Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ | News.MN

Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ

Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ

Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэв.

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан. Улмаар Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголбанкнаас 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд байгуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон байна.

Мөрдөгчдийн ажлын хэсгээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах тухай 2018 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлж, санжүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-нээс нэг талын санаачилгаар татгалзах эрхээ хэрэгжүүлэн, төрд учруулсан 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаарджээ.

Мөрдөгчийн мэдэгдэл, шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцлан, “Кью Эс Си” ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа явуулсан байна. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тус компани 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирол бүрэн төлөгджээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-26 103.212.118.206

ЭНЭ КОМПАНААС ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР 2-ЫГ ХЭЗЭЭ САЛГАЖ АВАХ ГЭЖ БАЙНАА.ӨДӨРЖИН ШӨНӨЖИН УРАГШ НЬ ТӨМӨРИЙН ХҮДЭР ЗӨӨСӨӨР Л БАЙХ УУ

Avatar

Зочин 2021-05-26 66.181.161.36

Монголбанк гэрээний дагуу өөрөө мэдэж шилжүүлсэн мөнгийг "хулгай" гэхгүй л дээ!!! "Хулгай" гэдэг бол өмчлөгч эзэнд нь мэдэгдэлгүй нууцаар зөвшөөрөлгүй авах үйлдлийг хэлдэг!! Цэнддоогийн нэр томъёогоор бол "Бусдын гээгээгүй юмыг авах"-ыг хэлдэг билээ! Гарчиг нь агуулгатайгаа зөрж байна шүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж