Зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслол үргэлжилж байна. Энэхүү өдрийн хурал номын үйл ажиллагааг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Очир-Дарийн дуганаас шууд дамжуулан сүсэгтэн олондоо толилуулж буй юм.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Энэтхэгийн олон улсын Бурханы шашинтнуудын холбооны дээд зөвлөлийн гишүүний үүрэг хүлээн ажилладаг билээ. Тус олон улсын холбооноос Бурхан багшийн их дүйчэн өдрөөр олон улсын хурал зохион байгуулж буй бөгөөд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нээж үг хэлжээ.
Өнөөдрийн ёслолын онцлох үйл явдлын нэг нь Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан явдал байлаа.
Бурхан багшийн их дүйчэн өдрийн үйл явдлын зургуудаас толилуулж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ