Токио-2020 олимпийн эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр/2021.05.26/ Австрийн Грац хотноо эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монголын эрэгтэй шигшээ хоёр чухал тоглолтыг хийсэн. Эхний тоглолтоо Монголын шигшээ дэлхийн аваргын хүрэл медальт, хүчирхэг Польшийн шигшээ багийн эсрэг хийж, 22-18 гэсэн харьцаатай ялалт байгуулав.
Тоглолтын эхнээс л Польшийн баг тэргүүлж эхэлсэн бөгөөд Монголын шигшээ онооны зөрүүг холдуулалгүй барьж чадсан. Тоглолтын төгсгөлд Г.Цэнгүүнбаярын ээлж дараалсан алсын зайн шидэлтүүд байндаа тусч, Монголын шигшээ хэсгийнхээ хүнд учраануудын нэгийг буулган авлаа.
Хоёр дахь тоглолтоо Монголын баг Туркийн эсрэг хийж, 21-13 гэсэн харьцаатай хожив. Тоглолтын эхнээс хоёр баг ээлж дараалан оноо авч эн тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн бол тоглолтын төгсгөлд Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар алсын зайн шидэлтүүдээ амжилттай гүйцэтгэж, Монголын баг хоёр дахь хожлоо байгууллаа. Ийнхүү эхний өдрийн дараах байдлаар Монголын баг хоёр хожилтой, хоёр тоглолтонд нийт 43 оноо авсан гэх үзүүлэлтээр А хэсгээ тэргүүлж эхлэв. Тэдний араас мөн хоёр хожилтой Бразилын шигшээ удаалж байна.
Монголын баг дараагийн тоглолтуудаа Чех болон Бразилын шигшээ багуудтай хийнэ. Ялангуяа Бразилын шигшээ багтай хийх чухал тоглолт хүлээж байна.
Л.Олзвойбаатар 2021-05-27 192.82.91.251
Маш сайн байна шүү. Олимпын эрхээ заавал аваарай. Хичээгээрэй. Холын зайнаас л сайн шидэж давтаарай. Тэр л амжилт авчирна даа. Бэлтгэлээ сайн хийгээрэй. Амжилт хүсье.
Зочин 2021-05-27 203.91.115.50
Амжилт залуусаа. Маш их хичээгээрэй. Монголчууд дэлхийд өрсөлдөж чадна гэдгийг харуулж, монголын багын тоглолтын түүхэнд олимпод анх удаа оролцож амжилт гаргаарай. Бид дэлхийг морин туурайгаар бөмбөрдөж эзлэн тохинуулж байсан бол сагсан бөмбөгөөр тэр дундаа багын тоглолтоор далхийд нэрээ гаргах боломж бүрэн бий.
zochin 2021-05-27 202.179.15.71
sain bna,amjilt, unendee evropchuudiig barahgui bh gej bodoj blaa,sorry
Зочин 2021-05-27 202.179.25.113
Давай вбанём Бразилию
үнэн 2021-05-27 139.5.217.74
Худлаа бичихээ боливол таарна. Группээсээ гарсан тохиолдолд жинхэнэ шилдгүүдтэй 8 багтай группт орж тоглоно. Харин групп тус бүрээс 4 баг шалгарч хоорондоо тоглоод Эхний 4 баг эрхээ авна. Нарийн яривал тэмцээн элээгүй шахуу байна гэсэн үг шүү
Zochin 2021-05-27 192.82.69.235
6 toglolt hiih ystoi 2-t ni hojson tiimees oirtloo geh ni zuv yum bishuu barag zamiinhaa tald orson bnsht