Одоогоос нэг сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нар нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж үеэрээ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцох үүргийн Л.Халтар сайдад даалгаж байв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулах үеэрээ "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү" гэж сануулж байсан юм. Түүнээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцож чадаагүй байна.
Гэтэл дахиад л Зам тээврийн хөгжлийн салбарт харьяалагддаг "МИАТ" ТӨХК-иас Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж, зодсон хэрэг гарав. Хэдийгээр “МИАТ” ТӨХК-иас С.Батсүхэд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгаруулахаар болсон ч түүний энэ үйлдэл нэг удаагийнх биш гэдгийг зарим эх сурвалжууд хэлжээ.
Төрийн албаны дарга нар ажилтнаа зодож, Ерөнхий сайд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь ёс зүй, хариуцлага алдагдсаны тод жишээ хэмээн иргэд шүүмжилж байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ