Бурхан багшийн их дүйчэн билэгт сайн өдөр Хорооллын Парадоксын автобусны буудлын урд байрлалтай Монголын хамгийн анхны албан ёсны эрхтэй “Samsung Store” нээлтээ хийв. Гар утас болон гэр ахуйн цахилгаан барааны хамгийн өргөн сонголттой төрөлжсөн дэлгүүрийн нээлтэд Samsung-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Г. Бат-Эрдэнэ, Саммит Компьютер Технологи ХХК-ийн төлөөллүүд оролцож нээлтийн туузыг хайчлан хэрэглэгчиддээ албан ёсоор үйлчилж эхэлсэн юм. Нээлтийн ёслолоор Samsung-ийн төлөөлөгчийн газрын захирал ноён Г. Бат-Эрдэнэ Samsung брэнд Монголын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэлсний 11 жилийн ой тохиож байгааг дурдан, хамгийн том албан ёсны дэлгүүр нээгдэж байгаад туйлын баяртай байгааг дурдан Samsung брэндэд дурлагч хэрэглэгчидээ хамгийн өргөн сонголттой, төлбөрийн уян хатан нөхцөлтэй, хамгийн сонирхолтой хямдрал урамшуулалтай байх Samsung Store-оор өргөнөөр үйлчлүүлэхийг уриаллаа. Албан ёсны нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулсан урамшуулалт худалдаа 5 сарыг дуустал үргэлжилж байна.
Холбоотой мэдээ