Вакцинжуулалт, PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана | News.MN

Вакцинжуулалт, PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Вакцинжуулалт, PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Вакцинжуулалт, PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Монгол  Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 2067292 иргэний 1812265 иргэн нэгдүгээр тунд хамрагдсан (88.9 хувь) бол 667323 иргэн хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Вакцинжуулалтын энэхүү дүнг бусад улс орныхтой харьцуулахад нийт иргэдийн 72 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан буюу нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа аж.

Хэдийгээр өнөөдөр (2021.05.26) бүх нийтийн амралтын өдөр ч вакцинжуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана. Тодруулбал, вакцинжуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллана. Үүнд:

  • Баянгол дүүрэг – 96 дугаар цэцэрлэг
  • Сүхбаатар дүүрэг – 143 дугаар цэцэрлэг
  • Чингэлтэй дүүрэг – 74 дүгээр цэцэрлэг
  • Баянзүрх дүүрэг – “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  • Сонгинохайрхан дүүрэг – Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  • Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Өчигдрийн байдлаар:

  • Архангай аймагт 52658 иргэн,
  • Баян-Өлгий аймагт 51719 иргэн,
  • Баянхонгор аймагт 47690 иргэн,
  • Булган аймагт 38215 иргэн,
  • Говь-Алтай аймагт 35295 иргэн,
  • Говьсүмбэр аймагт 11608 иргэн,
  • Дархан-Уул аймагт 75477 иргэн,
  • Дорноговь аймагт 52916 иргэн,
  • Дорнод аймагт 52597 иргэн,
  • Дундговь аймагт 22898 иргэн,
  • Завхан аймагт 42904 иргэн,
  • Орхон аймагт 73129 иргэн,
  • Өвөрхангай аймагт 58817 иргэн,
  • Өмнөговь аймагт 62245 иргэн,
  • Сүхбаатар аймагт 40074 иргэн,
  • Сэлэнгэ аймагт 71502 иргэн,
  • Төв аймагт 54380 иргэн,
  • Увс аймагт 36694 иргэн,
  • Ховд аймагт 43844 иргэн,
  • Хөвсгөл аймагт 67554 иргэн,
  • Хэнтий аймагт 47205 иргэн тус тус вакцинд хамрагдсан байна.

Цаашид Улаанбаатар хотын иргэдийг зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл вакцины бүрэн тунд хамруулах ба зургадугаар сарын 15-ны дотор орон нутгийн иргэдэд давтан тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж