ОБЕГ: Хэнтий аймагт 2800 га талбай шатжээ | News.MN

ОБЕГ: Хэнтий аймагт 2800 га талбай шатжээ

ОБЕГ: Хэнтий аймагт 2800 га талбай шатжээ

ОБЕГ: Хэнтий аймагт 2800 га талбай шатжээ

Онцгой байдлын ерөнхий газар өчигдөр ирсэн гал түймрийн дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, унтраажээ. Тодруулбал,

  • Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 12:55 цагт очиход иргэн Б-ын 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын Гуа багийн 1 дүгээр гудамжтнд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 22:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлдын газрын тус сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 1 км зам туулан 22:16 цагт очиход иргэн Л-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

 

 Ой, хээрийн түймэр:  Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн “Түмэн хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар анги, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Онон Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж 05.26-ны өдрийн 14:30 цагт унтраан Хилийн 0287 дугаар ангийн штабын даргад хүлээлгэн өгсөн. Уг түймэрт нийт 2800 га талбай өртөж шатсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж