Хонгконгийн эрх баригчид иргэд нь вакцинжуулалтад идэвхтэй оролцоогүйгээс болж нөөцөлсөн байсан ч хугацаа нь дуусч байгаа вакцинуудаа хаяж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг мэдэгдлээ. Цар тахлын эсрэг вакцинууд анх бүтээгдэж, олноор үйлдвэрлэж эхэлснээс хойш Хонгконгийн эрх баригчид шаргуу ажиллаж, нийт хүн амдаа хангалттай хүрэлцэх хэмжээнээс олон вакцин нөөцөлж авчээ. Гэвч иргэд нь вакцин тариулахыг төдийлөн хүсэхгүй байгаагаас болж өдгөө Хонгконгийн нийт хүн амын 20 хувь л вакцинаа тариулсан байна. Улмаар гурван сарын дараа хугацаа нь дуусах Pfizer/BioNTech компанийн хоёр сая тун вакциныг хаяж ч магадгүй болоод байгаа аж.
Ард иргэд ийнхүү вакцинжуулалтад идэвхгүй оролцож байгаа нь Хонгконгод халдвар бага байгаа болон төрд итгэх итгэл сул байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь 2019 оны ардчиллын төлөөх жагсаал, хөдөлгөөнөөс хойш хонгконгчууд төр засагтаа итгэх итгэл маш их буурчээ. Иймд Хонгконгийн эрх баригчид ард иргэддээ вакцины эхний тунг тариулахад гуравхан сарын хугацаа үлдэж байгааг олон дахин анхааруулж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалсаар байгаа юм. Хонгконгийн эрүүл мэндийн төвийн удирдагч асан Томас Цан “Хугацаа нь дууссан вакциныг яагаад ч хэрэглэж болохгүй. Тиймээс ч вакцины үйлдвэрүүд есдүгээр сараас эхлэн үйлдвэрлэлээ удаашруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэтэл дэлхийн олон оронд вакцин хүрэлцэхгүй хэцүү байхад Хонгконг анхнаасаа бодлогогүйгээр хүн амынхаа тооноос илүү вакцин нөөцөлж, олон сая тун вакцин хог дээр хаях гэж байгаа нь буруу хэрэг” хэмээн ярьжээ.
Хонгконг нийт 7.5 сая хүн амтай бөгөөд нийт 7.5 сая тун Pfizer/BioNTech компанийн вакцин, 7.5 сая тун Sinovac компанийн вакцин нөөцлөн авсан байж. Гэтэл иргэд вакцин тариулах дургүй байгаагаас болж өдгөө нийт хүн амын ердөө 14 хувь нь л вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ. Тэр ч байтугай эмнэлгийн эмч, ажилчид хүртэл вакцинжуулалтад идэвхгүй хандаж байгаа гэнэ. Тухайлбал, Хонгконгийн эмнэлгүүдийн удирдах газрын мэдээлснээр нийт ажилчдынх нь ердөө гурав хуваасны нэг нь вакцин тариулсан гэнэ.
Нутгийн зарим улстөрчид Хонгконгийн эрх баригчдыг хугацаа нь дуусах дөхсөн вакцинуудаа вакцин дутмаг байгаа орнуудад экспортлох хэрэгтэй хэмээн санаачилга дэвшүүлж эхэлжээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-05-27 203.98.77.101
ХАЯЖ ЯАХ ЮМ.ЭНЭТХЭГ РҮҮ ЯВУУЛААЧ. ТЭНД ӨДӨРТ НЬ Л 2 САЯЫГ ТАРИНА ШҮҮ ДЭЭ. ХУГАЦАА НЬ ДУУСАХААС НЬ ӨМНӨ ЭРТХЭН ЯВУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ.
333 2021-05-27 66.181.161.40
ter ni deer. vaccine huiten nuhtsul shaarddagtaa gol ni bish yjmaa, shingeneeree baihdaa zailagdsanaas uudej chanart asar muugaar nuluuldug uchraas bid hulduuj zuuj baigaa gej Yaponii medeegeer yarilaa. Manaihan enhel donhol zamaar zuuguud ene tuhai yamar ch oilgolt baihgui.
Зочин 2021-05-27 58.108.51.214
Mongol avahd yu ni buruu gej
Зочин 2021-05-27 64.119.16.73
Tenger zayat Mongol zon olondoo ugchihgui dee
Hvn 2021-05-27 66.181.161.88
Hutsxin
Зочин 2021-05-27 192.82.78.117
Бүх вакцинууд, ялангуяа коронагын вакцинууд чимээгүй боловсон аллагын з э в с э г. Хүн төрөлхтөний эсрэг бактерлогын дайн эхэлсэн. Харин манай махан толгойнууд, энэ дайны талаар ард иргэдээ соён гэгээрүүлж, сэрэмжлүүлж зааж сургахын оронд, гадны биологын хорлол бас бизнесийн ашиг хонжоог хүчээр шахаж борлуулж байгаа. Хөлдүү хүүкийг дээдэлж урагш түлхэж мандуулж байгаа энэ бүлэглэл ямархуу нохойнууд болох нь улам тодорч байна. Эдгээр нохдын оюуны төв нь бээжинд байрлаж, тэндээс залуурддаг
Irgen 2021-05-27 123.194.177.97
Medèj dongod
Зочин 2021-05-27 64.119.16.73
Iim l humuus dee minii Mongol ahan duus
Зочин 2021-05-27 66.181.161.75
"Хардахын дон" гэж сэтгэцийн эмгэг өвчин байдаг юм гэсэн!! Ялангуяа өөрөө сул дорой хүмүүс тийм өвчнөөр өвчилдөг, өвчтэйгээ мэддэггүй гэж байгаа юм!!!
Зочин 2021-05-27 103.254.120.242
Ergvvteerei
Зочин 2021-05-27 103.26.195.114
Жанраал байхын
зочин 2021-05-27 103.57.95.22
эхэнх нь ийм хар буруу санаатай , үзмэрч бөө , бас эрүүл бус сэтгэхүүтэй, Эерэг бодож сэтгэх хэрэгтэй дандаал бүтэхгүй болохгүй гэх сонин төгс зүйлийг хүсэгчид
Малчин хүү 2021-05-27 66.181.161.82
Хая хая, хаяач, хурдан хая наад хогоо!
Зочин 2021-05-27 192.82.75.123
Mongolchuud ochood avchaasai.