Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт цахим сургалт зохион байгуулж байна.
Энэхүү цахим сургалт нь Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах болон түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Элчин сайдын яамны Дипломатын аюулгүй байдлын алба, бүс нутгийн аюулгүй байдлын тусгай ажилтан, аюулгүй байдал, хууль сахиулахын атташе Тимота А.Рейд нар оролцлоо.
Сургалтыг олон улсын сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 20 алба хаагч хамрагдаж байна.
Холбоотой мэдээ