"Гааль дээр бөөгнөрсөн ачааны асуудлыг шийдвэрлэсэн" | News.MN

"Гааль дээр бөөгнөрсөн ачааны асуудлыг шийдвэрлэсэн"

"Гааль дээр бөөгнөрсөн ачааны асуудлыг шийдвэрлэсэн"

"Гааль дээр бөөгнөрсөн ачааны асуудлыг шийдвэрлэсэн"

Улаанбаатар хотын гаалийн газраас өнөөдөр /2021.5.27/ хүлээгдэж байгаа ачаа барааны эргэлт болон улсын төсвийн орлого болон гаалийн газрын зарим терминалуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

УЛААНБААТАР ХОТЫН ГААЛИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТСИЙН ОРЛОГЧ ДАРГА П.СҮХБАТ:

-Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зарим иргэн, ААН-ийн барааны бөөгнөрөл гааль дээр үүссэн. Иймээс гаалийн байгууллага энэ сарын 6-наас ирэх зургаадугаар сарын 30-ныг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Одоогийн байдлаар гааль дээр үүссэн бөөгнөрөл арилсан байгаа. Тээвэр зууч, төмөр зам, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд уртасгасан цагаар хамтран ажиллаж байна. Уртасгасан цагаар ажилласнаар иргэдийн хувьд төдийгүй улсын төсөвт өнгөрсөн хугацаанд 38 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Иргэдийн хувьд халдвар хамгааллын журмыг баримтлан бараагаа ирж авахыг хүсч байна. 2020 оны эхний таван сартай харьцуулахад нийслэлийн гааль экспорт 145.5 хувь нэмэгдэж, барааны эргэлт 21.2 хувиар өссөн байгаа. Өмнө жилийн мөн үетэй харьцуулахад төвлөрүүлсэн хөрөнгө мөн нэмэгдсэн. 14 гааль хяналтын бүс дээр 1100 вагон чингэлэг байгаа. Хатуу хөл хориотой үед нефть, хүнс зэрэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх хэвийн явагдаж байгаа. Гааль дээр гацсан, бөөгнөрсөн барааны асуудлыг шийдвэрлэсэн. Халдвар ариутгалын хувьд Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Аж ахуй нэгжүүд гаалийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа учраас тулгамдаж байгаа асуудал байхгүй байна.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Гаалийн ерөнхий газраас саатсан ачаа, тээврийн талаар мэдээлэл өгч байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, May 26, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-27 202.179.27.194

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ГЭЖ МЭРГЭШСЭН АВИЛГАЧДЫН ГАЗРАА ТАТАН БУУЛГААЧ ЭЭ.

Avatar

Зочин 2021-05-27 202.55.191.194

Улаанбаатар хотын гааль болон түүний 16 терминал ямар ч асуудалгүй амар болсон байна лээ

Avatar

xamaaralgyi baix,niugmuun garland yysel1990 onoos xoishxi 2021-05-27 216.38.195.77

mergech cubilagch

Avatar

tubs gazar olgolt, XOTIIN TUBD OPON CUUTS ZARAXGYICOVID ABCH KAMERJUULJ ylcad duitsuulj,kameraac,Komputer TVgees chuluulux, 2021-05-27 216.38.195.77

ylciin xamgaaltad

Avatar

indim xaitsagniu xuuxniu zurgiig opuulj azaartab,news.mniug indim+ardsyxaco= mongolchuudiun zublulig daramtalj,ylciug 2021-05-27 216.38.195.77

blokloson ychir

Avatar

zochin 2021-05-27 118.11.92.134

tianjin deer gatssan achaanuudaa hurdan tatan avalt hiigeechee.

Avatar

зочин 2021-05-27 202.55.191.194

хятадтай яриа, энэ тээвэр зуучийн асуудал

Avatar

Зочин 2021-05-27 202.131.235.238

ГААЛЬ ДЭЭР БӨӨГНӨРСӨН АЧАА БИШЭЭ ГАДНА ГАЦСАН АСУУДЛАА ШИЙДЭЭЧЭЭ. л*****н ГААЛИЙНХАН ЯАДГИЙН ХҮН ТАМЛАХАА Л БОДДОГ УЛС

Avatar

Зочин 2021-05-27 202.55.191.194

Гадаадад байгаа ачааг Монголын гаалийн байцаагч явж очоод Монголруу оруулах гэсэн юм байхгүйээ. Гадаадад гацсан ачаа манай Монголын тухайн улсын асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж