Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.05.26) ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт нийт 7831 хүнд шинжилгээ хийхэд 680 хүнээс халдвар илэрч, 685 хүн эдгэрч, хоёр нас баржээ. Шинээр Улаанбаатарт 634, орон нутагт 46 батлагдсан тохиолдол илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 54414-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 4234 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2148, хүндэвтэр 1472, хүнд 495, маш хүнд 119 хүн байна.
- Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Tuesday, May 25, 2021
Зочин 2021-05-26 66.181.178.129
Яанадаа ямар хэцүү юмвэ Аль өнгөрсөн зун л Файзeр захиалаад 50 сая$ төлчихсөн байсан бол 2 сараас вакцинаа аваад шуурхай хийгээд одоо Израиль улсшиг бараг халдваргүй болчихоод хэвмйн ажил төрөлдөө орчихсон үнэнгээсээ ковидгүй зунтайгаа золгох байлаа. Даанч Хүрэлсүх Хүрэлбаатар МАН 50 саяыг иргэдээсээ харамлаад хандив энэтэр гэж цаг алдснаас одоо ч манайд халдвар маш аюултай түвшинд хэвээр байна. Цөөн шинжилгээнээс л арай цөөн буюу 6 долоон зуу гэж илэрч буйгаас яг бодит байдал илүү ноцтой
Зочин 2021-05-26 103.57.92.170
Нас баралт хамаагүй их байж мэднэ. Коммунистууд нууцлах муу зуршилтай шүү. Хятадыг хар. Нэг нөхөр хуанди болж 2000 гаран жил явсан. Энэ түүх нь дуусаж гэж бодтол коммунист дарангуйлагч нэг нөхрийн гарт орж, ахиад нууцалдаг хаалттай нийгэмдээ орсон. Монголд ялгаагүй нууцалдаг хаадаг хэвээрээ байна. Дарангуйлагчийн түүх үргэлжилсээр байгаа бус уу. Хүмүүс өөрсдийнхөө үндсэн хуулийн засаглалтай гэж бодож байтал дарангуйлал байгаатай нүүр тулсан.
зочин 2021-05-26 202.55.188.97
вакцины бүрэн тунгаа хийлгэсэн бол ковид туссан ч айх аюулгүй юм байна аа, манайхан олуулаа, 70 гарсан 2 хөгшинтэй, манай дүү ковид олж ирээд бүгдэд нь тараасан, гэхдээ вакцин хийлгэсэн байсан болоод тэрүү хөгшин залуугүй бүгдээрээ бараг шинж тэмдэггүй хүрээд өнгөрлөө ккк.
Zochin 2021-05-26 202.55.188.97
2 хөгшиндөө санаа зовж байсан боловч ердийн хамрийн хөнгөн ханиад шиг санагдаад өнгөрлөө, дүү ажлынхантагаа тэнэж байгаад халдвар авсан юм шиг бна лээ. 1-р хавьтал болоод шинжилгээ өгсөн чин илэрээд бид түргэн авсан бүгд ккк.
Өчигдрөөс эхлэн 2021-05-26 202.9.46.34
нас баралтыг автоматаар 2 болгож бууруулав сонгууль дуустал үргэлжилнэ
Зочин 2021-05-26 202.55.188.101
Barag gadagshaa gardaggui manai geriinhen bugd tusaad baihiig bodohod Mongol ter chigeeree haldvar tarsiim baina daa. Vaccine buren hiilgecheed l tusaad baigaag yu gej oilgoh uu?
Зочин 2021-05-26 202.9.40.210
Vнэн vv? Ундны усанд нь вирус орцон бга юм биш биз дээ. Би вакцин хийлгээгvй ба тахал гарсанаас хойш дэглэмээ бариад тусаагvй яваад л бна.
Зочин 2021-05-26 202.9.46.34
хятад вакцин хүнийг дотроос нь өвчлүүлж халдварлуулаад байгаа
Зочин 2021-05-26 66.181.178.129
Одоо хөдөөд байдал хүндрэх аюул бол бодитой байгаа. Халдвар хамгааллаас л шалтгаална. Бас вакцины 1р тунгийн дараа хөдөө тархалт огцом өсөх магадлал маш их бий. Дараагийн 1 бодит аюул бол хүүхдүүдийн дунд халдвар эрс нэмэгдэх ядал нүүрлэж эхэлсэн болтой. Насанд хүрэгчид вакцинжсан гээд хэнэгүйтснээс хүүхдүүд халдварт өртөх нь ихэснэ гэсэн үг энэ зун яагаад ч халдваргүй болж чадахгүй. Аюул нь бага байгаасөй гэж залбирах. Намар хичээл танхимаар эхлэх бол асуултын тэмдэг шүү
Зочин 2021-05-26 103.57.92.170
Вакцин 1 жилээс хэтрэхгүй дархлаа алга болно. Иймд жил бүр вакцинд хамрагдах ажилтай боллоо.
Зочин 2021-05-26 124.158.69.1
Бараг 10 хуний 1 нь халдвар аваад байна. Яагаад!!! Негее судалгаа гаргаад амнаасаа хеес гартал яриад байсан "эрдэмтэд" нь хэлэх уггуй болсон уу?
Зочин 2021-05-26 64.119.27.14
Тариулсан хүн халдвар авахгүй гэж хэн ч хэлээгүй,хөнгөн тусна, хүн бүр халдвар тараагч байх эрсдэлтэй тул хадваргүйн дэглэм сайн барь,маск зүү, зай барь, бүү бөөгнөр шаардлагагүй бол гадуур бүү хэс гээд л өдөр тутам таниулаад байгаа биз дээ.
Зочин 2021-05-26 202.9.40.90
Өрх бүхнээс шинжмлгээ авахгүй бол кластераа хөөгөөд гүйцэхгүй гэж эрдэмтэд хэлсэн л дээ анхнаасаа