Шашны байгууллагууд хамтран сайн үйлс хийв

Хуучирсан мэдээ: 2021.05.26-нд нийтлэгдсэн

Шашны байгууллагууд хамтран сайн үйлс хийв

Шашны байгууллагууд хамтран сайн үйлс хийв

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1999 онд Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцохыг эрмэлздэг байна. Энэ ч утгаараа Монголын ард түмэн болон шашны байгууллагууд энэ өдрийг илүү зорилго чиглэл, утга учиртай өнгөрүүлэхийг зорьдог болжээ.

"Дашчойлон" хийдийн лам нар болон Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм хамтран өнөөдөр (2021.05.26) Сүхбаатарын талбай, түүний ойр орчим, усан оргилуурыг угааж цэвэрлэн, хот тохижилтын ажилтнуудын нэг өдрийн ажлыг хөнгөвчилж, байгаль дэлхий, нийгэмд хандсан үйлчлэл, буян, сайн үйлсийн ажлыг хийлээ.

Мөн өчигдөр зорилтот бүлгийн 60 гаруй иргэнд хүнсний багц, хүүхдийн бэлэг, дулаан хөнжил түгээх өглөг буяны ажлыг "Зүүнхүрээ Дашчойлон" хийд болон Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм хамтран зохион байгуулсан байна.

[/newstext]

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж