ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт ирэх зургадугаар сарын 16-нд Швейцарын Женев хотод болох юм байна. Энэ талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Кремлийн мэдээлэлд “Хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 16-нд Женевт АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай хэлэлцээ хийнэ" хэмээн дурдсан байна.
ОХУ, АНУ-ын удирдагчид удахгүй болох уулзалтын үеэр хэд хэдэн сэдэв хэлэлцэнэ. "Орос-Америкийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудлууд, түүнчлэн олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, Covid-19 цар тахалтай тэмцэх, бүс нутгийн зөрчилдөөнийг зохицуулахад хамтран ажиллах талаар хэлэлцэнэ" гэж Кремль мэдээлжээ.
Хоёр орны Ерөнхийлөгч нар Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойш анх удаа биечлэн уулзах юм. Путины Женевт хийх айлчлал 2020 оны нэгдүгээр сард Израиль, Палестинд айлчилснаас хойших анхны гадаад айлчлал болно.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ