«Роскосмос» Британийн 36 холбооны хиймэл дагуулыг орбитод гаргав

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

«Роскосмос» Британийн 36 холбооны хиймэл дагуулыг орбитод гаргав

«Роскосмос» Британийн 36 холбооны хиймэл дагуулыг орбитод гаргав

«Фрегат» зөөвөрлөгч пуужин Британийн OneWeb компанийн 36 холбооны хиймэл дагуулыг Дэлхийн орбитод амжилттай гаргасан ба бүх хиймэл дагуулууд хуваарийн дагуу хэвийн тусгаарлагдав.

Нислэгийг  Юрий Гагарины  нислэгийн 60 жилийн ойд зориулсан ба анхны сансрын нисэгчийн хөрөг зургийг тус ажиллагааны бэлгэ тэмдэг дээр дүрсэлжээ.

Уг нислэг хоёр дахь нь бөгөөд эхний зөөвөрлөгч пуужин 3-р сарын 25-нд Восточный сансрын онгоцны буудлаас хөөрсөн. Төлөвлөгөөний дагуу дараагийн пуужингууд 5-р сарын 27-нд болон 7-р сарын 1-нд хөөрнө.

2015 оны 6-р сард Arianespace ба OneWeb компаниуд Байконур, Восточный, Куру космодромуудаас 21 удаа  "Союз" пуужин хөөргөх тухай гэрээ байгуулсан боловч 2020 оны 9-р сард OneWeb гэрээт нислэгийн тоог 19 болгон цөөрүүлснээ мэдэгдэв. Эдгээрээс 5 нислэг үйлдэгдсэн бөгөөд Байконураас хоёр, Восточный болон Куругаас нэг, нэг сансарын зөөвөрлөгч пуужин хөөрч, нийт 146 хиймэл дагуулыг Дэлхийн орбитод гаргав. Одоогийн байдлаар сансрын тойрог зам дээр 182 хиймэл дагуул ажиллаж байна.

Эх сурвалж: ria.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж