Д.Батмөнх: Сарны хагас хиртэлт гурван цагийн турш ажиглагдана

Хуучирсан мэдээ: 2021.05.26-нд нийтлэгдсэн

Д.Батмөнх: Сарны хагас хиртэлт гурван цагийн турш ажиглагдана

Д.Батмөнх: Сарны хагас хиртэлт гурван цагийн турш ажиглагдана

Сарны бүтэн хиртэлт өнөөдөр (2021.05.26) 15 минут үргэлжилнэ. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн доктор Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Сарны бүтэн хиртэлт хэр удаан хугацаанд үргэлжилдэг вэ. Давтамжийн хувьд дараагийн хиртэлт хэзээ болох вэ?

-Өнөөдөр дэлхийд сарны бүтэн хиртэлт болно. Сарны хиртэлт дэлхийн шөнө болж буй хагас бөмбөрцөгт ажиглагдана. Харин нутгийн цагаар бол дэлхий дээрх цэг бүрд өөр өөр байна. Энэ нь нутгийн газарзүйн уртрагаас хамаарна. Монгол Улсын хувьд бүтэн хиртэлт харагдахгүй бөгөөд гурван цагийн турш хагас хиртэлт ажиглагдана. Бүтэн хиртэлтийн хувьд 15 минутын хугацаанд Зүүн Ази, Австрали, Номхон далай, Америк тивийн баруун хэсгээр үргэлжилнэ. Сар эсрэг тохиолгод оршиж, дэлхий сарны замын бэлчрээс холгүй байх үед сарны хиртэлт болдог. Сарны хиртэлтийг дотор нь хэд хэд ангилдаг. Тухайлбал,

  • бүтэн хиртэлт,
  • хагас хиртэлт,
  • хагас сүүдрийн,
  • төвийн хиртэлт,
  • захын хиртэлт гэж ангилж үздэг.

Сар бүхлээрээ дэлхийн сүүдэрт орох үед болж буй хиртлийг сарны бүтэн хиртэлт гэнэ. Харин дэлхийн сүүдэрт сарны хагас хэсэг нь орох үед болсон хиртлийг сарны хагас хиртэлт гэж нэрлэдэг. Сарны хагас сүүдрийн хиртлийн тухайд дэлхийн хагас сүүдэр дотор сар оршиж байх үед болж буй хиртлийг хэлдэг. Төвийн хиртэлт буюу сүүдрийн төв хэсгээр дайрч байгаа хиртэлтийн хувьд хамгийн удаан хугацаанд үргэлжилдэг. Дараагийн сарны хиртэлт арваннэгдүгээр сарын 19-нд болно.

-Хиртсэн сар зэсэн улаан өнгөтэй харагддаг. Бүтэн хиртсэн тохиолдолд ямар шинжтэй байдаг вэ?

-Бүтэн хиртсэн сар огт харагдахгүй төлөвтэй болдоггүй. Зэсэн улаан, улайссан өнгөтэй харагддаг. Сарны бүтэн хиртэлт хоёр цаг орчим үргэлжилдэг. Сарны бүтэн ба хагас хиртлийн өмнө сар дэлхийн давхар сүүдрээр дайран өнгөрөх үед “Давхар сүүдрийн хиртэлт” гэж нэрлэгдэх үзэгдэл болно. Мөн давхар сүүдрийн хиртлийн дараа жинхэнэ сүүдрийн хиртэл болохгүй ч байх тохиолдол бий. Өнөөдрийн хувьд Монголд бүтэн хиртэлт болохгүй.

Улаанбаатарт 18 минутын турш хагас хиртэлт үргэлжилнэ. Дорнод болон зүүн аймгуудын нутгаар 50 минутын хугацаанд ажиглагдана. Хиртэлтийн хувь маш бага байгаа учраас сарны ирмэгээр л хиртэх төдий харагдана гэсэн үг. Тэгэхээр хүмүүст бараг ажиглагдахгүй төлөвтэй байна.

-Сарны хиртэлт хэр удаан хугацаанд болох вэ?

-Сар дэлхийг тойрон эргэх замдаа дэлхийн сүүдэрт орвол сар хиртэх үзэгдэл ажиглагдана. Сарны хиртэлт зөвхөн сар бүтэн тэргэл болох үед л бидэнд ажиглагддаг. Монгол орны нутаг дэвсгэрт сарны хиртэлт ажиглагдах байдлын тухайд дээр хэлсэнчлэн өнөөдөр бараг мэдэгдэхгүй. Хиртэлтийн тухайд, сар ургах үед л хиртэлт эхэлсэн байх бөгөөд 20.34-21.51 цагт үргэлжилнэ. Онолын хувьд, сарны хиртлийн бүтэн фаз бүтэн хиртэлтийн үргэлжлэх хугацаа 108 минут байдаг. Энэ үед сар нь дэлхийн сүүдрийн төвөөр дайран өнгөрөх бөгөөд ийм төрлийн хиртлийг төвийн гэсэн ангилалд хамааруулдаг. Хүмүүс бүтэн тэргэлшил бүхэнд хиртэлт болно гэж боддог. Гэхдээ бүтэн тэргэлшил бүхэнд хиртэлт болдоггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж