Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.05.26) Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ. Энэ өдөр спортын салбараас нэг Гавьяат дасгалжуулагч, дөрвөн Гавьяат тамирчин, хоёр Ардын багш, хоёр Соёлын гавьяат зүтгэлтэн төрлөө.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
- Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Дондогийн Гүржав,
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
- Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг,
- Авто, мото спортын тамирчин Дамдинхорлоогийн Болдбаатар,
- Холимог тулааны спортын дасгалжуулагч, байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Баасанхүүгийн Дамланпүрэв,
- Сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг,
АРДЫН БАГШ ЦОЛОООР:
- Монголын жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Гавьяат дасгалжуулагч Дамирангийн Баатаржав,
- Гавьяат тамирчин Дашгомбын Баттулга,
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- МҮОНРТ-ийн сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан,
- Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Чулуунбаатарын Ганбат нар тус тус шагнагдлаа.
Холбоотой мэдээ