НЭМЭЛТ: 15.00 ЦАГ
"МИАТ" ТӨХК-иас Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгджээ.
"МИАТ" ТӨХК-ИЙН АЖИЛТНАА ЗОДСОН ДАРГЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
МИАТ компанийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй бичлэг өнөөдөр (2021.05.26) олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг бичлэгийн тайлбарт, болж буй үйл явдал Чингис хаан олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон хэмээн бичжээ. Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн байна.
Ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй энэ хүн бол МИАТ-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх.Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын
2-р давхарт байрлах ажилчдынхаа өрөөнд ээлжит яргалалаа үйлдэж байгаа нь энэ юм. #гэнэ арай л уу? pic.twitter.com/7M26e0vQFD— Санги (@sangi_ah) May 25, 2021