Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээний шав тавих ёслол боллоо | News.MN

Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээний шав тавих ёслол боллоо

Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээний шав тавих ёслол боллоо

Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээний шав тавих ёслол боллоо

Бурхан багшийн их дүйчэн өдөр, зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр Хүй мандлын торгон ногоон дэнжид “Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээн” үндэсний төслийн шав тавих ёслол боллоо.

Ёслолыг нээж, МУСГЗ, түүхийн ухааны доктор, хурдан морь судлаач А.Баярмагнай үг хэлсэн юм. Тэрбээр “Их эзэн Чингис хаан маань алс холын аян дайнд мордох, замд гарах, их үйл хэрэг эхлүүлэхдээ өнөөдрийн улаан тэргэл өдрийг сонгон авч байсан. Манай төслийг санаачлагчид, уран бүтээлчид маань ч бэлгэшээлийг нь бодон энэ өдрийг сонгожээ. Бидний зогсож буй энэ газарт Монгол төрийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан сүүлийн 200 гаруй жил зохион байгуулагдаж ирсэн. 1778-1920 он хүртэл, 2002 оноос өдийг хүртэл энд зохион байгуулагдаж байна.

Монголын шилдэг хурдан морьдын, төрийн түмэн эхүүдийн тоос босч, туурай тачигнаж байсан ийм өлзий дэмбэрэл нь бүрдсэн газар. Өөрөөр хэлбэл, Монголын хурдан морины уралдааны алтан цэг энэ юм. Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээн босгох төслийг залуучууд маань санаачлаад, өнөөдөр ийнхүү шаваа тавьж байна. Дэлхий дээр морьтой хөшөө 200 орчим байдаг гэсэн. Харин манай залуучуудын урлаж буй хөшөө эдгээр 200 орчим хөшөөний айргийн тавд давхихаар байна” хэмээн ярилаа.

Нээлтийн үеэр тус төслийн багийн гишүүн болон ерөнхий барималчтай ярилцлаа.

Төслийн багийн гишүүн О.ЭРХЭМБАЯР:

-Энэхүү төслийг морьтны соёлын зүтгэлтэн залуучууд санаачлан, жил гаруй судалгаа шинжилгээний ажил хийсэн. Шүтээний маань гол зорилго, агуулга нь өвөг дээдсээс өвлөсөн Монгол морьтны өв соёлоо хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино. Нутаг нутгийн хурдан хүлгүүд энд улсын цэнгэл баяр наадамдаа ирж уралддаг мөн Монгол төрийн баяр наадам зохион байгуулагддаг учраас "Хүй долоон худаг"-ийг сонгосон. Олон түмэн адууны туурай завсаргүй гишгэгдсэн тул энэ газрыг ариун дагшин газар гэж үздэг.

Төслийн ерөнхий барималч Н.ЦОГМАГНАЙ:

-Энэхүү цогцолбор нь миний ажиллаж буй хамгийн том бүтээлүүдийн нэг. Зохиомжийн хувьд морин туурайгаар дэлхийг тамгалж байна гэсэн утгатай, адууны тамганы хэлбэртэй, ерөнхий төгс гурвалжин бүтэцтэй, тэнгэр рүү тэмүүлсэн дүрслэлтэй. Доод хэсгийг нь сайн харвал дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан гэх утгаар дэлхийн дөрвөн тивийг оруулсан бол дээр нь бар, нохой, цагаан шонхор, чоно гэсэн дөрвөн ивээлт амьтныг шингээсэн. Материалын хувьд хөшөө хийхэд хамгийн тохиромжтой, хэдэн зуун жил ч чанараа алддаггүй хүрэл цутгуурыг ашиглаж байна. Үр хойчдоо өвлүүлэн үлдээх тул материал сайн байх ёстой шүү дээ. Харин онцлог нь гэвэл энэ бүтээл дээр Монголын цуут хурдан хүлгүүдийн дүрс орж байгаа. Мөн Ардын хувьсгалын 100 жилийг бэлгэдэж, 100 гаруй тамганы дүрс орж байна. Ингэхээр 200 гаруй деталь хэсгээс бүрдэнэ. Монголд ийм олон жижиг деталь хэсгүүдээс бүрдсэн хөшөө ховор.

“Морьтон Монгол Түмний Цог Хийморийн Их Шүтээн”-ий талаар товч мэдээлэл:

  • Монголчууд дэлхийн талыг эзлэхэд гайхамшигт үүрэг гүйцэтгэсэн хүлэг эрдэнийн алтан туурай тэнгэрээс буун дэлхийг тамгалж, тэнгэр газрыг холбосон 18 м өндөр ерөнхий зохиомжид оршино.
  • Орой хэсэгт Морьтны их өв соёл, Монгол төрийн наадам мөнхөд мандан бадрахыг бэлгэдэж, Төрийн сүлд алтан соёмбыг шүтээний оройд дээдлэн зална.
  • Энэхүү шүтээн цогцолборын нэг чухал бүтэц нь тамгат хэсэг юм. Энэхүү хэсэг нь 11 м өндөр, 108 тамганаас бүтэх юм.
  • Мөн шүтээн цогцолборт Монголын шилдэг сайн хүлэг морьдын дүр төрхийг товойлгон урлана. Монгол наадмыг бүрдүүлж, Монгол бахархлыг асааж, бадрааж байдаг “Төрийн түмэн эхүүд” ийнхүү урлагийн бүтээлд мөнхрөн, цагийн цагт домог болон яригдсаар байх болно.
  • Үндсэн суурийн дээд хэсэгт дэлхийн бөмбөрцөг оршино. Энэ хэсэгт монголчууд морьтойгоо дэлхийн хуурай газарт байгуулсан түүхэн үйл явдлыг харуулсан бүрэн дүрслэлийг дэлхийн бөмбөрцөг дээр хагас товойлгон, уран баримлын релеф хэлбэрээр бүтээнэ.
  • Шүтээний доод хэсэгт Төрийн сүлд шонхор, Эрийн хийморь чоно, Адууны ивээл жил, амьтдыг домгийн дүрээр бэлгэдэн шүтээний хамгаалагчаар дүрсэллээ.
  • Шүтээнийг Монголын шилдэг залуу уран барималчид урлаж, уран дархчуудын нэгдэл Монголдоо хүрэл цутгуураар бүтээнэ.

Морьтон Монгол Түмний Цог Хийморийн Их ШүтээнШүтээн товч танилцуулга: – Монголчууд Дэлхийн талыг эзлэхэд гайхамшигт үүрэг гүйцэтгэсэн хүлэг эрдэнийн алтан туурай тэнгэрээс буун ДЭЛХИЙГ ТАМГАЛЖ тэнгэр газрыг холбосон 18м өндөр ерөнхий зохиомжинд оршино. – Орой хэсэгт Морьтны их өв соёл, Монгол төрийн наадам мөнхөд мандан бадрахыг билэгдэж Төрийн сүлд алтан соёмбыг шүтээний оройд дээдлэн зална. – Энэхүү шүтээн цогцолборын нэг чухал бүтэц нь “ТАМГА”-т хэсэг юм. Энэхүү хэсэг нь 11м өндөр 108 тамганаас бүтэх юм. – Мөн шүтээн цогцолборт Монголын шилдэг сайн хүлэг морьдын дүр төрхийг товойлгон урлана. Монгол наадмыг бүрдүүлж, Монгол бахархлыг асааж бадрааж байдаг “Төрийн түмэн эхүүд” ийнхүү урлагийн бүтээлд мөнхрөн цагийн цагт домог болон яригдсаар байх болно. – Үндсэн суурины дээд хэсэгт дэлхийн бөмбөрцөг оршино. Энэ хэсэгт Монголчууд морьтойгоо дэлхийн хуурай газарт байгуулсан түүхэн үйл явдлыг харуулсан бүрэн дүрслэлийг дэлхийн бөмбөрцөг дээр хагас товойлгон уран баримлын релеф хэлбэрээр бүтээнэ. -Шүтээний доод хэсэгт Төрийн сүлд шонхор, Эрийн хийморь чоно, Адууны ивээл жил, амьтдыг домгийн дүрээр билэгдэн шүтээний хамгаалагчаар дүрсэллээ. – Шүтээнийг Монголын шилдэг залуу уран барималчид урлаж, уран дархчуудын нэгдэл Монголдоо хүрэл цутгуураар, бүтээнэ.

Posted by Морьтон Монгол Түмний Цог Хийморийн Их Шүтээн on Tuesday, May 25, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kfjkf 2021-05-26 202.9.40.169

bas neg shavar bosgox n

Avatar

Зочин 2021-05-26 103.14.36.18

Үүнийхээ оронд мод тариач.

Avatar

zochin 2021-05-26 122.201.23.84

Шинэ том цэнгэлдэх хүрээлэн хэрэгтэй, наадмын талбай зүгээр тойрч, нээлт үзэж чадахгүй байна

Avatar

Зочин 2021-05-26 139.5.217.158

Нохойг нь монгол банхар болгооч Монгол юм бол нохой нь ч гэсэн монгол дүр төрхтэй байвал зүгээр байхдаа

Avatar

Зочин 2021-05-26 64.119.24.146

Mungutei hvn “ laagaa idne vv, luuvangaa idne vv” chamd hamaagvi ee !

Avatar

Зочин 2021-05-26 172.58.203.237

Ёлкны мод шиг

Avatar

Зочин 2021-05-26 64.119.24.146

Ajilgvi,avhaaljgvi, ataarhuu mongolchuudiin setgegdliig unshaad h** ineed hvrch bna. “ Bvteel hiih munguu bidend huvaaj ug” geh ni l dee!

Avatar

Зочин 2021-05-26 66.181.176.15

Eniig buteel gehgui ee ork oo. bayalag buteemeer baina. baastai hushuu bish. Yostoi neg erguu atsnuud yum daa

Avatar

Иргэн 2021-05-26 66.181.185.14

Төсвийн мөнгөөр арай хийхгүй байлгүй дээ. Хувийн мөнгөө ч гэсэн арай өөр юманд оруул л даа. Өөрийн бизнесээ өргөжүүл. Хөрөнгө оруулалт хий. Эсвэл өөр ямар ч хийх юмгүй мөнгө нь багтаж ядсан нөхдүүд байдаг юм уу. Тийм бол буяны үйлсэд хандивла. Сүүлийн 30 жилд монголчуудын барьсан хөшөө, баримал, суварга, шүтээн багадаагүй.

Avatar

Zochin 2021-05-26 66.181.161.93

Chinii tusuviin munguur ugaasaa hiihgui guilgachin mini mungutei humuus yugaa hiinuu chmd bol unendee hamaa bhgui atsaaa guluguu

Avatar

Зочин 2021-05-26 66.181.189.21

Guilgachin gulug mini bitgii ulsiin mungunuus humslaad bgaarai sarvuug chin tasdanashuu

Avatar

Зочин 2021-05-26 66.181.189.21

Heden ueree guilgachin yaduu tarchig amidarch bsn gulug tsagaach pizdaaa mini ta nariin mungu gj yu bsin 90 onii uimeeneer ulsiin buh umch hurungiig hulgailsan bizdee guilgachingaa martsanuu guilgachin hulgaich p***a mini sarvuug chin tasdaj alnashuu

Avatar

мотоциклтон монгол 2021-05-26 64.119.18.187

Монгол түмний морины шүтээн ч бил үү нэг баахан морины баримал Арвайхээрийн талд байгаа биз дээ, одоо бас дахиад юун шүтээн яриад унав аа, тэгээд ч морьтон монгол чинь мотоциклтон монгол болоод удаж байна ш дээ, цаг үеээ мэдэр л дээ, одоо морь унаад юу бүтээнэ гэж

Avatar

Bater 2021-05-26 174.242.240.86

Bidnuus daind mordoh gd bgaa m u

Avatar

Жинхэнэ шүтээн 2021-05-26 64.119.19.248

https://twitter.com/baagii41/status/1023496259686916096?lang=he

Avatar

Zochin 2021-05-26 66.181.161.18

Demii yumand mungu uruh yum

Avatar

Зочин 2021-05-26 202.21.109.65

Бусад улсууд Ангаргын аялал, сансрын үнэгүй интернет, өндөр хурдны төмөр зам, жолоочгүй машин ярьж суухад манайхан бөх, морио ярьсаар…

Avatar

66666 2021-05-26 202.21.108.13

Ёоой ядаргаа, хаашаал харнуу нэг бол паавайсан, хэлбэргүй бөх, эсүүл тураалд орцон морины хөшөө

Avatar

Зочин 2021-05-26 192.82.78.104

Нохойн баас муурны шээс

Avatar

Тогоо 2021-05-26 140.112.233.172

Дэлхий дахинаа хөгжил ярьж байхад бид нь морь хөөрөг хүүхний ө***г л ярих юм даа

Avatar

Зочин 2021-05-26 103.57.93.249

Muu hulgaich nar duraaraa ain arabiin baychuud shig munguu urj yadaj bnuu hangai delhii sendiicheed hachin ym hij bhin hushuu bosgood hugjdug bol hugjmuur l bnashuu

Avatar

Зочин 2021-05-26 66.181.177.117

НИЙТ МАССТ ЯМАР Ч ХАМААГҮЙ ХЭДХЭН ХҮНИЙ СОНИРХОЛД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮРЭХ ЮМ

Avatar

Зочин 2021-05-26 66.181.160.59

Улсаас 100төгрөгч гараагүй болно. Хувь хүмүүс өөрсдөө босгож байгаа болно…. судалж байж хуцмой

Avatar

Иргэн 2021-05-26 66.181.185.14

Тэр нь яахав. Хувийн мөнгөө ч гэсэн арай өөр юманд оруул л даа. Өөрийн бизнесээ өргөжүүл. Хөрөнгө оруулалт хий. Эсвэл өөр ямар ч хийх юмгүй мөнгө нь багтаж ядсан нөхдүүд байдаг юм уу. Тийм бол буяны үйлсэд хандивла. Сүүлийн 30 жилд монголчуудын барьсан хөшөө, баримал, суварга, шүтээн багадаагүй.

Avatar

Зочин 2021-05-26 64.119.24.146

Chi minii mungiig medej zarah nee dee ! Chi uuriinhee mungiig l uur hurungund oruul l daa, miniihiig bi uuruu memoir!

Avatar

Зочин 2021-05-26 66.181.161.93

Huviihaa horongoor yugaa hiih ni chmd hamaa bnuu tiom l yum bol ooroo ter horongoo arivjuulaach end hutsaj bhaar

Avatar

Зочин 2021-05-26 122.201.22.196

Хөшөө цутгах нь өв уламжлал юм уу?

Avatar

Зочин 2021-05-26 202.179.21.245

эртний төрт ёсны уламжлалт морьны соёл мандтугай. өв уламжлал руу бүү давшлаарай. төсвөөс босгохгүй байхаа

Avatar

a 2021-05-26 66.181.182.192

Hushuu bosgool hiimoritoi bolchihuu 13r zuunii munharsan uhaanaasaa sereldee. Zugeer 1 hushuu bosgoj bna geel boloo yum bishuu

Avatar

Зочин 2021-05-26 103.26.195.115

хаа сайгүй хөшөө одоо болио

Avatar

даш 2021-05-26 64.119.25.203

СУУРЬ НЬ \БӨМБӨАРЦӨГ\ АРАЙ БАГАДСАН ЮМ БИШ ҮҮ? МУУЛАХ ГЭСЭНГҮЙ, ТӨГС БҮТЭЭЛ БОЛООСОЙ ГЭЖ БИЧИВ.

Avatar

Cok 2021-05-26 202.126.88.176

Хар малнууд

Avatar

даш 2021-05-26 64.119.25.203

СУУРЬ НЬ \ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ\ АРАЙ БАГАДСАН ХАРАГДАХГҮЙ БАЙНА УУ? МУУЛАХ ГАСАНГҮЙ ТӨГС БОЛООСОЙ ГЭЖ БОДЛОО.

Avatar

Зочин 2021-05-26 202.131.246.158

Нохойн баас шиг юм хийж ард түмний мөнгө үрэхээ болино уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж