Лхагва гаригийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар 7831 хүнээс шинжилгээ авснаас 680 нь халдвар авсан нь батлагдсан тухай мэдээлэв. Энэ нь шинжилгээ өгсөн 10 хүн тутмын нэг covid-19-ийн халдвартай байна гэсэн үг. Товчхондоо, PCR-ийн шинжилгээний цэгүүдээ цөөлсөн болохоос үнэн чанартаа халдварын эрсдэл, тархалт огт хумигдаагүйг тоо хэлж байна. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр халдварын эрсдэл буурахгүй бол дахин хатуу хөл хорьж болзошгүйг анхааруулжээ. Гээд дүрэм, журам гаргагчид нь дүрэм журмаа дагахгүй болохоор мянган удаа хөл хориод ч нэмэргүй.
“Хамгийн сүүлчийнх” гээд хэчнээн ч удаа хөл хорив. Үндсэндээ, өнгөрөгч Даваа гаригаас дарга нь, цэрэг нь, иргэн нь, эрх баригчид нь цар тахлыг аль хэзээний давчихсан аятай хөлхөлдөж, тэврэлдэж, холхилдож, холилдоцгоож явна.
Үлгэрлэл, дуурайлал үзүүлэх ёстой Ерөнхийлөгч нь хүртэл зай барих нь бүү хэл, амны хаалтгүй ангайгаад шагнал бөөндөж, хүний бөөгнөрөл үүсгэхээр чинь яаж халдварын тархалт буурах вэ дээ. Файзер шахуулчихсанаа ард иргэддээ гайхуулаагүй бол Ерөнхийлөгч нь ч, ердийн иргэн нь ч адилхан амны хаалтаа зүүж, зай барих ёстой. Атал хөдөө явсан ч, шагнал тараасан ч Ерөнхийлөгч нь амны хаалтгүй явах нь улстөржилт уу, угийн мунхагийнх уу. Эсвэл энэ covid-19 Монголын эрх мэдэлтнүүдээс айдаг вирүс үү.
Бүрэн эрхийнх нь дөрвөн жилийн хугацаа нь зургадугаар сарын 9-нөөр дуусгавар болох Х.Баттулга ёстой баруун солгойгүй одон, медаль тарааж байна. Долоо хоног болгон Төрийн ордны өмнө бөөн хүн цуглуулж, өндгөө өвдтөл энгэрийг нь цоолдог ажилтай болсон. Давхар covid-19 тараачихгүй бол Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх юм даа.
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхлэхтэй зэрэгцээд 14 хоног covid-19 амралтаа авчихсан бололтой, нэр дэвшигчид гар хөлөө барилцаад тэврэлдээд яваа харагдана.
Нэр дэвшигчдийн уулзалтыг задгай талбайд явуулна, иргэд хоорондын зайг бариулна, битүү орчинд агааржуулалт ашиглана гэсэн Сонгуулийн ерөнхий хорооны үгийг “гөлөөг” ч гэж тоосонгүй. СЕХ нь гаргасан дүрэм журмаа мөрдүүлж байгаа юм алга.
ЭМЯ-ны мэдээг үзэхээр цар тахлын эрсдэл өндөр, иргэдийн амь насанд заналхийлсэн хэвээр сонсогдох. Монгол Улсад батлагдсан тохиолдол 54 мянга давсан. Хүнд, маш хүнд хүний тоо өндөр, нас баралт өдөр болгон бүртгэгдэж байна. Covid-19 агаар дусал, амьсгал, гар хөл, нүдээр хүртэл дамжин халдварлаж буйг ДЭМБ сануулсаар ирсэн. Атал нэр дэвшигчдийн уулзалтын лайв, фото зургийг харахад Монголд цар тахал тархсан нь үнэн юм уу гэмээр л байна.
Нэр дэвшигчид нь бээлийгүй гараараа иргэдтэй гар барилцаад л явах. Нэр дэвшигчид халдвартай байгаад хэн нэгэнд covid-19 тараахгүй эсрэгээрээ халдвартай иргэнтэй нүцгэн гар барьж, халдвар авахгүй гэсэн аль, аль баталгаа байхгүй.
УОК-ын мэдээлснээр улсын хэмжээнд covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгаа 1,8 сая хүн, үүнээс 900 мянга орчим нь хоёр тунгаа хийлгэсэн ч халдварын тархалт болоод эрсдэл өндөр байгаа. Хоёр тунтай иргэд ч халдвар авч байгаа тул амны хаалтаа зүүж, зай барихыг ЭМЯ өдөр болгон сануулж байна. Гэтэл бүгд “титэмт”-ээ мартчихаад титмийн төлөө “алалцаж” байна.
Сонгуулийн энэ дүр зургийг харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амалсан ковидгүй зун ч лөөлөө болох дэг. Үндэсний их баяр наадмаар цэнгэлдэхдээ бөхөө үзээд, морио уралдуулна гэдэг ч бараг үлгэр болох шинжтэй. Д.Нямхүү эмчийн хэлдгээр сонгуулийн дараа ч та нарыг солиоруулна гээд хоорондоо ярилцаад сууж байгаа байлгүй, нөгөө вирүсүүд нь. Сонгууль 14 хөн хоногт болоод л өнгөрнө, цар тахлыг эрүүл мэнд, эдийн засаг талаасаа хохирол багатай давж туулахад бүр ч хэцүүдэж мэдэх нь байна шүү.
Ж.ЭРХЭС
Зочин 2021-05-27 66.181.161.77
Ганцхан У.Хүрэлсүхийг чичилсэн масс…гол нь хувь хүн маскаа зүүж дэглэмээ баримтлах…Өчнөөн л хорисон.АН-байсан бол бол АНУ-г дуурайх байсан даа…Солонгос ч дэглэмээ бариад сонгуулиа өгөөд болж л байсан….тэр үед тархалт өндөр байсан үе.
Зочин 2021-05-27 199.197.5.1
Одоо корона гэдгээ больж үз ээ. Худлаа сүрэигнээд байх юм. Бүгд вакцин хийлгээд дуусч байна.
корона 2021-05-27 66.181.189.237
хаана хүн их цуглана тэнд корона заавал тарна бүр заавал шүү элдэв цуглаан сонгуульд орж хэрэггүй гэртээ тайван сууж тахалыг өнгөрөөсөн дээр
Ахмад 2021-05-27 192.82.78.241
Хогын МАНгар л***р минь Хүүрсүгийнхээ ажлыг л яриач дээ.
Та нар л эхлүүлчихээд бусдад тохохдоо гарамгай хулгайчууд даа.
СэтХэтХүүлэгч б**с долоогчид минь аятайхан шиг байгаарай малуудаа.
Зочин 2021-05-27 202.21.108.132
Ковидтой, ковидгүй нь яах вэ, зүгээр л зун болоосой л гэж бодогдож байна даа
Зочин 2021-05-27 139.5.216.191
Энэ байдлаараа намар хичээл эхлэдэг л байгаа даа. Бодолтойхон шиг л баймаар байна шүү төр засаг минь
Хятад ялж болохгүй. 2021-05-27 202.21.108.58
Ковид дүүрч, Хүрэлсүггүй л зун болоосой.
Зочин 2021-05-27 66.181.186.102
Ерөнхийлөгч буух гэж байна гээд шагнал гардуулж байна. Хүрэлсүх гордлого тээгээд халдввар тараах эрсдэлтэй байгааг харахгүй байна уу.
Зочин 2021-05-27 122.201.26.3
Хийсэн шинжилгээний тоо буурах тусам халдварын тоо өсөөд байгаа нь нэг юм хэлээд байгаа биз. Энэ хэвээр байвал сонгуулийн сурталчилгаа, дараа нь наадам гэж хөөрцөглөсний дараа халдварын тоо замаа алдах шинжтэй. Ковидгүй зун гэдэгч ёстой лөөлөө болсон. Иймээс хүн бүр өөрөө өөрийгөө халдвараас хамгаалах энгийн арга хэмжээнүүдийг авах, сонгуулийн уулзалтуудад очихгүй байх ( тэртээ тэргүй нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг нь тодорхой), баяр наадам г.м олон хүн цугларсан газраар явахгүй байх
Зочин 2021-05-27 202.9.40.210
Энэтхэг улс ч тэгсэн дээ. Баяр, цуглаан, сонгууль гэж баахан хөөрцөглөсний дараа замаа алдсан. Олон янзын хүн халдвар авсаны ачаар нөгөө вирус нь дахиад мутацид орцон. Хүнтэй адилхан вирус ч гэсэн орчинтойгоо зохицож аль болох үр удмаа үлдээх (үржих) зорилготой байгаа.
Монгол 2021-05-27 69.196.151.57
харин тиймээ. Нийт хүн амын тоотойгоо харьцуулахад манайд корона Энэтхэгээс их байнаа
Зочин 2021-05-27 203.98.77.101
ХҮК НЬ ХЭТЭРХИЙ БЯРДСАН, НӨГӨӨ ХОЁР НЬ Ч МЭДЭХГҮЙ. ИХ Л СҮРЖИН СҮР БАРАА БОЛОГЧИД ДАГУУЛААД Л УЛААН ӨНГӨӨР АЛАГЛААД Л НАМИРУУЛААД БАЙДАГ. ЯВЖ ЯВЖ ТЭГЭЭД "ХҮСЭХЭД ХЯСНА" ГЭГЧЭЭР ХҮК НЬ КОВИД ТУСААД ӨНГӨРЧИХ ВИЙ ДЭЭ.
zochin 2021-05-27 202.179.27.96
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид корона байхгүй болсон мэт загнаж байна.Ард иргэдээ амь, амьдралаар нь хохироож өчнөөн жил, сараар хоричихоод яагаад халдвар хамгааллаа барихгүй байгаа юм бэ? Ийм нөхдөд итгэх итгэл алдарч байна. Энэ ковидыг улс төрчид улам нэмэгдүүлж байна. Та нар энгийн иргэдийг хууль дүрэм биелүүлэхийг шаарддаг,арга хэмжээ авдаг. Гэтэл өөрсдөө наад захын халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй, яагаад ард олонд үлгэргүй хандана вэ? Арай хэтэрхий дорд үзээд байх шиг.
чимэддорж 2021-05-27 124.158.67.53
фотозурагчин авгай сайд хийж байхдаа шаардлагагүй үед нь жил гаруй хорьчихоод жинхэнэ хорих ёстой үед нь өлсөж үхэхгүйн тулд хорьсонч гүйлдээд заваарлаалдаа. Сайд авгай сайн ажилласан үнэлгээ авч жинхэнэ мэрэгжлийн өндөр түвшингийн мэдлэгтэй эмч- сайд мэндсайхан зад тавьсан ажлыг цэгцэлсэн ч гэсэн муу үнэлгээ авдаг гэж байна ш дээ.ингээд л шудрага үнэлгээ мөн биш гэж маргадаг.гэвч иргэд бид хэн нь хэн байв гэдгийг хараад сонсоод ойлгох чадвартай болжээ
Зочин 2021-05-27 203.98.77.101
ДЭМБ-ЫН ЗАХИРАЛ ОДОО ГУРАВ ДАХЬ ДАВАЛГАА НЬ ХАЛДВАРЛАХ ЧАДВАР ЭРС ӨНДӨР, ҮХЭЛ ӨНДӨРТЭЙ МУТАЦЛАГДСАН ВИРУСИЙН ДАВАЛГАА ЭХЭЛНЭ ГЭЭД ХЭЛСЭН БАЙНА ЛЭЭ. ТҮҮНЧЛЭН ОДООГООР ДЭЛХИЙД ТОГТООГДСОН ТОО Ч БОДИТ БАЙДЛААСАА 2-3 ДАХИН БАГААР ТООЦООЛОГДСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭЖ БАЙНА. БАРУУНЫ ОРНУУД ЭРГЭЭД ХӨЛ ХОРИО ТОГТООХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА. МАНАЙД ХАРИН "ТӨМӨР" БӨӨНДДӨГ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ БААХАН ШАГНАЛЫН ЧЕНЖИЙН АЖЛАА ХИЙГЭЭД ГУРВАН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД ЭНД ТЭНД ТЭНЭЖ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗААД ЯВЖ БАЙХ ЮМ.
Маш аюултай 2021-05-27 192.82.78.240
Сонгууль хойшлуулах байсан юм
Зочин 2021-05-27 66.181.182.37
АН-ын хуурамч өлсгөлөн хөл хориог зориурдаар үр дүнгүй болгосон, Талбай дээр байнга олон хүн байсан ба хэд хэдэн удаа маш олон хүнийг мөнгөөр цуглуулж өдөөн турхирсныг бүгд харж, харааж, харамсаж байлаа. Хариуцлагыг женко_ алцанхуяг тэргүүтэн хариуцна
зочин 2021-05-27 124.158.67.53
Юу гэж,та АН-ын "Алцан хараацайнууд" руу бурууг чихэх гэвэл алдас болно Салга буурал өндийгөөд ирвэл та нарыг хэн ч хамгаалахгүй шүү
hha 2021-05-27 193.140.36.253
ene jiliin songuuld 3 hunii neg n garval uuchlarai mongol uls mohliin ermeg deer irh bhaa yu ch medhgui humuus orsoldj bgaad unheer harmsj bn
zochin 2021-05-27 202.179.27.166
chaldvar ichseed bna!!! , aidaggui umuu???
Зочин 2021-05-27 192.82.70.51
Шизотой Оюунэрдэнэ юу ч гэж солиорч мэднэ шүү Хүрэлсүггүй зун болог
зочин 2021-05-27 124.158.67.53
Чам шиг дебиль хүн бусдын шизог олоод харчихаж гэнэ.гайхалтай, өш хонзон санасан,тэгээд хорлох гээд хүчин мөхөсдөөд гасалж хэвтэх,ямар гээч хувь тавилан чамд оногдсон юм болдоо. одоо чи үхсэн нь дээрдээ ингэж зовж зүдэрч амьдраад юу хэхэв. Одоо Хүрэлсүх чинь бүрэн хамгаалалтанд орчихно.Чамд Оюун-Эрдэнэ рүү ойртох боломж аль эрт алга болсон.Одоо үнэхээр өөрийгөө шатаасан нь "гал" өөдөө дээр байх.Харин хол очиж хог асгадаг газарт шатаарай,амжилт хүсье
иргэн 2021-05-27 59.153.115.176
Ингэхэд ер нь зун болох юм уу даа энэ чинь
ss 2021-05-27 193.176.84.213
вакцин тариулсан гадаадын иргэдэд хилээ нээнэ гэж дэлхий дахинд зарлаад өгөөч. Хужааа нарт танай вакцин тариуллаа зун хилээ нээх үү. нээхгүй бол өөрсдийнхөө вакциндаа итгэхгүй байгаа юмуу гэсэн шаардлага тавь.
Базараа 2021-05-27 202.126.90.23
Хятадын коммунист намын 100жил 7 сард болно. Тэрнийг өнгөртөл вакцинаа дуустал нээхгүй дээ
Зочин 2021-05-27 122.201.24.77
Ugaasaa yamarch ajliig zohion baiguulah chdvargui ni bainga haragdaj baigaa tiim bolohooroo bainga hudal bulterne nuguu 5 sariin negen geed hilee neeh 6sariin negen geed vaktsinjuulj duusgah geed hudal bulterne helsen yarisan gargasan shiidver ni dood shatandaa ogt heregjihgui tegsen murtuu alban tushaal avah bolohooroo uurgiin mori shig buh l boloh bolohgui yamiig hiij baigaad avna daraa ni avilga tsetseglene uneheer n**** yamaa
зочин 2021-05-27 124.158.67.53
Зөв явж байгаа ажилд аль болохоор саад хийдэг та нарт хамаг учир нь байгаа юм АН-ынхан та нар одоо дэмий хуцахаа больсон нь дээр жирийн иргэд бидний уур хүрч эхэлж байгаа шүү.Та нар хоорондоо "алалц"та нарын хэлэх дуртай жаргон
Зочин 2021-05-27 202.9.40.115
Сонгууль явуулна гэж улайран дайрч улс орныг цар тахлын өргөн хүрээнд хүргэ ЭЗ -ийн а******н болсон Хүрэлсүхийн толгойлсон МАН Оюунэрдэний ЗГ болон УИХ хариуцлага хүлээж тарах хэрэгтэй болжээ
зочин 2021-05-27 124.158.67.53
их горьдох биенд муу ойлгож ав
Энхээ 2021-05-27 66.181.189.175
ЭНЭ САЙТЫН ЭЗЭД ШОРОНГИЙН ХААЛГАН ДЭЭР ИРЧИХЭЭД БАТТУЛГААС БОЛОХ ГЭЭД БАЙНА ГЭЖ ИХ АЙЖ ТҮҮН РҮҮ БАЙНГА ДОВТОЛЖ БАЙНА, ЭНЭ ЭЗЭН БОЛ МАНАНГИЙН ТОЛГОЙЛОГЧ
зочин 2021-05-27 66.181.189.175
СОНГУУЛИА ЗОГСООГООЧ ЭЭ
Зочин 2021-05-27 202.126.90.55
Zogsooh bish zohion baiguulalt muugiinh shu.
Зочин 2021-05-27 59.153.112.136
Ene ugaasaa aimaar tarhsan baisnyg nuugaad baga too gargaj helseer irsen, MANgas. Songuulia l bodoj bgaa, songuuliin daraa yu boloh n todorhoi
Зочин 2021-05-27 202.9.46.43
үүнийг бичигч та халдвар хамгаалалын дүрэм журам хаяагүй зөрчигдөж байгааг бүрэн эрх нь дуусч байгаа нэг л хүн дээр авч үзэж их сүржигнэж байна даа .Цаана чинь хот хөдөөгүй,том жижиггүй, таньдаг танидаггүй олон албан тушаалтнууд сонгууль, нээлт, цуглаан гээд алхам тутамдаа зөрчил гаргаж байгааг мэдээгүй харааагүй байгааюм уу. Өөрөө жаахан биш долигонуур, атаач, сонгуулиар том дарга гарч магадгүй гэж бялдууч маягаар "захын овоохой" г зангаж байгаа юм аа даа ийм өнгө аястай зүйл уншихаас ой гутаж
Зочин 2021-05-27 192.82.92.201
Кодвидоос болж сонгууль хойшлох ёстой байхад, Сонгуулиаас болж ковид хойшиллоо доо хө
Сонгуулийг хойшлуулаач 2021-05-27 192.82.78.240
У. Хүрэлсүх нар Эх орондоо хайртай л юм бол сонгуулийг хойшлуул. Сонгууль хойшлуулчихаар үхчих гээд байна уу ацнуудаа
Коронагүй зун гэж байхгүйг ойлго
Зочин 2021-05-27 43.228.129.131
Олигтой вакцин оруулж ирж чадаагүй засгийн газар үүнд буруутай, хийж байгаа хятад вакцин нь бараг хийсэн хийгээгүй ялгаагүй юм бишүү.
Зочин 2021-05-27 66.181.161.124
КОВИДГҮЙ ЗУНААР 400САЯ ЖУУЛЧИН АЗИЙН ХҮЛЭГ УЛСАД ИРНЭ Ш ДЭЭ .КККЭЭКККЭЭЭ
Зочин 2021-05-27 202.131.243.186
1-рт Хойд хил дагуу нутгаар өвчлөл эрс нэмэгдэж байна хилээ хаа гэж Нямхүү эмч аль 8 сараас хэлсэн. Бүүр 11 сард хэдэн хүн явуулж үзээд нээрээ тийм байна гээд хилээ хаагаад 3 хонолгүй халдвар гарсан.
2-рт анх ковид дотооддоо алдахад эрдэмтэд кластераа хөөгөөд гүйцэхгүй шүү 1 айлаас нэг хүн шинжилж барь гэсэн тоогоогүй.
3-рт бүх аймаг ногоон бүс болчихоод хичээл сургууль эхлэхтэй зэрэгцүүлээд УБ-аас гарах хөдөлгөөн нээж бүх аймаг эргээд халдварын голомт болсон.
Зориуд биш үү?
Зочин 2021-05-27 64.119.21.59
СОНГУУЛИА ӨГӨӨД нэр дэвшигчидийг бүгдийг нь унагаая.
Зочин 2021-05-27 202.131.250.94
Банди минь чадаж байгаа юманд арга байхгүй шүү
Эрхэс 2021-05-27 66.181.177.252
Зураг сонголт хийсэн унаж яваа хүнийг л оруулаад байдаг өөр мэдээ мэдээлэл байхгүй ийм ажилгүй, ёс зүйгүй байх юмуу? Танай сайтыг хэн авсан юм бэ ямар нэгэн ченжүүд авсан юмуу ? Сэтгүүлч хүмүүсээ халсан юмуу?
МЭЛС 2021-05-27 192.82.92.201
Ковидоос болж сонгууль хойшлох ёстой байтал, сонгуулиаас болж ковид хойшлогдоод бна аа хө.ККК
Badarch taxar 2021-05-27 202.126.89.78
Hvvkid odon medali vldeehgvi geed l hvn boognvvleed bga jenkog yaltai ch bilee
зочин 2021-05-27 64.119.21.202
Энэ шагнал ч нээрээ замаа алдлаа шүү. Өчигдөр Сүхбаатарын талбай дээр гишгэх газаргүй шахуу бөөгнөрсөн хүмүс байсан. Тэврэлдээд л…үнсэлдээд л…
Байгалмаа 2021-05-27 202.9.40.29
Энэ сайт үргэлж л МАН-ы захиалгаар байдаг бололтой. Хүрэлсүхийн сонгуулийн сурталгааны нээлт, уулзалт гэхэд асар олон хүмүүс нэг дор цугларчихсан л байна лээ тэр талаар тэгээд бас бичээчээ. Ерөнхийлөгчийн үйл үйлдлийг дандаа харлуулж бичих юм.
Зочин 2021-05-27 64.119.24.146
Er ni har murtei hvn shvv dee !
Зочин 2021-05-27 202.126.88.170
Сонгуулийг хойшлуулах байсан юм. Албан тушаалын хэнээтнүүд иргэдийн эрүүл мэнд амь насыг тоосонгүй. Ядаж эдийн засаг авах мөнгөө бодсонгүй