"Конор Кардашианы эгч дүүстэй тулалдах тавилантай"

Хуучирсан мэдээ: 2021.05.26-нд нийтлэгдсэн

"Конор Кардашианы эгч дүүстэй тулалдах тавилантай"

"Конор Кардашианы эгч дүүстэй тулалдах тавилантай"

Холимог тулааны спортын алдартай менежерүүдийн нэг Али Абделазиз саяхан домогт боксчин Майк Тайсоны “Hotboxin” шоунд оролцох үеэрээ хэд хэдэн сонирхолтой зүйл ярьжээ. Тэрбээр Конор МакГрегорыг Кардашианы эгч дүүстэй тулалдаж, замналаа дуусгах тавилантай гэснээс гадна Хабиб Нурмагомедов Флойд Мэйветертэй хийх 100 сая ам.долларын тулаанаас татгалзсаныг дурдсан байна.

Али Абделазиз “Одоо удахгүй МакГрегор Дастин Пойрьетэй дахин тулалдана. Магадгүй МакГрегор дахин бууж өгөх байх. Тэр ч бууж өгөхдөө сайн шүү. Надад тэрний юу хийх нь хамаагүй л дээ. Гэхдээ надад тэр дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч шиг санагддаг. Зүйрлүүлж хэлвэл, хүмүүс зүгээр л түүнтэй болздог. Би ийм хөөрхөн охинтой явж байна гэж бусдад харагдахын тулд Конорыг хөлсөлдөг. Илүү хөөрхөн охинтой болзохын тулд Конорыг ашигладаг. Ойлгомжтойгоор хэлэхэд, тулаанчид илүү том дүнтэй тулаан хийхийн тулд Конортой тулалддаг.

Конор чинь сүүлийн гурван жилийн хугацаанд олигтой ганц ч ялалт аваагүй шүү дээ. Тэр зүгээр л тулалдаад, зодуулаад, мөнгө аваад хэвтэж байдаг. Харин түүнийг ялсан тулаанчид илүү том тулаан хийж байна. Конор зүгээр нэг гишгүүр гэх юм уу даа. Сайхан ялалтаас гадна гайгүй мөнгө олох гэж Конортой бас тулалдаж болно. Гэхдээ энэ байдал хэр удаан үргэлжлэх бол? Конор, Дастин хоёрын сүүлийн тулааныг харахад хоёулаа "шог" харагдсан. Та нарын мэдэх хуучны Конор үгүй болсон. Удахгүй тэр "Youtube"-ийн од Жек Пол, Кардашианы эгч дүүстэй тулалдана биз. Ийм л ирээдүй, тавилан түүнийг хүлээж байгаа” хэмээжээ.

Харин өөрийнхөө үйлчлүүлэгч Хабиб Нурмагомедовын талаар ярихдаа “Хабиб зодог тайлсныхаа дараа Флойд Мейветертэй тулалдах санал хүлээн авсан. Тулалдсаныхаа төлөө л 100 сая ам.доллар авна шүү дээ. Та нар Флойдоос ч асуусан болно. Гэхдээ Хабиб үгүй гэсэн. Тэр ‘Би зодог тайлсан. Ээждээ зодог тайлсан гэдгээ хэлсэн. Би хэлсэн үгэндээ эзэн байх болно. Хэрэв ээж минь намайг дахин тулалд гэвэл би тулалдана. Одоогоор тэр намайг тулалд гэж хэлээгүй байна’ гэсэн. Тэр чинь муслим шашинтай хүн. Эхийгээ үргэлж хүндэлж, хайрладаг. Ээжийнхээ зөвшөөрөлгүй диваажинд очихгүй гэж заасан байдаг шүү дээ” гэжээ.

Түүнээс Хабиб октагонд эргэн ирээд хэнтэй тулалдвал сонирхолтой вэ гэж суухад Абделазиз “Жорж Сен Пьер байж болох юм. Хүн гэдэг талаас нь харвал Жорж тулалдахгүй байх. Тэр чинь одоо 40 настай. Надад тэр хоёрын тулааны арга барил ижилхэн санагддаг. Тулалдвал гоё тулаан болох байх. Гэхдээ л Хабиб илүү залуу, илүү догшин. Тэгэхээр хүчний тэнцвэртэй тулаан болохгүй байх” гэжээ. Майк Тайсон хариуд нь “Нас бол хамаагүй л дээ. Гэхдээ надад Хабиб дийлдэшгүй мэт санагдаж байна” хэмээн ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж