БНСУ-ын эрх баригчид вакцины эхний болон хоёр дахь тунгаа хийлгэсэн хүн бүр долдугаар сараас амны хаалтгүй гадуур явж болно хэмээн энэ долоо хоногт мэдэгджээ. Тус улс одоогийн байдлаар 52 сая хүн амынхаа 7.7 хувийг вакцинжуулсан байна. Дээрх шийдвэр нь есдүгээр сар гэхэд нийт хүн амынхаа дор хаяж 70 хувийг вакцинжуулсан байхын тулд хүмүүсийг идэвхжүүлэх нэг арга нь аж.
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ким Бү Кюмийн хэлснээр, вакцины эхний, эсвэл хоёр дахь тунгаа тариулсан хүмүүс зургадугаар сараас эхлэн олноороо цугларч болох аж. Мөн тэрбээр БНСУ-ын хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдаж амжвал аравдугаар сараас бүх хөл хорио, хязгаарлалтыг цуцална гэж мэдэгдсэн байна.
Тус улс энэ долоо хоногт 65-74 насны иргэдээ 12 мянга гаруй цэгт хүлээн авч, вакцин тарьж эхлэх бөгөөд Эрүүл мэндийн сайд Квон Дог Чолийн мэдээлснээр, 60-74 насны иргэдийн 60 гаруй хувь нь вакцин тариулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: REUTERS
Энэрэнгүй Өмнөд Солонгос. 2021-05-26 139.5.216.252
Манай Ази тивийн хамгийн эхэнд орох хамгийн аюулгүй Улс Орон бол Өмнөд Солонгос Улс. Хувь хүний эрх чөлөөг маш их дээдэлдэг Төр Засгаас нь дарангуйлалгүй сайхан Улс Орон. Жинхэнэ Ардчилсан барууны үнэт үзэлтэй чөлөөт Эдийн Засагтай Улс Орон гэдгээ Өмнөд Солонгосчууд ковидын хүнд үед харуулж чадсан. Бүх ажлын байр нь хэвийн горимоор ажиллаж байсан. Хамгийн цагаачилж амьдрахад таатай Орон бол Өмнөд Солонгос гэдгийг Солонгост байгаа олон арван мянган Монголчууд сайн мэднэ.
Зочин 2021-05-26 202.9.46.172
hunii erhiig deedeldeg ulsuud hucheer vaccine shahahgui yum daa
ard 2021-05-26 202.9.46.42
wakzind hamragdsan vguig yaj medhvvv
Зочин 2021-05-26 203.169.50.125
Ulsuud saihan boloo l manuus ulam ovdood l