“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд өнөөдөр/2021.05.26/ Богдхан ууланд мод тарих хоёр өдрийн арга хэмжээ нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын замын баруун энгэрийн хоёр га газарт 2200 мод тарих аж.
Нээлтийн үеэр “Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.ЭНХЖАРГАЛАН:
-"Хандлагаа өөрчилье" аяны хүрээнд Богдхан уулын 3.5 км замыг иж бүрэн тохижуулахаар 19 ажил төлөвлөсөн. Үүний нэг нь энэхүү хоёр га газар 2200 ширхэг мод тарих ажил юм. Өнөөдөр, маргаашдаа бүх суулгацаа суулгахаар ажиллаж байна. Ер нь суулгацууд дуусчихсан. 20 гаруй аж ахуйн нэгж 1800 гаруй иргэн хамрагдаад, найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ ирээд, нэг өдрийг агаарт ая тухтай, үр бүтээлтэй, мод тарьж өнгөрүүлж байна. Модны тухайд 4-5 настай шинэс мод. Иргэд "Мод тарьсныхаа дараа яаж арчлах вэ?" гэж их асууж байна. Бид энэ тал дээр анхаарч, худаг гарган, 20 тонн ус нөөцлөх сав бэлдсэн. Тэндээ усалгааны систем суурилуулаад, бүх модоо тогтмол услах шийдлийг олсон. Мөн мод тарьж буй хоёр га талбайгаа бид тороор хашиж, мал, амьтан, хүний болгоомжгүй байдлаас болж мод гэмтээхээс сэргийлсэн.
“Төгс хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага (ТББ) нь Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд Дугуйцагааны орой хүртэл 3.5 км газар тохижилтын ажил хийж, иж бүрэн шинэчлэх аяныг гуравдугаар сарын эхээр эхлүүлжээ.
Холбоотой мэдээ