Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирусологийн лабораторийн гурван вирусологич эмч, судлаач Covid-19-ийн мутацид орсон хувилбаруудын генийн дарааллыг тогтоох технологи нэвтрүүлэх ажлаар Япон Улсад томилолтоор ажиллаад эх орондоо иржээ.
“Халдварын шинэ хувилбарын тархалтыг тодорхойлох судалгааны ажлыг эрчимжүүлэх тухай” ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөө батлагдан, судалгааны ажлаа эхлүүлсэн байна. Ялангуяа Англи, Энэтхэг улсад тархсан анхаарал татаж буй хувилбар болох Covid-19-ийн мутациудыг илрүүлэх, тандах ажил дээр түлхүү анхаарч байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр ХӨСҮТ-д вирусийн бүрэн генийн дараалал тогтоогч төхөөрөмж бүхий иж бүрэн лаборатори байгуулахаар болжээ. Үүний хүрээнд -70-аас -80 хэмийн гүн хөлдөөгч, Биологийн аюулгүй ажилллагааны хоёрдугаар зэрэглэлийн кабинет, сиквенси дата боловсруулах өндөр хүчин чадалтай компьютер зэрэг зарим тоног төхөөрөмжийг хүлээж авсан байна.
Холбоотой мэдээ