Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.05.27) мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Шинээр 653 тохиолдол илэрч хоёр хүн нас барлаа. Мөн 533 эдгэрч эмнэлгээс гарлаа. Төвийн зургаан дүүргийн 160 гаруй хорооноос халдвар илрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 625 тохиолдол, хөдөө орон нутаг 28 тохиолдол бүртгэгдлээ. Одоогоор хөнгөн 2167 иргэн, хүндэвтэр 1521 иргэн, хүнд 479 иргэн, маш хүн 118 иргэн нийт 4285 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Маш хүнд хүмүүсийн хувьд амь нас нь эрсдэлд байна. Өдөрт дунджаар 55 мянган хүн вакинжуулалтад хамрагдаж байна. Улсын хэмжээнд нэгдүгээр тундаа 1 843 634 хүн, хоёрдугаар тундаа 944 249 хүн хамрагдаад байна.
Л.БАТТӨР: ХАЛДВАР, НАС БАРАЛТЫН ТОО ӨСЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:
-Өдөрт бүртгэгдэх тохиодлын тоо нэмэгдэж байна. Хөл хорионы үр дүнд халдварын тохиолдол, нас баралтын тоо буурч байсан. Гэхдээ эргээд давалгаа үүсэх хандлагатай байна. Ингэхээр тохиолдлын тоо, нас баралт өсч болзошгүй. Эсрэг заалттай, эргэлзсэн иргэд их байна. Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь нь халдвар авсан байсан. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн ч 14 хоногийн дотор халдвар аваад, дархлаа тогтохгүй байна. Үүнийг бид судалж байгаа. Монгол улсад Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүс дотроос 5 нь вакцин хийлгэсэн хүмүүс. Гэхдээ вакцинаас болоогүй. Эдгээр хүмүүс вакцин хийлгээд 14 хоногийн дотор халдвар авсан. Мөн архаг хууч өвчин нөлөөлсөн.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Wednesday, May 26, 2021
Холбоотой мэдээ