Жон Сина өршөөл хүсч, Хятадад хайртайгаа хэллээ

Хуучирсан мэдээ: 2021.05.26-нд нийтлэгдсэн

Жон Сина өршөөл хүсч, Хятадад хайртайгаа хэллээ

Жон Сина өршөөл хүсч, Хятадад хайртайгаа хэллээ

Алдарт бөх, жүжигчин Жон Сина Тайванийг улс гэж хэлснийг хятадууд ихэд дургүйцэн шүүмжилсэн. Иймд тэрбээр “алдаа” гаргасандаа Хятадаас албан ёсоор өршөөл хүсчээ.

Тэрбээр өөрийн тоглосон “Fast& Furious” киноны сүүлийн ангийн талаар ярьж байхдаа “Кино нээлтээ хийх эхний улс бол Тайвань” хэмээн ярьжээ. Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг хэмээн үздэг хятадууд түүнийг ихэд шүүмжилж, цахим орчинд шуугиан тарьж эхэлсэн байна. Тиймээс Сина өчигдөр (2021.05.25) Хятадын харилцаа холбооны цахим хэрэгсэл Weibo орчинд өөрийн уучлал хүсч буй дүрс бичлэгээ байршуулжээ.

Тэрбээр бичлэг дээрээ хятад хэлээр “Би алдаа гаргажээ. Тиймээс би энэ алдаагаа гүнээ ухамсарлаж, Хятадыг болон Хятадын ард түмнийг хүндлэн биширч, хайрлаж явдгаа илэрхийлж байна” хэмээн ярьсан байна.

Ажиглагч нарын дүгнэснээр, БНХАУ дахь киноны борлуулалт Умард Америкаас давж, ялангуяа 2020 оноос эхлэн Холливудын хувьд Хятад улс маш чухал түнш болсон билээ. Түүнээс гадна “Fast& Furious” кино сүүлийн үед Хятадад маш их амжилт олж байгаа бөгөөд хамгийн сүүлд бүтээсэн есдүгээр анги нь нээлтээ хийхээсээ өмнө Хятадад 137 сая ам.долларын ашиг олоод буй юм.

Хятадын зарим үзэгчдэд Синагийн өршөөл хүссэн бичлэг хангалтгүй санагдсан бололтой. Тухайлбал, зарим хүн Синаг “Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэж хятад хэлээр хэлэхээс нааш хүлээж авахгүй гэсэн бол зарим нь бүр “Хятад орон Синад сайхан хандаж болохгүй” гэх мэтээр сэтгэгдэл бичжээ.

Эх сурвалж: THEWEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж