Хүүхдийн зуслангууд ажиллах эсэх нь эргэлзээ дагуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зуслангууд ажиллах эсэх нь эргэлзээ дагуулж эхлэв

Хүүхдийн зуслангууд ажиллах эсэх нь эргэлзээ дагуулж эхлэв

Ногоон навчис сэрчигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж аль хэдийнэ зун цаг иржээ. Дулааны улирал эхэлж, аялал зугаалгын цаг ирж байгаа энэ үед иргэд амралт, рашаан сувилалд, хүүхдүүд зуслан явах нь ихэсдэг. Энэ жил Covid-19 халдвар гарсантай холбоотойгоор хүүхдийн зуслан ажиллах эсэхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад  “Нийслэлийн Онцгой комисс /НОК/  болон Улсын Онцгой комиссын /УОК/ шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулна. Одоогоор хараахан шийдвэр гараагүй байна” гэдгийг онцлов.

Өдгөө нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаж урсгал засвар, тохижилтын ажлаа хийгээд эхэлжээ. Дээрх 20 зуслангийн ард хувийн аж ахуйн нэгж компаниуд байгаа учраас хөл хорионы улмаас эдийн засгийн уналтад орсон хувийн хэвшлийнхний санал бодлыг сонсох нь зүй ёсны хэрэг гэдгийг ч тэдний  төлөөлөл хэлж байв. 2020 онд баталсан  Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүүхдийн зусланд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхдөө “Хүүхдүүдийг олноор нь цуглуулахгүй, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй” байх гэж тусгажээ. 

ЗУСЛАНГУУД  БАГШ НАРАА БЭЛТГЭЖ ЭХЭЛСЭН

Нийслэлийн хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Өнгөрсөн жил зуслангууд 50 хувийн дүүргэлттэйгээр ажилласан. Зуслангууд  багш нараа бэлтгээд эхэлсэн.  Ядаж өнгөрсөн жилийх шиг 50 хувиар ч болтугай ажиллуулах болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэг ээлжид 200 хүүхэд явдаг байлаа гэхэд тал хувийг нь л авах байх. Бид зуслангийн хамрагдалтыг жил бүр нэмэгдүүлэх зорилго тавьдаг ч  сүүлийн нэг жил Covid-19 халдварын улмаас зусланд хамрагдах хүүхдийн тоо эрс буурсан. Хэдий тийм боловч  НОК, УОК-ооос гаргасан шийдвэрт нийцүүлж л үйл ажиллагаагаа төлөвлөнө” гэлээ.

Гэвч нөгөө талдаа зусланд явах насны буюу 6-18 насны  хүүхдүүд  вакцинд хамрагдаагүй учраас  зусланд яваад халдвар авахыг үгүйсгэхгүй. Тиймээс уг асуудалд НОК, УОК няхуур хандаж байгаа учраас хүүхдүүдийг вакцинжуулах асуудалд илүүтэй  анхаарч буй.  

7-8 САРД ВАКЦИН ИРВЭЛ ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНЖУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр "Олон оронд хүүхдэд хийсэн вакцины талаарх судалгаа гарч байна. Хэрэглэхийг зөвшөөрч эхэлбэл хүүхдүүдээ вакцинжуулна. Хамгийн өргөн судлагдаж байгаа нь Pfizer вакцин. Гадаад харилцааны сайдын хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв 7-8 сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой" хэмээн мэдэгдсэн удаатай.

Үүнээс харахад энэ зун хүүхдийн зуслангууд  үйл ажиллагаа явуулна гэдэг нь эргэлзээ дагуулж эхлэв. Монгол Улсын хүн амын 36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд одоогоор халдвар авсан хүмүүсийн 20 гаруй хувь нь хүүхэд.

Дэлхийн улс орнуудад насанд хүрсэн хүн амаа вакцинжуулахад  ашиглаж байгаа хэд, хэдэн вакциныг хүүхдэд хэрхэн үйлчлэхийг тогтоох туршилтууд эхэлж, үр дүнгийн талаар урьдчилсан мэдээллүүд гарч эхэлжээ. Гэвч хүүхдүүдийг вакцинжуулах эсэх асуудлаар улс орнууд нэгдсэн байр суурьт хүрээгүй. Монгол Улсын хувьд ч  хүүхдийг вакцинд хамруулах эсэх талаар эрдэмтэн, судлаачдыг оролцуулан судалгаа хийгдэж  эхэлжээ.

ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАХГҮЙ БОЛ НАМАР ХИЧЭЭЛ ОРОХООР ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ДАХИАД АЛДАХ АЮУЛТАЙ

УОК-ын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн бүрэлдэхүүнд ажиллаж буй МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Улам-ОргихХүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай. Нэгдүгээрт, ирэх хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаа гарцаагүй эхлэхээс өөр аргагүй. Гэвч энэ үед сурагчид вакцинд хамрагдаагүй байгаагийн улмаас сургуулиуд халдварын голомт болох аюултай. Өнөөдөр гэхэд Covid-19 халдвараар  өвчилсөн 4-5 хүний нэг нь хүүхэд байна. Иймд хүүхэд сурагчдыг вакцинд хамруулах талаар онцгой анхааран төлөвлөж ажиллах шаардлагатай. Насанд хүрэгчид энэ оны 6-7 сард вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдлаа гэхэд ирэх жилийн томуугийн хоёр дахь дэгдэлтийн үе болон цагаан сарын өмнө Covid-19 халдвар  дахин өргөн тархаж, энэ хаврын байдал давтагдаж болзошгүй байгааг одооноос анхааран ажиллах шаардлагатай” гэдгийг онцлов.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ 12-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-АмгаланИргэдийн 60 хувь нь вакцинд хамрагдвал сүргийн дархлаа тогтдог болохыг судлаачид хэлж байна. Монгол улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд бий. Насанд хүрсэн иргэдээ вакцинд бүрэн хамруулсан ч 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлснээр сүргийн дархлаа тогтох тооцоолол гарсан. Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайд оролцсон Ажлын хэсэг байгуулж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөж байна” гэх  тайлбарыг өгч байв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж