АНУ-ын "Moderna" компанийн бүтээсэн цар тахлын эсрэг вакцин 12-17 насны хүүхдүүдэд ямар ч аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй үйлчилж байгааг тогтоожээ. Иймд ирэх сард эрх баригчдаас зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж буйгаа зарлав. Хэрвээ эрх баригчид хүлээн зөвшөөрвөл "Moderna" вакцин "Pfizer/biontech" вакцины дараа хүүхдүүдэд тарих боломжтой хоёр дахь вакцин болох юм.
Эрдэмтдийн хэлж байгаагаар "Moderna" компанийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд тарих зөвшөөрөл өгвөл 12-17 насны хүүхдүүдэд сонголт бий болохоос гадна вакцины хангамж үлэмж нэмэгдэх сайн талтай юм.
"Moderna" компани дээрх дүгнэлтийг гаргахдаа 3700 орчим өсвөр насны хүүхдийг хоёрдугаар шатны клиник туршилтад хамруулан, хоёр тун вакциныг насанд хүрсэн хүнд тарьдагтай ижил хэмжээгээр тарьж үзжээ. Үр дүнд нь вакцин тариулсан хүүхдүүдэд вакцин хэвийн үйлчилж, тэр байтугай 93 хувь дархлаа тогтсон нь батлагдсан байна. Харьцуулж үзвэл, эл вакцин насанд хүрэгчдэд 90-95 хувь дархлаа тогтоож буй юм.
АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар энэ сард "Pfizer/biontech" компанийн вакциныг өсвөр насныханд тарихыг зөвшөөрч, вакцин тариулах насны доод хязгаарыг 12 болгосноор өдгөө нийт 600 мянган хүүхэд вакцины эхний тунгаа тариулсан байна.
Түүнээс гадна дээрх хоёр компани гуравдугаар сард 6-11 сартай хүүхдэд вакцин хэр үр дүнтэй байхыг судалж, клиник туршилтаа эхлүүлсэн юм. Нярай хүүхдэд тарих вакцины тун насанд хүрэгч болон өсвөр насны хүүхдийнхээс бага байх учиртай тул эл туршилт удаан үргэлжилж, энэ оны сүүлээр үр дүнг нь харах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: NBC
Зочин 2021-05-26 202.55.188.92
Жириин иргэд л хужааг хиилгэлээ дээ
Зочин 2021-05-26 103.57.94.112
оросууд Монголчуудыг өсөж үржчихвий гэж үхтлээ айх юм.
RIP 2021-05-26 5.253.205.167
RIP my fellows:
https://truthinplainsight.com/moderna-vaccine-contains-sm-102/
Зочин 2021-05-26 139.5.216.118
TSAG NI TULHAAR SINOPHARM L SHAHNA DAA
Зочин 2021-05-26 103.57.94.112
Одоо хүүхдүүд дээр минь баталгаагүй вакцин шахах гээд байна шүү АРД ТҮМЭН МИНЬ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛЦГААЯ
зочин 2021-05-26 64.119.18.107
бидний хүүхдүүдийг бүү эрсдэл рүү түлх үхэрээ, бид хүүхдэдээ хурдан вакцин хийлгэмээр байна. чи л хүүхдээ хамгаалж үлдээд тахалд өг, орк бисду.
Lost soul 2021-05-26 91.193.4.135
Big pharma troll, neg musun sar bolgon vakzin hiilegmeer baina 🙂
Зочин 2021-05-26 103.57.94.112
ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИН ХИЙЛГҮҮЛЭХГҮЙ ШҮҮ. ОДОО БОЛНО. ХЭРВЭЭ ХҮҮХДҮҮДЭД ВАКЦИН ХИЙХ ГЭВЭЛ БОСЛОГО ГАРАХ БОЛНО ШҮҮ. УИХ ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ТОЛГОЙЛОГЧИД ЯМАР ВАКЦИН ХИЙЛГҮҮЛСНИЙГ ТОДРУУЛАХААР БҮГД ХЯТАД ВАКЦИН ХИЙЛГҮҮЛЭЭГҮЙ ШҮҮДЭЭ .ИЙМД ХҮМҮҮС АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ДЭЭР СУУЖ БАЙНА ДАА
зочин 2021-05-26 64.119.18.107
бидний хүүхдүүдийг бүү эрсдэл рүү түлх үхэрээ, бид хүүхдэдээ хурдан вакцин хийлгэмээр байна. чи л хүүхдээ хамгаалж үлдээд тахалд өг, орк бисду чинь ард түмэнд гай бололгүй зайлж үз
БОЛИСОН НЬ ДЭЭР ДЭЭ 2021-05-26 202.179.24.202
ХҮҮХДҮҮДИЙГ ОРОЛДМООРГҮЙ БАЙНАА …
Зочин 2021-05-26 59.153.115.110
Модрена маш их реакц өгдөг гэсэн шүү. Хүүхэдэд дэмий бэ магад.
Зочин 2021-05-26 139.5.216.118
tegeed sinofuck sain ymuu