ЗГ: 100 мянган тун Pfizer вакциныг жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

ЗГ: 100 мянган тун Pfizer вакциныг жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хийнэ

ЗГ: 100 мянган тун Pfizer вакциныг жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хийнэ

НЭМЭЛТ: 11.40 цаг

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд гаргасан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.  Хуралдаанаар зургадугаар сарын 1-э.эс хил нээх гэж байгаатай холбогдуулан гадаадаас ирж байгаа монгол иргэд заавал вакцин хийх шаардлагагүй бөгөөд ирээд вакцин хийлгэж болох юм байна.

Тэрбээр, 

-Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн байдлаар нийтдээ 4,7 сая тун вакцин татаж аваад байна. Мөн урд шөнө 100 мянган тун Pfizer вакциныг татан авч, жирэмсэн болон хөхүүл ээжүүд, эмчийн заалттай хүмүүс хийлгэх зохицуулалтыг хийхээр болжээ. Улсын хэмжээнд 53 мянган жирэмсэн эмэгтэйчүүд байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу вакцин хийлгэх аж.  ДЭМБ-ээс өгсөн зөвлөмжөөр халдвар авах өндөр эрсдэлтэй, суурь өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах боломжтой болж буй. Мөн Засгийн газрын хуралдаанаар зургадугаар сарын 1-ээс хилээ нээх гэж байгаатай холбогдуулан, гадаадаас ирэх иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй гэдэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна. Засгийн газрын хуралдаанаар орон сууцны хөтөлбөр, төслүүдийн ажил, санхүүжилттэй холбоотой асуудлыг Ерөнхий сайд өөрийн биеэр танилцаж, онцгойлон анхаарах чиглэл өгсөн. Үүний дагуу иргэдийг орон сууцжуулах  дэмжих тусгайлан төрийн бодлого гаргах эсэхийг судлах ажлын хэсэг гаргасан байна. Орон сууцжуулах, бүтээн байгуулалттай холбоотой дэлхийн зах зээл арматурын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор худалдан авалт дээр сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхын тулд Сангийн  сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, үүрэг чиглэл өгчээ.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Posted by News.mn on Wednesday, May 26, 2021

Засгийн газрын хуралдаанаар Токио-2021 олимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгргийн нэг удаагийн урамшуулал олгох, шигшээ багийн цалинг сард бүр 1,5 сая төгрөг болгож, цаашид нэмэхээр болсон байна. Шаардагдах хөрөнгийг Биеийн тамир спортын хорооноос шийдвэрлэх юм байна.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.27/болж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа 11:40 цагаас мэдээлэл хийнэ.  Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын "Баганат" танхимын Засгийн газрын мэдээллийн цэгт мэдээлэл хийх юм байна.

Засгийн газрын хуралдаан долоо хоногийн Лхагва гариг бүр хуралддаг ч өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, зарим сайд нар орон нутагт ажиллаж байсан учраас ийн хуралдаан өнөөдөр болж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж