Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ирэх тавдугаар сарын 29-ны өдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулна.
Тэгвэл энэ удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр МУГТ, жүдо үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цол, МУГТ, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолыг тус тус хүртэх ажээ.
МУГТ М.Уранцэцэг нь ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтайгаас гадна Ази тивийн аварга юм. Харин МУГТ Х.Эрдэнэт-Одын хувьд ДАШТ-ий хүрэл, Азийн тивийн хоёр удаагийн аварга бөгөөд зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн билээ.
Холбоотой мэдээ