Японы өдөр тутмын сонин "Асахи Шимбүн" Токио-2020 олимпийн албан ёсны түнш бөгөөд өнөөдөр (2021.05.26) гарсан сониныхоо дугаарт ирэх зуны олимпийг цуцлахыг хүсчээ.
Тус сонинд “Бид Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагаас нөхцөл байдлыг тайван, бодитойгоор үнэлж, ирэх зуны олимпийг цуцлахыг хүсч байна” хэмээн нийтэлсэн байна. "Асахи Шимбүн" сониноос гадна Японы эмч нарын зөвлөл болон тус улсын хоёр дахь баян хүн Масаёоши Сон тэргүүтэй хүмүүс олимпийн наадмыг эсэргүүцэж байна.
Масаёоши Сон өөрийн твиттер хуудастаа “Японы иргэдийн 80 гаруй олимпийн наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах хүсэлтэй байна. Гэтэл хэн, ямар зорилго өвөртлөн хүчээр олимп зохион байгуулах гээд байна вэ? Олимпийн наадмыг цуцалвал их торгуульд унана гэдгийг мэдэж байна. Гэвч 200 гаруй улсын вакцины хоцрогдолтой 100 мянга гаруй хүн Японд ирж, мутацилагдсан вирус тараавал юу болох вэ? Бид мөнгөнөөс илүү зүйлээ алдана. Хүмүүс амь насаа алдаж, ДНБ болон хүмүүсийн тэвчээр хатуу хөл хориог тэсэхгүй шүү дээ” хэмээн жиргэжээ.
"Асахи Шимбүн"-ээс гадна "Никкэи", "Маиничи", "Ёмиүри" зэрэг Японы томоохон сонинууд Токио-2020 олимпийн албан ёсны түншээр ажилладаг.
Одоогоор Япон улсын хүн амын ердөө тавхан хувь вакциндаа хамрагджээ. Гэтэл олимпийн нээлтээ хийх хугацаа дөхсөөр байна. Токио тэргүүтэй Японы зарим хотуудад гурав дахь удаагаа хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Тэд гадаадаас ирэх халдварын урсгалыг тогтоож чадсан ч дотоодынхоо халдварын дөрөв дэх давалгаатай өнөөг хүртэл тэмцэж байна.
Z 2021-05-26 106.157.236.85
Ene olymp-g hiihee boliosoi
Зочин 2021-05-26 66.181.161.55
Ирэх жил Олимп 2022 гэж зохиовол тооны хувьд илүү дээр харагдаж байна.
Зочин 2021-05-26 64.119.22.39
Спортоор салгаад олон улсад зохиох хэрэгтэй
Торгууль төлөх шийдвэрээ олон улс эргэж харж өөрчилнө үү 2021-05-26 202.126.90.35
Дэлхийг нөмөрсөн цар тахал учраас торгууль төлөх шийдвэрийг олон улс эргэн харж өөрчлөх ёстой бишүү. Жирийн гэрээнд хүртэл Давагдашгүй хүчин зүйлийн үед 2 тал харилцан үүрэг хүлээхийг цуцална гэж бичгээр гэрээ байгуулдаг биздээ. Ийм хүнд үед яаж торгууль төлөх вэ. Олон улс бие бие ээ хүндэтгэн үзэх цаг ирсэн бна шүү дээ. Хэлэлцээрээр зохицуулж болмоор юм. Олимп ч баяр баясгалангүй, айдас хүйдэстэй хэдэн медалын төлөө л болох бишүү
Зочин 2021-05-26 103.57.93.249
Ene ulsiig corona muhuuh viidee undesnii ayulgui baidal hamgiin chuhal