүмүүс вакцин хийлгээд 14 хоногийн дотор халдвар авсан. Мөн архаг хууч өвчин нөлөөлсөн.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Wednesday, May 26, 2021
Зочин 2021-05-27 64.119.22.5
Коммунистууд нас барсан хүнийг нууж байна. Өдөр бүр 12, 3 хүн нас барж байгаа. Хөдөө орон нутгийн нас баралтыг огт хаячихсан байгаа шүү.
Зочин 2021-05-27 87.66.142.201
Minii bodloor Mongold corona ale ert nodnin ordgoo orood tarhsan bsan, teriige medeeguu yu medsen ch humij chadahgui bolsonoo medeed orhisinuu. Harin hamgin anhni corona awchirsan geed bga Frantsaas irsen haltar bol haldwsargui bsan gej boddog. Ta nar bod l do ternii hawitsan buh humuus tusaagui kkk mongold ter ued mask zuuj garaa ariutgaj karantind bailuu😄😄ter hun zugeer hund helberiig haniadtai bsanig manaihan corona bolgoj jujuglesen
Зочин 2021-05-27 64.119.18.239
Вакинаас болоогуй гэж битгий худлаа шаагаад байгаач.
Зочин 2021-05-27 103.10.23.189
Вакцин хийлгээд ирэхээр тодорхой хугацааны дараа өөрөө буурч эхэлдэг. Барууны орнууд Америк ийм л бсан. Сандрах хэрэггүй, нэгэнт алдсан халдварыг огцом алга болгоно гэж юу байх вэ дээ. Хүн болгон өөрсдөө л дор бүрнээ хичээ.
Зочин 2021-05-27 66.181.161.75
Монгол Улсад ковидоор нас барсан хүний нийт тоо 257 болжээ!! Гэтэл Халх голын байлдаанд бүгд 237 монгол цэрэг амь үрэгдсэн гэсэн тоо байдаг?!!! Ковидтой байлдаж буй Хүрэлсүхийн дайнд Халх голын байлдаанаас олон хүн амь үрэгджээ!!!!
Зочин 2021-05-27 192.82.92.191
Дайнд хуурамч, дүр эсгэсэн цолоор тулалддаггүй гэдэг нь тодорхой. Халхын гол амь үрэгдсэн хүмүүсийн тоог бидний тархи угаах гээд нэмэгдүүлсэн бол Ковидын үед нас барагсдыг сайн ажилласан дүрээр хорогдуулж мэдээлж байгаа онцлогтой.
Зочин 2021-05-27 202.9.46.250
Хүрэлсүхээс ял асуух ёстой бишүү? Бодлогын алдаа гаргаж халдвар тархад нөлөөлсөн гэдэг утгаар. Энэ нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн энэ гэмт хэрэгтэнд ял завших боломж бүү олгооч.
Зочин 2021-05-27 122.201.24.77
vaktsin hiilgeed l bn geed baidag uvchin ni ogt buurahgui yam ene tal deer sudalgaa hiij baigaa albaduud bn uu gadnii hiisen sudalgaag l yarihaas tsaashgui shuu
зочин 2021-05-27 66.181.166.97
Вакцинаац ЗААСАН хугацаанд нь ХИЙГЭЭЧЭЭ……
Иргэн 2021-05-27 139.5.217.77
Нөгөө вакциний үр дүн нь хаана байгаагаа.
Зочин 2021-05-27 59.153.112.136
Shinjilgee hiisen tootoi humuusees n iim olon garch bhad hiigeeguig yaah ve? Hediin aimaar ih tarsan bsnyg heleegui nuun daragduulsnaas bolj odoo ch ch too n buurahgui bna, MAN irgedee buren sergiilj hamgaalah bolomjtoi bsan atal tsavchaa suudal songuulia bodsoor iim baidald hurgev, uhsen irgediin amiig n nehemjlj bna!!!